sonin.mn
МЕХИКО. /РИА Новости/. АНУ болон Канад улстай байгуулсан худалдааны шинэ гэрээг “USMCA” биш харин “Т-МЕС” гэж нэрлэх шийдвэрийг Мексик улс гаргасан тухай Латин Америкийн тус улсын Эдийн засгийн яам мэдээлжээ.
“Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэл Лопес Обрадор тус улсын Үндсэн хуулийн ерөнхийлөгч Энрике Пенья Ньетотой зөвлөлдсөний эцэст испани хэлний хамгийн сайн хэлбэрүүдийг харгалзан гурван улсын хооронд байгуулсан худалдааны гэрээг “Т-МЕС” гэж нэрлэх шийдвэрийг гаргалаа” гэж тус яамны мэдээлэлд дурдсан байна.
1994 оноос хэрэгжиж буй “НАФТА” гэрээг орлох ёстой шинэ гэрээг тус гурван улс есдүгээр сарын 30-нд баталсан юм. Мексикийн Элчин сайдын яамнаас мэдээлж буйгаар, улс бүрт батлах үйл явц эхэлсний дараа баримт бичигт арваннэгдүгээр сард гарын үсэг зурах ёстой байсан бол баталсны дараа хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх байв. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг