sonin.mn
Олон улсын үүдэл эсийн нийгэмлэг, ЭМЯ, ЭМХТ, Эрүүл 4 улирал,   төв болон тусгай мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран Олон улсын үүдэл эсийн эмчилгээний хурлыг  2019 оны 6 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулж байна.
 
 
Хурлын гол зорилго нь Үүдэл эс, түүнийг  эмчилгээнд хэрхэн хэрэглэх, үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний менежментийг хэрхэн зөв зохион байгуулах, хөгжүүлэх, энэхүү дэвшилтэт технологийг олон улсын стандарт дагуу нутагшуулах, гадаадын эмнэлэгтэй хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг чадварыг дээшлүүлэхэд оршиж байна. Үүдэл эсийн эмчилгээг өөрийн оронд өргөнөөр нэвтрүүлсэн олон улсын эмч, мэргэжилтнүүд ирж оролцож өөрсдийн туршлагаасаа хуваалцаж байна. Мөн энэ чиглэлээр эмчилгээ, судалгаа хийдэг манай орны эмч, эрдэмтэд мөн энэхүү хуралд оролцож байгаа.