sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ.
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ХААЖ:
 
Монголчууд аа,
 
Дэлхий даяарт тархан суурьшсан монгол туургатнууд аа,
 
Монгол оронд морилон ирсэн эрхэм зочид, жуулчид аа
 
Дээдсийн сүр сүлдийг баясгаж, түмэн олны цог золбоог мандуулсан монгол наадам өндөрлөж байна.
 
Наадамчин олон хоёр өдрийн туршид хурдан хүлгийн тоосонд хийморио сэргээж, эрхий мэргэдийн уухайн дуунд саруулсаж, хүчит бөхчүүдийн уран мэхэнд баясаж сайхан наадлаа.
 
Дараа жилийн наадам илүү сайхан болохын ерөөлөөр энэ жилийн наадмаа жаргаая.
 
Монгол Улс, монгол үндэстэн байсан цагт монгол наадам жилээс жилд өргөжин дэлгэрч, хүн зоныг баясган цэнгүүлж, өв уламжлалыг бадраан бататгаж байх нь дамжиггүй ээ.
 
Монгол түмний дэлгэр цэнгэл өндөрлөж, өрнүүн хөдөлмөрийн цаг айсуй.
 
Мөнх тэнгэрийн дор Монгол наадам жаргаж байна.
 
Баярлалаа” гэлээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үг хэлж дууссаны дараа Төрийн есөн хөлт, цагаан тугийг Төрийн ордонд ёслол төгөлдөр заллаа.