sonin.mn
НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Дэмбэрэл нар Баянзүрх дүүргийн 7,17,24-р хороодуудад ажиллаж Улс, Нийслэлийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сан болон олон улсын зээл, тусламжаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, үүрэг чиглэл өгч ажиллаа.   
 
Баянзүрх дүүргийн 9-р хороонд 50 ортой хүүхдийн хэвтэн эмчлүүлэх эмнэлэгийн барилгын ажлын явц болон 100 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий 3-р цэцэрлэгийн барилга угсралтын ажлын явцтай танилцаж цаашид ажлыг эрчимжүүлж, хяналт шаардлагыг өндөржүүлэх тал дээр анхааран ажиллах шаардлагатайг санууллаа. Мөн Давсны булаг хэсэгт 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын талбайд очсон юм. Гүйцэтгэгчээр Арвайхээр хурд ХХК, туслан гүйцэтгэгчээр Жэй Ди Ай ХХК сонгогдон ажлаа эхлүүлсэн боловч тус ажил зогсонги байдалтай байгаа тул гүйцэтгэгч компанид шаардлага хүргүүлж, барилгын явцыг түргэвчлэхийг даалгалаа.
 
 
Харин Баянзүрх дүүргийн 24-р хороонд 251 дүгээр цэцэрлэгийн гадна тохижилт , тоглоомын талбайн ажил бүрэн хийгдэж дууссан бол Цахлайн дээд хэсгийн үерийн усны хамгаалалт, далан байгууламж барих ажлын гүйцэтгэгчээр  Ньюконстракшн ХХК ажиллаж явц 20 хувьтай явагдаж байна.  
Мөн иргэдийн амьдрах тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чөлөөт бүс байгуулах ажилтай танилцаж ажлын явцыг эрчимжүүлж энэ 5 дугаар сард багтаан ашиглалтад оруулах үүрэг даалгавар өглөө.