sonin.mn

БНХАУ нурах гэж байгаа бус түүнийг нураах гэж хүч тавьж байна. БНХАУ-д тавьсан урхи, урьд нь үмхүүлж байсан бэлэн хоол түүнийг хөөргөн магтаж байсан магтаалын гор гарч байна. БНХАУ АНУ-д хууран мэхлэгджээ. ЗХУ унаснаар БНХАУ хүнд байдалд орсон. Ирак, Ливи, Сири, Египетэд болж байгаа үйл явдал бол БНХАУ-ыг унагахад зориулсан юм. БНХАУ өнгөн дээрээ гоц өнгөтэй Хятад маягийн социализмыг зарласан боловч Хятад маягийн колоничлогч гүрэн болсон.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссенжир нэг биш удаа Хятадыг хятадаар нь барина гэж хэлсэн. Энэ нь Хятадыг хятадаар нь барьж Хятадыг хятадаар нь устгана гэсэн үг юм. Яагаад Өвөр Монгол тусгаар тогтноогүй юм? яагаад Төвд эрх чөлөөгөө аваагүй юм? Цаанаа нэг л учир жанцантай.
Энэ өдрүүдэд Бо Силайг тойрсон улс төрийн жүжиг үргэлжилж байна. Чүнчү хотын шүүх хурлын танхимд түүний үнэнч туслагч Үнэнчбаатарыг шүүх ажиллагаа явагдлаа. Түүнд 15 жилийн хорих ял өгөв. Хөнгөн ял өгсөн гэж тайлбарлаж байна.

 

Учир нь Үнэнчбаатар дутагдлаа хүлээн, хуулийн ажиллагаанд хүндрэл учруулаагүй, мөн Хятадын цагдаатай хамтран ажилласан гэдгээр нь амь хэлтрүүлж 15 жилийн
хөнгөн ял өгсөн гэнэ. Яг энэ хурал дуусах үеэр Английн BBC мэдээлэхдээ “Бо Силай эхнэрийнхээ хамт Английн саятныг алахад оролцсон гэж Хятадын эх сурвалж мэдээллээ” хэмээн мэдэгдлээ. Хэдхэн хоноогүй байхад Бо Силай хамаг албан тушаалыг авч намаас нь хөөгөөд зогсохгүй удахгүй хуулийн байгууллагад өгөх гэж байгаа тухай Хятадын эрх баригчид албан ёсоор мэдээлэв. Үүний цаана улс төрийн том жүжиг, улс төрийн том тоглоом явагдаж байна. Учир нь БНХАУ-ыг тараах Азийн холбооны улс байгуулах асар том гүйцэтгэх ажлын төсөл хэрэгжих гэж байна. БНХАУ, ОХУ-ыг аврахгүй бол хүн төрөлхтөнд аюул тохиох гэж байна.

Эх сурвалж:  "Хөх Толбо"