Эх сайхан Монгол оронд маань урин хавар айлчилж, хүн малын зоо тэнийх цаг ирлээ.
Эрх чөлөөт Ардчилсан Монгол Улсынхаа нийт иргэд та бүхэндээ билгийн тооллын XVII жарны Хотол төгс хэмээх төмөр Хулгана жилийн Сар шинийн баярын мэнд дэвшүүлье.
 
Хулгана жил бид бүхний хувьд амаргүй сорилтоор дүүрэн эхэлж байгаа ч хамтдаа бүхнийг даван туулж, сайн цагийн эхлэлийг тавьж чадна гэдэг итгэлтэй байна.
 
 
Монгол хүн амны билгээс ашдын билгийг эрхэмлэдэг эрхэм сайхан уламжлалаа дагаж, та бүхэндээ шинэ жарны эхлэл, арван хоёр жилийн эхэн ам цагаан хулгана жилдээ ажил үйлс нь өөдрөг, эрдэм боловсрол, эд баялаг арвин байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Монгол түмний буян заяа үүрд мөнхөд дэлгэрч байх болтугай.
 
 
 
МОНГОЛ УЛСЫН УИХ-ЫН ГИШҮҮН, АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА 
СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНЭ