-Үндэсний үзэл, гадаадаас тулгасан үзэлтэй зөрчилдөхийн хурц хэлбэр-

Шамбалын дайн-1 буюу Малчин Б.Түгж жанжин Тэргүүтний Шар цэргийн бослого хөдөлгөөн

Алваа Үндэстний хамгийн том баялаг бол ард түмэн нь байдаг. Үндэсний үзэл нь түүнээс ч чухал баялаг болно.
                                                                                                                                                                                           -Ай. Маджав.


Засагт хан аймгийн Эрдэм Дүүргэгч Вангийн хошуу. 1923 оноос Засагт хан аймгийн Дэлгэрхаан уулын хошуу, 1931 оноос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум болж өөрчлөгдсөн Засаг захиргааны нэгжийн харьяат, Тухайн үеийн Эрдэнэ уул сумын (Багийн) Булнайн араар нутагтай, Их хотгойд овогт, Ногоон хочит Батболдын Түгж нь 1932 оны хавар Тариатын хүрээнээс эхэлж Монгол улсын нилээдгүй олон газарт  гарсан Зэвсэгт Бослогын Хамгийн том хөдөлгөөний толгойлогч, жанжин болсон байдаг.



Б.Түгж нь Хурдан хүлэг морьдоороо алдаршсан Тэсийн голын эхэнд 1890 оны үед төрсөн, бар жилтэй нэгэн байсан гэдэг. Хувийн малаа маллаж, ан гөрөө хийн аж төрдөг, багын залжин, овсгоо сүйхээтэй, үүгээр түүгээр хэсэмтгий, хэлэмгий доломгой, баяд ноёдод таагүй, архи уучихдаг, холхон явж хазаар гүйлгээд, олсон олзоо олонтой хуваачихдаг сайн эр, тэр хэмжээндээ тодорхой хүрээлэлтэй, түүнийхээ дотор нөлөө бүхий билиг танхайдуу нөхөр байсан гэдэг. Ялангуяа ан авд адтай, онц сайн бууддаг байжээ.

Тэр Тэсийн голын алдарт хурдан удамтай үүлэн бор, салхин зээрд гэдэг хоёр их хурдан хүлэг ажнайгаар хөл залгаж, хол ойрыг холбож байсан гэдэг. Түгж жанжин нарын тэмцэгч босогч нар Улаан Оросын Коминтерн, түүнийг дагаж хөөрсөн МАХН (одоогийн МАН)-ын хэт зүүнтний ялгаварлан харгислах дарлал, яргалалын эсрэг, өөрийн эрхгүй зэвсэглэн босохоос өөр аргагүйд хүрч, шамбалын дайн буюу бурхны ариун дайн зарлаж, үхэх сэхэхээ үзэж, нэр төртэй үхэхийн төлөө "тэмцлийн хурц хэлбэрт" шилжиж, (өнөөгийн иргэний хөдөлгөөний "Эцэг" загвар) ард түмэн, Эрх чөлөө,Тусгаар тогтнол, Төр шажин, Үндэсний үзлээ Улаан коминтерны үзэл номлолоос өмгөөлж, хамгаалан зэвсэглэн тэмцсэнч, түүхэн цаг хугацаа, орон зайн хувьд тохироо бүрдээгүй, ямарч зохион байгуулалтгүй байсан тул хүч мөхөсдөн сөхөрч, хүйс тэмтрүүлсэн билээ.

Тэсийн хүрээ, Булнайн арын ногоон Түгж жанжин баригдаж байцаагдахдаа, эхэндээ хэргээ хүлээхгүй , жанжин биш байсан, бичиг үсэг мэдэхгүй гэх зэргээр мэлзэж байснаа сүүлдээ бүх хэргээ хүлээжээ. Тэгэхдээ дээд удирдлагаа илчлэлгүй, нэгэнд алагдсан, алагдах нь ойлгомжтой баригдсан нөхөд рүүгээ чихэж, ихэнх хэргийг шууд өөр дээрээ хүлээж эр хүний хуйх гэдгээ эцсийн удаа нотолжээ. Түгж жанжин буудуулахын өмнө олгодог сүүлчийн үг хэлэх болохдоо:

"Ардын Нам, Ардын засаг Үндэсний гэх юм бүхнээ уландаа гишгэж, Улаан Оросын үзэл номлолыг дагаж дарвин, Ард түмнээ хар, шар, баян тарган хэмээн ялгаварлан харгислаж, яргалаагүй бол, үе улирсан сүлд тахилга, судар ном, сүм хийд, шашин, соёлын өвийг устгаагүй бол Бослого хөдөлгөөн гарах шаардлага байгаагүй. Харин ч бид Ардын Нам, Ардын засгийг эсэргүүцээд байх зүйлгүй тул дэмжиж байлаа" гэсэн "алдарт үгээ" хэлж, одоогоор бол хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалсан байдаг.

Тэр үгийг нь нэгэн үзүүрт сэтгэлтэй, ногоон малгайт хүн Маршал Х.Чойбалсанд хүргэснээр тухайн үед гаарч байсан, нударган баячууд нэрийн дор эгэл жирийн чинээлэг иргэдийн мал хөрөнгийг хурааж, амь насыг егүүтгэдэг, авгай хүүхнийг булаадаг, сүм хийдийг нурааж, сүлд тахилга, судар номыг шатааж устгадаг, хувь хүмүүсийн эрхийг хасдаг зэрэг харгислалаа сааруулж, заримыг нь зогсоож, Гандандэгчлэн хийд, Чойжин ламын сүм, Эрдэнэ зуу, Амар-баясгалант зэрэг цөөн хэдэн сүм хийд, нилээд хэдэн Сүлд тахилгат уул, усны Овоо үлджээ.

Хамгийн гайхамшигтай нь Улаан Оросын Коминтернийг Монголоос хөөж, дэлхийн түүхнээс арчсан байдаг. Хойтгойдын Түгж жанжин тэргүүтэн Оросын Улаан комминтерний харгислалыг эсэргүүцэн босохдоо Шашин гээгүй, Шажин төрөө мандуулах эрхэм зорилготой байсан нь Төр улсаа зөв замаар байгуулах Эдүгээгийнхээр бол Ардчилалын төлөө чин эрмэлзлэл байсан гэдгийг Монголчууд санаж явах учиртай. Шажин бол Төрийг засах Монгол ухаан, Аа Шашин бол хүмүүнийг засах ухаан. Төр, хүн хоёрт зааг бий биз дээ.

Шажин бол Нийт Хүмүүнийг Зөв амьдралд чиглүүлэх ухаан. Шашин бол түүнийг гүйцэлдүүлэх арга хэлбэр. Гүйцэлдүүлэгчид түүний хэм хэмжээг алдагдуулсан, бусдыг эрхшээх хэрэгсэл болгосон явдал түгээмэл. Үүнээс сэрэмжлэх ёстой. Монголчуудын Шажин Төрөө мандуулах номлол нь Үндэсний үзэл мөн. Эдүүгээчилбэл Төр улсаан зөв зүйтэй байгуулах Ардчилалын тухай ойлголт юм.

Төрийн Соёорхолт зохиолч Ч. Лодойдамба гуай Тунгалаг тамир романдаа уг Түүхэн үйл явдлыг процесс талаас нь болоод оролцсон Баатаруудыг түүхэн үнэнд нь ойролцоо байдлаар дүрслэн, Уран зохиолын аргаар анх олны хүртээл болгосон гавьяатан билээ. Луу гүний Баян Итгэлтийн ганц хүү Хонгор хэрхэн Шар цэрэгт орж, яаж Жанжин болж байгаа, түүнийгээ Багын найз, сургуулийн багш Батыгаа баригдаж ирэхэд нь тайлагнаж байгаа талаар, найз Батынхаа амийг аварч суллан явуулахдаа хэлж байгаа үгээр, эцэст нь түүний төгсгөл болж байгаа эмгэнэлт хувь заяагаар Шамбалын дайны түүхийг тэр хатуу үзэл суртал, цензурыг гэтлүүлэн түмэн олонд дэлгэсний төлөө үндэсний түүхийн Музейн өмнө, Хэлмэгдэгсэдийн дурсгалын дэргэд түүний Хөшөөг босгохсон.

Шамбалын дайн-2 буюу Малчин Ц. Мөнхбаяр тэргүүтний Гал үндэстэн хөдөлгөөн



Газрын дорх баялгийг Гадаадынханд өгвөл, өчиггүй ал.
                                                      (Их эзэн Богд Чингис хаан)

Ноён урваач.
Нохой шарваач.
                            Монгол ардын зүйр цэцэн үг


Том гүрнүүдийн дунд, том зах зээлийн дунд ашигтай байрласан төдийгүй, Байгаль хамгаалах Өвөг дээдсийн алтан аргын ач буянаар задраагүй байсан Эрдэс баялгийн үүц нь танигдах болсноор Том гүрнүүд, тэдний Глобаль сэнхрүүлэгийг санхүүжүүлж, тэдний дэмээр үйл ажиллагаагаа явуулдаг Үндэстэн дамнасан компаниуд Монгол руу тэмүүлэх нь ихэссээн.

Ийм нөхцөлд шинэ гэх булингартай Үндсэн хууль ёсоор байгуулагдсан Монгол Төр иргэдээ, нутгаа, баялагаа, үндэсний эрх ашгаа хамгаалах  чадваргүй байна. Гадныхан энэ булингар, энэ алдааг нь арилгуулахгүйн тулд, Глобаль сэнхрүүлгээ дэмжүүлж, байгалийн баялгийг сул авахын тулд Төрийн бус байгууллагуудад болон эрх баригч намуудад Ардчилалыг дэмжих сан нэрийн дор асар их бохир мөнгө хаяж байна.

Бохир мөнгө гэдэг нь Хар тамхи, мансууруулах бодисын наймаа, хүний наймаа, зэр зэвсгийн наймаа, хууль бус уул уурхайгаас бий болдог гэж сэнхрүүлдэг боловч яг үнэндээ гагцхүү тэдний сэнхрүүлгээс өөр ямарч бодит баталгаа байхгүй, тэдний зүгээр л хий хоосон, хуурамчаар үйлдвэрлэсэн цаас юм. 21 дүгээр зуун эхлэхэд Эрх барьж байсан МАХН (МАН) хошуучилж, түүнээс хойш Манай булингарт эрх баригчид 1,5 сая хавтгайнхаа бараг талыг Лиценз нэрийн дор Гадныханд тавиад туучихсан байсан гэдэг.

Энэ цаг мөчөөс "Монголын Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн"-ий толгойлогч Ц.Мөнхбаярыг Үндэсний эх оронч үзэл бүхий Нүүдэлч малчид зонхилсон Монголчууд таньж мэдэн, халуун дотноор дэмжин сайшааж байгаа билээ. Гадаадын нэг байгууллага ямар учиртайг бүү мэд, ахиухан мөнгөөр түүнийг гялайлгасан гэдэг. Харийнхны хөл үймээн ширүүсч, Онгон байгаль сүйтгэгдэж, Дүлийрч, элийрсэн Эрх баригчид ээлжит эрх мэдлийн төлөөх Тулаанд улайран байсан 2012 оны хавраас Монголын Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн хүрээгээ тэлж, Гал үндэстэн хөдөлгөөн болон өргөжиж, аймаг сум бүрт төлөөний газртай болоод байгаа юм.

Ц. Мөнхбаярын Монголын Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхөн Монголын ард түмний гишгэх газар, уух ус, амьсгалах агаарын төлөө өөрсдийгөө золиосолсон, өндөр эрсдэл бүхий удаа дараагийн олон тэмцэл, зүтгэлийн ач буянаар, лиценз нэрээр гадагш худалдсан ихэнхи газар нутгаа буцааж, эргүүлэн авсан билээ. Ц.Мөнхбаяр нар УИХ-ын Үндэсний эх оронч үзэлт гишүүдийн дэмжлэгээр батлуулж амжсан "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сав бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх тухай" хуулийн 1 дүгээр зүйл, Мөн хууль Фатлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2009 оны 7-р сарын 16-ны өдрийн 55 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлэхгүй байгаа талаар Иргэний хэргийн шүүхэд гомдол нэхэмжлэл гаргажээ.

Уг хэрэг Иргэний шүүхийн 3 шатыг дамжиж, эцэст нь Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хурадаан 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болж, дугаар 687 тоот тогтоолоор тэдний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн юм. Шүүхийн шийдвэр биелүүлхийг Засгийн газраас удаа дараа албан ёсоор шаардан, Жагсаал цуглаан хийж, албан бичиг хүргүүлсэн ч тусыг эс олжээ.

Аргаа барсан тэд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар хандсан боловч Тэр газарт нь ийм хэргийг хэрхэн гүйцэтгэх талаар эрх зүйн орчин, мэдлэг туршлага байгаагүй тул бас л тусыг эс олов. Ингээд Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх тухай хууль, УИХ-ын 2009 оны 55 дугаар Тогтоол, Дээд шүүхийн 2011 оны 687 тоот Тогтоолын хэрэгжилт Дашийн Шоог. Энэ ч бага хэрэг. Энэ байтугай Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын шийдвэрийг хэрэгжүүлэх газар байдаггүй. Иймэрхүү л хуультай улс. Гэтэл Амар байна уу гэсэн гай боллоо гэгч болов.

Эрх баригчид 2013 оны Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын төсөлдөө огт хэрэгжээгүй байсан Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар зэхэв... 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Урт нэртийг дагаж мөрдөх тухай хууль ердөө л доорхи хоёр заалттай.

1 дүгээр зүйл. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрлийг энэ хууль батлагдсанаас хойш 5 сарын хугацаанд цуцална.

2    дугаар зүйл. Энэ хуулийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Эрх баригчид үүний юуг өөрчлөхөөр зэхсэн бол. Хулхидуулж хаширсан Тэмцэгчид, 1 дүгээр зүйлд: ...тусгай зөвшөөрлийг энэ хууль батлагдсанаас хойш 5-7 жилийн хугацаанд цуцална. 2 дугаар зүйлд: ...хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс 5-7 жилийн дараа дагаж мөрдөнө гэж өөрчлөх нь хэмээн хардсаны зэрэгцээ, хамтран ажиллаж, нуруу мөрөн дээрээ гишгүүлэн байж өндөр дээд албанд хүргэсэн УИХ-ын гишүүн сайд нар нь итгэлийг эвдэн "уравсан"-д шооконд орцгоож, хэт цочирдсоны улмаас биеэн хянах чадвараа алдан зэвсэгт цуглаан хийсэн болов уу. Харин хэн буудав. Тэр их тэсэрч дэлбэрэх зүйл тэднийх мөн үү? Зэрэг олон учир битүүлэг асуулт үлдэв.

Дээр дурдсанаар хардахаас ч өөр гаргалгаа харагдахгүй байлаа. Хаашдаа хэрэгжүүлээгүй 5 жил болсон юмыг өөр яаж өөрчилж, яаж аргалах юм бэ? Урт нэртэд Засгийн газартай холбоотой дорхи 2 заалт бий.

4.3.Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг 3асгийн газар тогтооно
4.6.Ашигт малтмалын тухай хуулийн 56,1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно. Гэсэн байдаг.

Ц.Мөнхбаяр нарын Гал үндэстэн хөдөлгөөний хэсэг нөхдүүд Ямар сайн даа л буу саадаг, тэсэлж дэлбэлэхдээ хүрч байхав дээ. Аргаа бараад л тэр. Өнөөгийн төр дэндүү буруу тогтолцоотой. Манай "Баатар"-ууд даанч дээ гэмээр муу засаглалыг гадны эзэрхэг түрэмхий, Булаан эзлэгчдийн заавар, захиалгаар Үндсэн хуулиндаа хийсэн. Иймээс Засгийн эрх ард түмний мэдэлд биш эзэрхэг түрэмгий Хулгайчуудын гарт орсон тухай дээр нэгэнтээ дурьдсаан.

Өнөөгийн эзэрхэг түрэмхийчүүдийн орилоод, чарлаад тунхаглаад байгаа тэр Хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан "Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал" гэдэг Дэлхий нийтийн баримт бичиг бий. Түүний бүр оршил хэсэгт: "... хүмүүс эзэрхэг засаг, дарлалын эсрэг өөрийн эрхгүй, эцсийн арга болгон зэвсэглэн босоход хүргэхгүйн тулд..." Тухайн улсын Төр засаг шударга ариунаар ажиллахыг уриалан тунхаглаж эхэлдэг. Шон босгоогүй бол Шаазгай юунд суухав гэж Миний ард түмэн цэцэлдэг.

Гал үндэстэн болон бусад өөрсдийн хүч, хөрөнгө, сэтгэл зүрхээрээ нийгэмд үйлчилдэг ТББ-ууд, миний бие хүртэл маш олон хүсэлт шаардлагыг Төрийн удирдлагуудад хүргэж байсан. Тэд дүлийдээ найдаж унгараг гэдэг шиг юу ч хариулдаггүй. ТББ -ууд гэснээс тэдний дийлэнх нь Гадаадын элдэв сан, төсөл хөтөлбөр, тусламж дэмжлэгээр санхүүжиж, тандалт судалгаа авч буй нэрээр тэдний гар хөл болж тагнуул, туршуулын ажиллагааг улаан цагаан, ил хийдэг.

Тусламж үзүүлнэ, төсөл хэрэгжиж байна хаягтай Тагнан турших газар тоогоо алдлаа. Уг нь ийм ТББ-уудыг цэгцэлж, хатуу цээрлэл үзүүлэх ёстой. Даан ч тэдний ард "Бидний сонгосон түшээд" байгаа болохоор яалтай ч билээ... Мөнхбаярдахаас өөр, эцсийн аргагүй болоод байна. Гадаад төсөл хөтөлбөр, тусламж дэмжлэг бол загасанд хаядаг өгөөш. Өгөөшийг олигтой юмаар хийдэггүй. Өгөөш үмхсэн загас яадаг билээ. Эцэг өвгөдийн амиараа үнэлэн бидний үед хүргэсэн газар нутаг, эрдэнэс баялагийг минь улaан цайм гадны Луйварчдад ухуулаад, сүйтгүүлээд, гол усыг бузарлаад, ширгээгээд байгаа, Түшээд нь мөнгөний тоо мэдэхээ байтлаа баяжаад байгаа Төр засгийн эсрэг өөрийн эрхгүй, эцсийн арга болгон зэвсэглэн босоход хүрч буйн эхний шинж тэмдэг.

Үүнийг төрийн түшээдэд удаа дараа анхааруулж байсан баримтууд шарлаж хуучрах болоогүй. \түүний нэгээхэнийг энд хэвлэв\. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд Зэвсэглэн босохыг үгүйсгэдэггүй. Харин ч эзэрхэг түрэмхий, дүлий бурангуй засгийнхаа эсрэг тэмцэгчдэд НҮБ төрөл бүрийн дэмжлэг үзүүлдэг. Манай өнөөгийн эрэмдэг Үндсэн хуулинд Эзэрхэг түрэмхий, элий балай, худал хуурмаг, шударга бус авилгалч засаглалын дарангуйлалыг эсэргүүцэх, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах хүний биетэй нь хамт хадагдаж төрсөн заяагдмал эрхийг хаасан.

Хүний гол эрх, эрх чөлөөг хаасан Үндсэн хуультай орныг Ардчилсан гэдэггүй. Ц. Мөнхбаяр нар Гадаадын эзэрхэг түрэмгийчүүдийн заавар, захиалгаар Үндсэн хуулинд санаатай орхигдуулсан энэхүү эрх, эрх чөлөөгөө сайн дураараа эдэлсэн Үндэсний Эх орончид. Тэднийг ийм байдалд хүргэсэн Монгол Төр өөрөө зандалчин. Өөр хэлэх үг алга.

Будантай юу? Булингартай юу? Төр маань Тэдний Шүүх хурлыг нээлттэй хийнэ гэнээ. Яамай даа. Нээлттэй шүүх хурлыг сонирхлоо. Ёстой нөгөө "Сахил хүртсэн биш, шал дордов" гэгч болдог юм байна. Угаасаа Ганц худгийн хаалттай Шоронгийн Улаан буланд нээлттэй болдог шүүх хуралч гэж юу байхав. Нээлттэй нээлтэнд зөвхөн Шүүх хуралдааныг даргалагчаас зөвшөөрөл авсан захиалагатай Байгууллагын сурвалжлагч ордог юм болоотхов.

Нээлттэй нь тэр юм гэнэ. За яая гэхэв. Гэтэл. Гэтэл. Нөгөө зөвшөөрөлтэй сурвалжлагч маань зөвхөн нээлт, хаалт хоёрыг буюу Төрд тэрсэлсэн Шүүгдэгч нарын хийсэн гэх хэргийг болон авч байгаа ялыг л нийтэд мэдээлж, нийгэмд шигшүүлдэг үүрэгтэй гэнээ Хооё. Болчихсон биз.

Ийм хэргийн зөв бурууг ялгах, шүүх хуралдааны гол зангилгаа хэсэг болох Мэтгэлцээн нь Улсын нууцын зэрэглэлтэй байдаг юм болов уу даа. Ямар ч байсан нийтэд нээлттэй хүргэж болдоггүй гэнэ. Ийм Бурангуй. Ийм Булингартай Төрийг яалтай ч билээ. Хар даа. Нөгөө Хүний эрх, эрх чөлөө, Ил тод байдал, Иргэдийн оролцоо, шударга ёс гээд Хуцаад байдаг нь хаа байна. Бүгд хулхидалд Ардчилалын амны маск л байхгүй юу. Яг ачир дээрээ ийм л байна.

Шамбалын дайны үр дагавар

Газрын дорхи баялагийг Гадаадынханд өгвөл, өчиггүй ал.
                                                                Их эзэн Богд Чингис хаан

Ноёнтой сөргөвөл толгойгүй.
Нохойтой сөргөвөл хормойгүй
                                    Монгол ардын Зүйр цэЦэн үг.


1921оны Ардын хувьсгалаас хойш, Монголчууд Сонгож байгуулсан Төрийнхөө эсрэг Буун дуу хоёр дахиа гаргав болтой.  Эхнийх нь 1932 онд Шар цэргийн зэвсэглэн Боссон хөдөлгөөн, дараагийнх нь 2013 онд Гал үндэстэн хөдөлгөөний зэвсэглэн цугласан явдал болоод байна. Өнөөгийн Хүнлэг энэрэнгүй, Ардчилсан Гэгээн гэх хаягтай Төрөө, 80 жилийн Тэртээх харанхуй бүдүүлэг, харгис хэрцгий, хэлмэгдүүлэгч Хар Төртэйгөө харьцуулан харцгаая.

1932 онд Бослого хөдөлгөөн гарган, Хоёр талаас олон хүний амь үрж, хоршоо, хамтрал идсэн хэргээр баривчлагдан байцаагдсан 32 хүнээс 16 нь буудуулж, 16 нь амь хэлтэрсэн 10 жилийн ял авч байжээ. Улаан коментернийг Монголоос зайлуулж, дэлхийн түүхээс арчин, тухайн үед гаарч байсан нударган баячууд нэрийн дор эгэл жирийн чинээлэг иргэдийн мал хөрөнгийг хурааж, амь насыг егүүтгэдэг, авгай хүүхнийг булаадаг, сүм хийдийг нурааж, сүлд тахилга, судар номыг шатааж устгадаг, хувь хүмүүсийн эрхийг хасдаг зэрэг харгислалыг сааруулж, заримыг нь зогсоож, Гандандэгчлэн хийд, Чойжин ламын сүм, Эрдэнэ зуу, Амар-баясгалант зэрэг цөөн хэдэн сүм хийд, сүлд тахилгат олон уул, усны Овоог үлдээж чадсанд Бослого хөдөлгөөний түүхэн гавьяа оршино. Маргаан байна уу? Түүхэн гавьяаг эцэг Х.Чойбалсан зүй ёсоор хуваалцана.

Тэгвэл Гал үндэстэн Хөдөлгөөнийхөн зэвсэгт Цуглаан хийж, Өвөг дээдсийн амиараа хамгаалж өвлүүлсэн, Онгон байгаль, ой хөвч, газар шороогоо зүгээр харж байгаад харийнханд ухуулж сүйтгүүлэхгүй, уух усаа бузарлуулахгүй, Төр засаг эзэрхэг харанхуй байна хэмээн Тэнгэрт нэгэнтэй буудсаны төлөө цаазын ял хоморголон авах нь ээ. Өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цаазын ялгүй Монгол улс хэмээн Нийтэд зарлаагүй байсан бол буудуулах нь ээ. Буудуулах нь.

Цаазын ялгүй гэсэн тул амь хэлтэрсэн 22 жилийн ял авцгаалаа. Хаа тэртээ 1932 оны Харанхуй бүдүүлэг үеийн Ялын бодлого, хуулийн зүйлчлэлээс, 21 дүгээр зууны Хүнлэг энэрэнгүй, Ардчилсан хаягтай Шинэ Монголын ялын бодлого, хуулийн зүйлчлэл хичнээн харгис хэрцгий, хичнээн бүдүүлэг авцалдаагүй юм бэ? Улаанбаатар хотын дарга Бат-Үүл баатар Социализм шорон байсан гэж үргэлж үгэлж явдаг. Харин энэ Өнөөгийн байгуулаад ч байгаам уу? Байгуулах гээд ч байгаам уу? Үл ойлгогдох энэ нийгэм Социализмээс ч илүү харанхуй бүдүүлэг, харгис хэрцгий Шоронгийн нийгэм биш үү.

Ц. Мөнхбаяр нарын хэргээс Нийгэм Ийм л ойлголт авлаа. Эцэг Ц.Элбэгдоржийн Цаазын ялгүйг харлаа. Одоо өршөөлийг үзэх л үлдлээ. Хуулийн Вампир Ц.Нямдоржийн Харгис хэрцгий Эрүүгийн хуулийг шиншээд, шиншээд үүнээс өөр гаргалгаа үл харагдана. 1932 оны МалчинТүгжийн толгойлсон Бүддийн лам нарын Үндэсний үзлийн Бослого хөдөлгөөн Өчнөөн хүний халуун амь, бүлээн цусны үнээр, Нийгэмд тодорхой нөлөөлөл үзүүлж, Гадны яргачдыг хөөн зайлуулж, шашин соёлын өвөө хагас дутуу ч бол өмгөөлж хамгаалан, ач гавьяагаа үлдээсэн бол Гал үндэстэн хөдөлгөөнийхөн Лиценз нэрээр Эрх баригчдын Харьд худалдсан Эх нутгийнхза ихэнхийг эргүүлэн авч чадсаан. Бас хараахан амжаагүй зүйл ч бий. Итгэж найдан Харцгаая. Тэвчээр заан Хүлээцгээе.70-80 жилийн тэртээгээс илүүтэй, Тэсэхүйеэ бэрх цаг мөч Бидний Монголд ирлээ гэж үү? Гайгүй байлгүй. Бидэнд зай ч бий. Лай ч бий. Эзэд нь хичээвэл Заяа нь түшдэг.Сонголт зөв бол заяа зөвөрдөг ёс ч бий. Ердөө л Унаган байгаль, хөвч хангай, уух усаа хамгаалах талаар заасан Монгол улсын Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн төлөө Тэмцэгчдийг Хөх цэнхэр Морин жилийн босгон дээр Цаазын ялтай хуулийн заалтаар зүйлчилж, 2014 оны 01-р сарын 21-ний "Хар луу" өдөр амь хэлтрүүлэн яллаж, хар гэрт хорин "далд хийж байгаад" Тэдний хамгаалаад тэмцээд байсан Урт нэртэй хуульд Хөх цэнхэр морин жилийн босгон дээр, Цагаан cap далимдуулан, Хөх цэнхэр морин өдөр хулхи найруулган өөрчлөлт оруулж, Хэрэгжих хугацааг ухрааж, Гадаадынханд үйлчлэн, тал засаж Уут уут доллараар Улсаа худалдсан Сайдууд гуай, Богц богц юаниар Борчуудаа худалдсан УИХ гуай, Адвар авдар алтаар Авилгад идэгдсэн Намууд гуай боллоо. Яалтай ч билээ. Ард түмэн минь. Бидний үндэсний ухамсар, үндэсний үзэл, сэтгэлгээ, Төр ёс 1932 оноос шал дордлоо шүү. Таминээ.

Эрүүгийн хууль Эх нутаг газар шорооны эсрэг, Үндэсний үзэл санааны эсрэг, Гадныханд үйлчилж байна. Яах вэ? Улаан залаат Хөх Монголчууд минь? Их эзэн Богд Чингис хааны нэрийг худалдаж идээгүй Төр, аж ахуйн нэгж байгууллагыг Монголоос олоход бэрх, Харин түүний үзэл сургаалийг дагагчийг Монголоос олоход түүнээс ч бэрх боллоо. Бурхан Чононд Мянгаас ганцыг л идэж байх хувь оноосон гэдэг.

Гэтэл чоно Мянгаас нэгийг үлдээ гээд буруу дуулчихсан юм гэцгээдэг. Их эзэн Богд Чингис хаан "Газрын доорхи баялгийг Гадаадын хүмүүст өгвөл Өчиггүй ал" гэж зарлигласныг Өгөхгүй гэсэн хүмүүсийг яаж ийгээд алж бай гээд Манай эрх баригчид ойлгочихсон юм уу даа. Чоно, Төр хоёрын энэхүү нэгэн адил буруу ойлголт мал хүн хоёрыг бардаг юм болов уу? Яадаг юм бол. Харж л байцгаах уу? Яахав. Улаан Залаат Хөх Монголчууд минь.


Малчин Н.Дамдинжав