Би заримдаа боддог юм. Хэрвээ би Ерөнхий сайд байсан бол гэж...
Хамгийн эрч хүчтэй, хийж бүтээх асар их амбицтай, хувийн ямар ч бизнесгүй залуусыг шилж авчирч яамдаа удирдуулаад, зөвлөхөөр нь Монголын хамгийн сайн мэргэжилтнүүдийг шилж авчирч ажиллуулаад ганцхан арван жил тасралтгүй бодлого явуулахсан гэж... Гэвч ялсан намын үй олон гишүүд намын дарга-ерөнхий сайдаасаа ажил нэхэж зовоодог тул, “Бидний хүчээр Ерөнхий сайд болчихоод хаа хамаагүй хүнд албан тушаал өгч бидний доромжиллоо” гээд гомдогсод бүгд нийлж түүнийг унагах төлөвлөгөөндөө орох тул боломжгүй. Систем дэмжихгүй гэсэн үг.
Бас Монголын гадаад өрийн бүтцийг гаргаж, Засгийн газрын өрөөс гадна хувийн компаниудын тавьсан өр хичнээн байгаа, түүний барьцаанд Монголын ямар орд байгааг нэгбүрчлэн гаргаад өрийн менежментийн бодлогыг тууштай, тогтвортой хэдхэн жилд явуулахсан гэж тэчъяаддаг юм. Гэвч өртэй том компаниуд нэгдсэн ийм бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд, тэд өөрсдийнхөө асуудлыг тус тусдаа шийдэхдээ тус тусдаа нэг том ордыг ашиглахыг, тус тусдаа нэг Ерөнхий сайдтай, нэг Сангийн сайдтай болох гэж л хоорондоо алалцана. Хэрэв дийлэхгүй бол хууль зүйн сайдтай болох гэж улайрна, одоохондоо БХЯ-нд хүрээгүй байна. Систем бас л дэмжихгүй гэсэн үг.
Бас Монголын нийтийн өмчид байх ёстой салбарууд болон төрийн оролцоогүй салбаруудыг шууд зарлаж, нийтийн баялгийн менежментийг төр үүргийнхээ дагуу нэгэн бодлогоор тууштай дагнан гүйцэтгэхэд Монголын нийгмийн бүхий л асуудлыг шийдэх боломжтой болно. Цахилгаан, дулаан, ус зэрэг дэд бүтэц болон суурь үнэд нөлөөлдөг нефтийн бүтээгдэхүүн, уул уурхай болон архи спиртийн бараанд төр менежмент хийж, хамгийн их орлого олдог энэ салбаруудыг төрийн мэдэлд авч хамгийн сайн менежерүүдийг хамгийн өндөр цалинтай, насан туршийн нь амьдралын баталгаатайгаар удирдуулахсан гэж мөрөөддөг. Нэгэнт уул уурхайн салбар төрийн тогтвортой менежментээр явах тул төр мөнгөний гачигдал хямралаас гарна. Ингээд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг татвараас чөлөөлж, хөнгөлж өөрийгөө болоод хэдэн хүнийг тэжээгээд явж байгаад нь талархахсан. Зөвхөн татвараар уул уурхайн салбарын ашгийг харж суух биш орлого, ашиг тэр чигээрээ нэг хүний халаасанд биш төрд ирнэ гэсэн үг шүү дээ.
Аливаа шударга бус үйлдэл, түмний хөрөнгөөс хувьдаа завшсан үйлдэл нь нотлогдвол хуулийн хатуу хариуцлага тооцож, бүхий л хангамж үгүй болохоос гадна төрийн албанд орох эрхгүй байхаар, харин шударга зарчимчаар олны төлөө ажиллавал насан туршийн нь хангалуун амьдралын баталгааг хангахаар хангамж эдлүүлэн хамгийн сайн менежерүүдийг эдгээр салбаруудад ажиллуулах болно. Гэвч уул уурхай, нефть шатахуун, архи спирт ... хамгийн ашигтай бүх салбарыг хувьдаа авснаар Монголыг бүхэлд нь атгасан хувь хүмүүс, гэр бүл бүгд намайг газартай нь тэгшлэн авслах болно. Систем дэмжихгүй гэсэн үг!
Гаднын өрийн дөнгөнөөс зөвхөн том салбаруудаа түшиглэсэн, тогтвортой, зөв менежментээр л гарна. Хоолой боомилсон гадаад асуудлаа шийдэхийн хамт юуны өмнө хүн амаа нэгбүрчлэн яс тоолж, өрхийн тоог яг таг гаргаж байж, өрхөд байгаа ажил эрхлэх боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай хүн бүрт тусламж дэмжлэг үзүүлэх боломжтой болно. Эмх замбараагүй дураар нүүдлийг хязгаарлаж цэгцэнд оруулна гэсэн үг. Даан ч үхсэн хүнийг цаасан дээр босгоод тэтгэмжийг нь авдаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн мөнгийг зувчуулдаг хурган дарга нар, бүртгэлийн эмх замбараагүй байдлыг ашиглаж сонгуулийн луйвар хийдэг намууд үүнийг зөвшөөрөхгүй. Систем дэмжихгүй гэсэн үг!
Манай аж үйлдвэрийн сайд юу хийх вэ? Юуны өмнө хүн амынхаа өмсөх хувцас, идэх хоол гэсэн зайлшгүй энгийн хэрэгцээг зөвхөн дотоодоосоо хангах хамгийн энгийн зорилтыг таван жилийн дотор биелүүлэх ёстой. Мах, гурил, талх, хүнсний ногоо, нарийн ногооны хэрэгцээг зөвхөн дотоодоосоо хангах зорилт тавьж, зохион байгуулалт, хүн хүчээ тийш төвлөрүүлнэ. Энэ салбарт зөвхөн дотоодын өрсөлдөөнийг дэмжинэ. Хүн амыг аюулгүй хүнсээр хангах нь манай үндсэн суурь зорилт. Дотоодынхоо ажлын байрыг хадгалах үүднээс гадаадын хөрөнгө оруулалтыг энэ салбарт хориглоно. Үнэндээ өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтыг шүтэх биш дотоодын хөрөнгө оруулалтыг ижил тэгш, илүү дэмжих цаг ирсэн байна. Ерөөс хүнсний үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрийн салбар овойж оцойсон том ашиг олох биш, хүн амыг ажилтай, орлоготой байлгах буюу амьжиргааны тогтвортой байдлыг, улмаар нийгмийн тогтвортой байдлыг хангах нэг чухал үүрэгтэй салбар юм. Энэ салбарт зөвхөн чанарын стандарт шаардлагыг удирдлага болгон хувийн өрсөлдөөнийг тууштай дэмжинэ.
Манай импортын гол хувийг эзэлдэг шатахуун нэгэнт төрийн монопольд ирэх тул түүнийг арваас илүү жил гадаадад явсан хуучин машинуудад зарцуулах нь утгагүй. Нийтийн тээврийн сүлжээг хамгийн сайнаар хийхэд бүх анхаарлаа төвлөрүүлж тодорхой хугацаанд тодорхой зорилтод хүрэх үүргийг нийслэлийн засаг захиргаа хүлээнэ. Монголыг хуучин машины оршуулгын газар болгосон бодлогыг үе шаттайгаар зогсоож, машины хэрэглээг гаалийн болон бусад татвараар хязгаарлана. Гэвч сөрөг нам хувийн таксиныхныг турхираад үймээн дэгдээнэ!
Импортын бараанд иж бүрэн судалгаа хийж зайлшгүй шаардлагатай болон дотооддоо үйлдвэрлэх боломжтой, шаардлагатайг нь ангилан татварыг ялгаатай тогтоож, дотооддоо үйлдвэрлэх шаардлагатай хийгээд боломжтой бүхнийг үйлдвэрлэх үе шаттай арга хэмжээг авна. Энэ бүхэн ажлын байр нэмэгдүүлнэ гэсэн үг. Даан ч дээрх бүх импортыг хянадаг томоохон монополиуд энэ салбарт ажилладаг үй түмэн хүмүүсээ турхираад энэ бодлого цэгцэндээ орохоос өмнө засгийг унагаж орхино. Систем дэмжихгүй гэсэн үг!
Монгол аль зэрэг баялагтай улс вэ гэдгийг тогтооно. Одоо байгаа хайгуулын болох ашиглалтын лицензүүдийг цэгцлэн Монголд ойрын 10-20 жил ашиглаж болох ордуудыг ил тод зарлаж, хөрөнгө оруулалт татаж, тэдгээрээс олох орлогыг төвлөрүүлэн зөвхөн бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдүүлэх, хүн амын эрүүл мэнд, боловсролын чиглэлд системтэйгээр зарцуулна. Алтны олборлолтыг төр өөрийн мэдэлд авна.
Хилээр гарч байгаа уул урхайн баялагт хатуу хяналт тогтооно. Гаалийг хамгийн орчин үеийн ийм багаж, тоног төхөөрөмжөөр хамгийн түрүүнд хангана. Гэвч үүнийг хийхээсээ өмнө чи өөрөө албан тушаалаасаа огцорсон байна гэж мөрийцье! Систем үүнийг дэмжихгүй!
Төрийн албан хаагчдыг шударгаар ажиллах нөхцлийг бүрдүүлж, тэдний цалинг эхний ээлжинд амьжиргаанд хангалттай хүрэлцэхүйц түвшинд, дараагийн ээлжинд алдахад харамсмаар түвшинд хүргэж, хэрэв шударга бус аливаа үйлдэл гаргавал эргэж төрийн албанд орох эрхгүйгээр халах, хатуу хариуцлага ххүлээлгэх хуулийг батлуулж яв цав хэрэгжүүлнэ.
Төрийн орон сууцны компани байгуулж, түүгээр дамжуулан хямд үнэтэй орон сууцнуудыг олноор барьж, түүндээ төрийн албан хаагчдыг цалингийн хүүгүй зээлээр олноор нүүлгэн шилжүүлнэ. Төрд ажиллагчдын эн тэргүүний баталгаа нь орон сууц, хангалттай цалин, бусад хангамж байх болно. Шударга бус өчүүхэн үйлдэл нь энэ бүхнийг нэгмөсөн алдах эрсдэл байна. Газрын наймаа, хууль бус өртгийг үнэлэн орон сууцны үнээс хасаж тооцох багуудыг ажиллуулна.
Боловсролын салбарын тухайд сургуулийн өмнөх боловсролд хамгийн өндөр ач холбогдол өгч, монгол хүний суурийг тавьж байгаа энэ салбарт ажиллагсдын цалин, хангамжийг хангалттай хэмжээгээр нэмэгдүүлнэ.
Дотооддоо хүн амаа өсгөж зах зээлээ тэлэх нь төрийн бодлогын амин чухал хэсэг байна. Тиймээс хүн амын өсөлтөд онцгой анхаарч хүүхдээ төрүүлж, эрүүл өсгөж байгаа ээжүүдийг эхний ээлжинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх цалин өгч, нийгмийн даатгалыг тасралтгүй ажилласнаар бөглөнө. Монгол эмэгтэйн нийгэмдээ хүлээх эн тэргүүний үүрэг бол эрүүл, хүнлэг, боловсролтой монгол хүнийг өсгөж хүмүүжүүлэх гэж үзнэ. Тиймээс төрийн халамжийн бодлогын төвд ээж-хүүхэд тавигдах ёстой. Ийм ээжүүдэд зориулсан сургалтын тусгай хөтөлбөр боловсруулан зайны болон биечилсэн сургалтын төвүүдийг ажиллуулан, сургалтын материалуудыг бэлтгэж ээжүүдэд хүргэдэг сувгуудыг бий болгоно. Нэгэнт ийм бодлого хэрэгжих тул хүүхдийг хоёр нас хүртэл нь ээж нь гэрээрээ харах үүрэг хүлээнэ.
Яг энэ бодлого тууштай хэрэгжихэд нярайн өвчлөл, эндэгдэл эрс буурах хийгээд эмнэлгийн шалан дээр зулж, цэцэрлэгт шөнөжин оочирлох шаардлагагүй болно. Цалин хангамжаа дагаад СӨБ болон ЕБС-ийн, төрийн албан хаагчдын шалгуур өндөрсөж, чансаа дээшилнэ, тэднийг бэлтгэдэг сургуулийн чанар чансаа ч ялгаагүй дээшилж өрсөлдөөн нэмэгдэнэ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд юуны өмнө бүх хүмүүсийг ажилтай болгох чиглэлийг зорилгоо болгож тавиад эхний зорилтоо “Нэг өрх-нэг ажилтай, орлоготой хүн” гэж минимум байдлаар томъёолоод яамны санхүүжилт, нөөц бололцоогоо энэ зорилгодоо төвлөрүүлэн зохион байгуулна. Нийгмийн хамгааллын дээрх бодлогыг хэрэгжүүлэх үндэс нь, гол орлого нь дээр дурдсан арга хэмжээнүүд буюу хэзээ ч үнэгүйдэхгүй түүхий эд, нийтийн баялгийн менежментийг төр өөрөө гартаа авах юм. Тэгэхээр л систем үүнийг дэмжихгүй!
Хувийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдэд төрөөс хувьсах зардал өгдгийг болиулж, хувийн бизнес стандартын шаардлагын дагуу зөвхөн зах зээлийнхээ зарчмаар, төрөөс хамааралгүй өргөн эрх чөлөөтэй ажиллах бололцоог нээж, тэдэнд өгдөг олон тэрбумын татаасыг төрөөс иргэдэд очдог үйлчилгээг сайжруулах, улсын эмч, багш нарын цалин, хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулна. Хэрэв ингэвэл ардаа УИХ-ын гишүүн, сайд, хөрөнгөтөн эзэнтэй тэдгээр сургууль цэцэрлэгүүд оюутан сурагч, эцэг эхчүүдийг турхиран бослого гаргаж, ийм шийдвэр гаргасан засаг дэнгийн эрвээхийн нас наслахгүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл систем дэмжихгүй!
Анагаахын салбарт төрийн үйлчилгээг сайжруулахаас гадна гадагшаа урсаж байгаа мөнгөн урсгалыг багасгахад чиглэсэн тодорхой хугацаатай зорилго тавьж, гадаадад үнэтэй үзүүлдэг үйлчилгээг эх орондоо хямд өртгөөр үзүүлдэг болно. Манай эмч нарт ийм чадвар хангалттай бий. Тухайлбал элэг, тархи зэрэг нарийн мэргэжлийн хагалгаанууд болон гоо сайхны хагалгаанууд. Төрийн тодорхой зорилгод хамаарсан чиглэлээр үйл ажиллагаа явуулж үр дүнтэй ажиллаж байгаа салбаруудыг татварын бодлогоор тууштай дэмжихийн сацуу эмч нарын цалин хангамжийг дорвитойхон нэмэгдүүлж, хувийн хэвшилд ажилладаг эмч нарын орлоготой өрсөлдөхүйц түвшинд аваачна.
Ажлын байр, амьдралын хангамж, эрүүл хоол хүнс нь хүн амын эрүүл мэндэд мэдэгдэхүйц дорвитой өөрчлөлтийг шууд авчирах бөгөөд Эрүүл мэндийн даатгал өвдсөн хойно гэхээсээ илүү урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулагддаг болно. Эрүүл мэндийн даатгалын хөрөнгийг хувийн эмнэлгүүдэд биш, төрөөс чанартай хямд эмнэлгийн үйлчилгээ авахад зарцуулна. Хувийн эмнэлгүүд зах зээлийнхээ зарчмаар, төрийн оролцоогүйгээр өрсөлдөг. Бид чинь зах зээлийн нийгмийн сонгоод гучин жил өнгөрчихлөө шүү дээ.
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хувийн арилжааны банкинд байршуулаад эзэнтэй нь хуйвалдан хүүг нь хувааж идэхийн оронд, баталгаатай ашиг олдог уул уурхай, тухайлбал Тавантолгой, Оюутолгойдоо оруулаад арвижуулсан хөрөнгөө дахин ашигтай хөрөнгө оруулалт хийх, тэтгэврийг нэмэгдүүлэх, хүүхдээ харж байгаа ээжийн нийгмийн даатгалыг төлөх, тэднийг цалинтай болгох зэрэг нийгмийн арга хэмжээг санхүүжүүлнэ. Энэ нь нийгмийн халамж биш цаагуураа эрүүл мэндийн, нийгмийн, гэр бүлийн болон хүн амаа өсгөх, зах зээлээ тэлэх гэх мэт олон талын ач холбогдолтой ашигтай хөрөнгө оруулалт мөн билээ. Даан ч дийлэнхийг нь хувийн банкинд байршуулчихаад хүүг нь иддэг дарга, хувь хүртдэг банкны эзэн, зуу зуун тэрбумаар нь шатааж дуусгадаг, тэдгээрийг дагаж амь зогоодог зуудаг ноход, тэр банкыг дампууруулчихаад хариуцлага хүлээлгэж чаддаггүй барьцаалагдсан намынхан үүнийг дэмжихгүй. Систем дэмжихгүй гэсэн үг.
Монголд өр нэмж байгаа гадаадын ашиггүй төсөл хөтөлбөрүүдийг бүгдийг зогсоож гагцхүү буцалтгүй тусламжийн болон ирээдүйтэй, чадавх бий болгох хөтөлбөрүүдийг үлдээхсэн гэж тэсч яддаг. МУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний нийгэм хүний эрхийн бодлогын орон тооны бус зөвлөлөөөс ажлын хэсэг гаргаж хэрэгжиж байгаа бүх төсөл хөтөлбөрүүдийг судлахад цаас үйлдвэрлэж, цалин өгөхөөс өөр үр дүнгүй төсөл хөтөлбөрүүдийг зогсооход МУ-ын өр нэг их наядаар багасах тооцоо судалгаа гарсан юм. Гэвч Сангийн яам үүнийг зогсоодоггүй. Эндээс ажлын байраа хангуулж өндөр цалин авдаг цөөхөн хүмүүс сайдынхаа тархийг угааж, англиар ярьж гадаадад зугаалуулаад төслөө үргэлжлүүлдэг.
Монголоос валют урсахыг зогсоох, экспортыг нэмэгдүүлэх, түүхий эд боловсруулах чиглэлийн технологи, ноу хау импортлохыг тууштай дэмжиж, яг л социализмын үед төрийнхөө өгсөн үүргээр хүн бүр Оросоос хөнгөн цагаан сав зөөж байсан Вьетнамууд шиг, технологийг хулгай, хуйвалдаан, хэлэлцээр бүхий л аргаар авч ирэхийн төлөө үхэн зүтгэж байсан П.Дамдин сайд шиг, өнөөгийн Израйль шиг бодлого явуулахсан. Даан ч тийм хугацаа байхгүй. Энэ жил сонгууль, түүний дараа жил орон нутгийн сонгууль, тэгээд Ерөнхийлөгчийн сонгууль, тэгээд нэг жил амсхийв үү үгүй юу сонгуулийн өмнөх жил, тэгээд дахин их хурлын сонгууль... Систем маань ийм тул систем юуг ч дэмжихгүй!
Нэгэнт систем ямар ч асуудал шийдэхгүй тул улстөрчид сэдэв л барьж авна. 76 хүн 76 сэдэв барьж аваад шийдээд явчихвал их л хялбар мэт хүмүүст харагдана. Нэг нь эмнэлгийг, нөгөө нь даатгалыг, бас нэг нь жорлонг, нөгөө нь сумаа сайхан болгохыг, нэг нь гудамжийг, нөгөө нь хүүхдийн хүчирхийллийг, нэг нь өрх толгойлсон эмэгтэйчүүдийг, нөгөө нь аюулгүй байдлыг ... гэх мэт, гэх мэт.
“За сонгууль дөхөж байна, ямар нэг сэдэв барьж аваад түүгээрээ л пиардаад явчих хэрэгтэй шүү дээ!” гэж чин сэтгэлээсээ зөвлөж байгаа найздаа намайг бодож байгаагийн нь төлөө хайр хүрэвч сэдвээ ярьсаар гишүүн болоод системдээ хэрчүүлээд юу ч хийж чадалгүй дараагийн сэдвээ хайхыг нь бодохоор өрөвдөм. Аливаа сайхан санаачилга бүхэн чинь системээр бүхэлдээ дэмжигдэхгүй бол юу ч биш, зүгээр л популизм!
Ажлаа өгсөн өндөр албан тушаалтнууд “Миний үед тийм сайхан ажил хийсэн, гэтэл тэр гарч ирээд байхгүй болгочихсон, хайран юм...” гэхчлэн ярих нь зүгээр л популизмаас өөр юу ч биш! Ингээд байн байсаар төр юу ч хийж чадахаа байгаад том олигархи хөрөнгөтнүүд л бүхнийг хийдэг болох нийгэмд бид орсон. Тэд хөлсөлсөн хүмүүсээрээ “Чи юу хийж, хэдэн ажлын байр бий болгосон юм! гэж бич!" гээд шүдээ чигчилж суудаг. “Ажлын байртай болсон хүн” түүнийг нь хэдэн мянган хувь бичихээс ч яах вэ?
Систем дандаа эсэргүүцдэг юм биш, тэр бас дэмжихээ дэмждэг юм. Манай систем юуг дэмждэг вэ? Асар их мөнгөөр албан тушаалд хүрэхийг, аливаад танил талаар хандахыг, мөнгөтэй хувь хүмүүсийг, товчхондоо шударга бусыг дэмждэг.
Хүүхдийн хүчирхийллийг багасгахын тулд тэр хүүхэд юуны өмнө хорооны нийгмийн ажилтан, гудамжны эргүүлээр биш, харин элэг бүтэн, ёс суртахуунтай гэр бүлээрээ хамгаалагдсан байх ёстой. Үүний тулд сайн аав ээжтэй байх хэрэгтэй. Аав ээж нь сайн байж, гэр орон нь архидалтгүй, хэрүүлгүй байхын тулд ядаж нэг нь орлоготой, орлого амьжиргаанд нь хүрэлцдэг байх хэрэгтэй. Үүний тулд аав ажилтай байх ёстой. Аав ээж хоёр тодорхой боловсролтой, гэр бүлийн үнэ цэнэ, хайрын тухай зөв ойлголттой байх ёстой. Үүний тулд тэд мөн тийм гэр бүлд хүмүүжсэн байх учиртай. Тэр бололцоог төр хангасан байх ёстой. Хүүхэд сургуультай, сайн сурах орчин нөхцөл, бололцоогоор хангагдсан байх ёстой. Үүний тулд багш нар нь ажилдаа дуртай, сэтгэл хангалуун байх, мэдээж цалин нь амьдралд нь хүрэлцдэг байх ёстой...
Товчхондоо нийгэмд нэг нэг салангид асуудал, салангид нэг сэдэв гэж огт байдаггүй. Нийгмийн бүхий л асуудал нэг нэгээсээ урган гарсан, бие биетэйгээ нөхцөлдсөн байх бөгөөд шийдэл нь ч мөн салангид байх боломжгүй билээ. Нийгэм өөрөө систем учраас тэр. Тиймээс ямар ч асуудлыг систем дунд нь авч үзэхээс өөр ямар ч аргагүй юм. Сэдэв биш систем ярьдаг, системээр нь харж чадаж байж л хүндрэлээс гарна. Өөр зам байхгүй.
Ингэхэд, систем миний сэдэв шүү! Гачлантай нь, системийн өөрчлөлтийг систем өөрөө системээрээ эсэргүүцэж байдаг юм л даа. Тиймээс хамгийн амаргүй, бас азгүй сэдэв...
Гантөмөрийн УЯНГА
Сэтгэгдэл0
Уянга дахиад уих гишүүн болоосой шударга бүсгүй дэмжинэ
ШУДАРГА БУСААС БҮХ БУЗАР БУЛАЙ ҮҮСЭЖ БАЙГАА ЮМ. ДАРААГИЙН ТОМ ГАЙ БОЛ УДАМ УГСГААГҮЙ ЮМНУУД ТӨРД ШУРГАЛЖ ТҮРҮҮНИЙ БӨӨС ТОЛГОЙД ГАРСНЫ ГАЙ.
Уянга гэхдээ боловсрол багатай нь харагддаг. Х.Баттулгатай нийлээд цаазаар авах ялыг сэргээнэ ч гэх шиг. НҮБ-ийн удирдамжийг зөрөн гэмт хэрэгтнийг алах гээд байдаг чинь хүмүүнлэг бус сэтгэлгээ. Олон улс орон энэрэнгүй замыг сонгож цаазаар авах ялаа цуцалсан. Хүнийг цаазаар авлаа гээд аллага буурдаггүй гэдгийг л ойлгохгүй хүн.
Хамгийн сайн Эротик клубт ир -- Sexcris.Com
Боловсрол боловсрол бас дахин боловсрол Нийгэмд анализ хийх чадвар огт үгүй Зүгээр л мөрөөддөг хүн
Системийн анализыг Ганхуяг хийдэг болохоос Ган гэдэг овогтой болохоор Уянга хийнэ гэдэг зүгээр л инээдэм
Үхсэн элэнцэгийн чинь НҮБ. Тэр НҮБ-ийн чинь олон орон, мөн АНУ-ын ихэнх Муж Улсууд цаазаар авар ялтай байдаг юм шүү дээ. Мөн цэцэрхвээ !!!!
Ингэж сайхан бичихэд амархан.би ч бараг ингээд бичиж чадна.тэр тусмаа сэтгүүлч хүн.харин яг амьдрал дээр бол асуудал өөр.үүний тод жишээ амаржаргал.монголын толгой эдийн засагч гэж ярьдаг ч 2 жил ерөнхий сайдаар ажиллаад бүтээсэн гавьяа гавихгүй хэлэх ярих зүйл маруухан л буусан.тэгээд хажуудахь хүний түгжилддэг ёс суртхуунтай ЕС-н үүрэг даалгавар биелүүлдэг хүмүүс олдох юм болов уу даа.эхлээд хүн болоод төлөвш дөө.дараа элдэв зүйл мөрөөд попын хатан минь
Яг үнэн. Ингэж сайхан ярьж бичиж хэн ч чадна. Тэр тусмаа ийм олон жил дээгүүр байсан хүн. Харин хийх хэцүү. Та нар ажиглаарай, телевзрээр гарч байгаа хүн болгоныг сайн сонсвол зөв л юм яриад байгаа юм шиг санагдана. Гэтэл тулаад ирэхээр худлаа л байдаг байхгүй юу. Манайхан Элбэгээгээ одоо сайн сонсоод суувал бас л эргэчих хүн олон байгаа шинжтэй.
Элийрэлд хязгаар бий. Эс тэгвээс өвчин архагшаад, хүндрээд нийгэмд аюултай хэмжээнд очно.
Тэнэг самган хол очиж хуц
za chi bol zail mungu vnertevel yuch hiihees butcagvi gedgee haruulsan shvv dee
huuran mehlegch zalilagch nar mash uran tsetsen yaridgiim shu .ard tumen min .elbegdorj javhlan ...geh met .bid dahiad huurtah yosgui .
Уянга г дэмжинэ
Уянга г дэмжинэ
Яаг онохыг онол гэнэ
Яаг онохыг онол гэнэ
Яаг онохыг онол гэнэ
Яаг онохыг онол гэнэ
Үнэн л бичиж , үнэхээр тогтолоо болчихсон системын эсрэг тэмцэх өөрийн улс төрийн каррерыг шууд сүйрүүлэх алхам л даа...Тэгвэл өнөөдрийн ерөнхий сайд зориг гарган шийдвэрлэх тулаанд орсон юм.Өөр чадах хоншоортой улс төрч энэ цагт бол байхгүй байсан. Тэр хүч тэнцвэргүй тулаанд цусгүй тулаанаа хийсээр ...МАНАН бүлэглэл ахин дахин хүчээ шинээр бүлэглэн үхэн хатан тэмцсээр ...одоо сонгууль хүртэл сүүлчийн хүчээр хориглон тулалдана.МАНАН бүлэглэлийн хүчийг бүрэн сулартал тэмций гэвэл ард түмэн хүссэн , эс хүссэн одоогийн ерөнхй сайдаа дэмжих , тэрний удирдсан МАН д итгэл үзүүлж л таарах байх..
21-зууны фүяао хатан

Eostoi mai chi onhii MAH-guu pizdis min
төрийг төрд мэргэжлээрээ нам, дарга дагаагүй ажилласан хүмүүс үр дүнтэй удирдана. энэ бол дэлхийд нотлогдсон. залуу хүн сургуулиа мундаг сайн төгссөн, эсвэл олон гадаад хэлтэй байлаа гээд лав л манай төрд гайхуулахаар амжилт гаргасан жишээ огт алга. ккк тэнэгтэх юм даа сэтгүүлч хүүхэн гуай
энэ хүүхэн төрд хэрэггүйгээ харуулсан шүүдээ.
Үнэн л бичиж , үнэхээр тогтолоо болчихсон системын эсрэг тэмцэх өөрийн улс төрийн каррерыг шууд сүйрүүлэх алхам л даа...Тэгвэл өнөөдрийн ерөнхий сайд зориг гарган шийдвэрлэх тулаанд орсон юм.Өөр чадах хоншоортой улс төрч энэ цагт бол байхгүй байсан. Тэр хүч тэнцвэргүй тулаанд цусгүй тулаанаа хийсээр ...МАНАН бүлэглэл ахин дахин хүчээ шинээр бүлэглэн үхэн хатан тэмцсээр ...одоо сонгууль хүртэл сүүлчийн хүчээр хориглон тулалдана.МАНАН бүлэглэлийн хүчийг бүрэн сулартал тэмций гэвэл ард түмэн хүссэн , эс хүссэн одоогийн ерөнхй сайдаа дэмжих , тэрний удирдсан МАН д итгэл үзүүлж л таарах байх..
Чам шиг алиа салбадууд л орилж хашгирч байгаад ийм дампуу нийгэмд оруулсан шүү дээ?! Үсээ будчихаад их л чалчиж байсан даа!! Одоо улаанаар будаад нэг налзуу юм шиг үнэн үнэн гээд орилоод үз дээ,бэлтэргэ минь!!!

ХУРЛИЙЗ УЯНГАА ЦААШАА ШҮҮ!!!
ХУРЛИЙЗ УЯНГАА ЦААШАА ШҮҮ!!!
ХУРЛИЙЗ УЯНГАА ЦААШАА ШҮҮ!!!
Ард түмэн дээр ингээд нэг туршаад үзье гэж попролын шинэ төрлөө үлээж байна уу. Попрын хатан хаан минь. Одоо ард түмэн хэрсүү болсон...
Нэгэнт систем дэмжихгүи болохоор чи ерөнхии саид болох бололцоогүи юм л даа хэрэв ерөнхии саид болох ёстои бол энэ бичсэн бүхнээ хэрэгжүүлэхэд маш их хугацаа орно доо одоогиин бүх тогтолцоог өөрчлөхөд л боловсон хүчнээ нэг үеиииг бэлдэх хэрэгтэи болно тэгэхээр одоо баигаа залуусаас иим ниигмииг баигуулалцах шударга ухамсартаи залуусцөөхөн ,үүнд ганцхан эх оронч .ухамсар л хэрэгтэи түүнээс боловсрол .удам угсаа ердөө ч хамаагүи
Энэ коронавирүс монголчуудад том сургамж дохио сануулга болох ёстой. Өөрсдөө бие даан хөгжихөөс өөр аргагүй, гарцгүй юм байна, эргэн тойрон мөнгө биш эрсдэл оршиж байна гэдгийг мэдрүүлээсэй. Уянгаагийн бичсэнийг бүрэн дэмжиж байна.
Chi yun tom yum boddogiin.tomiin hucheer deeshee garchaad
Уянгаа дэмжинэ, төрд хэрэгтэй хүн, энэ муу хэлээд байгаа хүмүүс энэ хүний төрийн индрээс хэлсэн үг хэллэгт нь дүн шинжилгээ хийж үзээрэй, тэр үед үнэхээр ганцаарддаг байсан, одоо ядаж ийм хэмжээний 10 түшээ сонгогдоосой билээ, Эх орныхоо хөгжил дэвшил, амьдрал ахуйгаа бод хүмүүсээ, бид ямар хүмүүсээр төр бариулаад одоо ямар байдалд орчихоод гарах гарц хайгаад сууж байгаагаа ойлгох хэрэгтэй.
энэ авгай бас ерөнхий сайд болох санаатай хол очиж хуц Монголын төр хэчнээн доройтсонч ийм авгайнуудаар төр бариулж болохгүй
Одоо бүх санаа амар, эхний өгүүлбэрийг хальт харангуутаа хуцдаг болжээ. Энд ЕС болно гэсэн утга огт байхгүй... Судлаач Х.Д.Ганхуяг.
Chi hutsaa. Chi aluurchin elbegdorjiin udirdsan manangiin mafiin bogs doloogch. Aluurchid chinii ugaadsiig chini nemjee. Cham shig bool Bol Aluurchdiin baasaar hoollohdoo yag taarsan hyn sygnyyd

ene ganhuyag gej neg zolbin ovgon baih shees aldaj uhlee.ene teneg huuhenee yamarch chadvar uguig medehiin tsaaguur medej baij tegeel buh komentiig shuugeel suuj baidag
Тогтолцоо буруу нь үнэн ч түүнийг өөрчлөхөд цаг хугацаа хэрэгтэй. Эх оронч, шудрага сайн бүсгүй. Эрдэнээг биш Хүрэлсүхийн багт ороод явчихвал ч ард түмэнд хэрэгтэй бүсгүй. Их гоё дуулдаг, дуулж байгаагаас нь сайхан сэтгэлтэй болох нь харагддаг. Улс төрд та хэрэгтэй шүү
Зөв бодолтой, улс эх орноо гэсэн бие хүмүүсийг дээрээ хүчээ авсан гаж систем няц дарж хөнөөсөөр байгаагийн гайгаар Монгол өнөөдөр ийм байгаа нь үнэн. Гэвч "Цөөхөн хүнийг насаар нь хуурч болно, бүх нийтийг түр зуур хуурч болно, харин бүх олныг насаар нь хуурч болдоггүй" гэсэн мэргэн үг бий. Тогтолцооны гажуудлыг засахын тулд доороосоо шаардагаа тодорхой тавьж олноороо давалгаалах хэрэгтэй. Намуудын түрүү сонгуулийн өмнө хашгачиж байсан бүлт бүлт үсэрсэн амлалтуудыг нэг бүрчлэн шүүж харах хэрэгтэй. Тэр дараа сонгуульд хэнийг сонгох вэ? гэдэгт их баримжаа болно. Чин шударга, чигч шулуун, улсаа гэсэн хүнийг олноор нь сонгож чадвал бага багаар ч болов байдлаа сэхээж чадах билээ бид.
Уг нь их дайчин эмэгтэй Даанч сонго сон хамтрагч нь их эвгүй нөхдүүд байгаад байдаг Энхбаяр Баттулга Мэдээж ганцаар ийм системд амжилт олоход хэцүүг ойлгожбайна Илүү хүчирхэгболоод бусдаас хамөарахгүй хэлж ярьжбайгаагаа хэрэгжүүлээсэй
xujaa shees xava r bolkoor l obchin sedreed
xujaa shees xava r bolkoor l obchin sedreed
АМЛАЛТ НЭХНЭ ГЭЖ ХУЛАЛ ЯРЬСАН ХҮҮХЭН БОЛЬ ДОО.
АМЛАЛТ НЭХЭН АРД ТҮМНИЙ ХОЛБОО БИЛ ҮҮ, НЭЭРЭЭ ТЭР НЬ ХАЙЧСАН БЭЭ
Yneniig bichjee. Odoo eronhiilogch Battulga, eronhii said Hyrelsyh, ulsiin ih hurliin darga Zandanshatar nar oligtoihon hodolj manangiin mafiin aluurchid hulgaichid luivarchdiin baiguulsan allaga hulgai luivar, Heel hahuuliin sistemiig ustgaj chadahgyi bol mongolchuud ter chigeeree manan mafiin Aluurchdiin bool bolno. Aluurchin elbegdorj mongoliig afgan Irak Siri bolgoh geed gadaad gyrneer donshuuchlan tenyychilj mongoliin nereer guilga guij, ene tertei uulzan salbaganaj, mongolchuudiig yzen yadaj horsono zyhej yavna

Тиймээ, манай нийгмийн тогтолцоо ш/у-ны үндэсгүй,зөвийг дэмжихээсээ бурууг,шударга бусыг дэмждэг, үнэн зөв зүйлийг хүлээж авах чадваргүй түүнийг нураадаг болсноор 30 шахам жилийг үдлээ. Одоо бид зөв тогтолцоогоор явах уу, хуучин бохир тогтолцоотой зууралдсаар байх уу гэдэг салаа замын "бифуркацын үед"тулж ирлээ. иймд улс орныхоо төлөө санаа зовдог, бодож сэтгэдэг хүн бүр хүчээ нэгтгэх цаг болжээ.
Маш зөв. Уянга нь одоогийн УИХ-д суугаа ЖДҮ иддэг, боов иддэг хэдэн эмэгтэй гишүүдтэй харьцуулах аргагүй, шударга ч мэдлэг чадвартай ч хүн.
НӨГӨӨ ХУЛГАЙЧ ОРГОДОЛ ОДОО БҮР МАНАЙ МОНГОЛД ЭРГЭЖ ИРЭХГҮЙ ГЭЖ АМ ГАРААД БАЙГАА БУЗАР ЭТГЭЭД ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ГАНЦ АЙЛГАЖ БАЙСАН уих-ЫН ГИШҮҮН ДЭЭ. ХЭРЭВ ТЭР ҮЕД УЯНГЫГ ШААРДЛАГААР ОГЦРУУЛЧИХСАН БОЛ ТЭР ХУЛГАЙЧИЙН МАНАЙ МОНГОЛЫГ БАЛЛАХ НЬ АРАЙ БАГА ТЭГЭЭД Ч ӨӨРТ НЬ Ч ГЭСЭН ХУЛГАЙ БАГА ХИЙГЭЭД АРАЙ ӨРШӨӨЛТЭЙ БАЙХ БАЙЖ ДЭЭ.
Mangar avgai chinii sanaa bvtehgvi. Zah zeelees socializmruu shilij boldoggvimaa.
Udam ugsaagvi ch bolovsroltoi bol bas bolnoo. Genko,Erdene ntr shig bagaasaa hulgaich hudalch ni todorson uls l bish bol bas ch boloh yum.
Систёмээ өөрчлөхийн тулд олуулаа нэгдэж нэг цул болоод чамбай болвсруулсан хөтөлбөрөө сонгогч олондоо сайн ойлгуулан дэмжлэг авч байж хэмээнэ энэ хулгайч дээрэмчдээс салах болно. Амжив хүсьё
shuud heleye.buh l yum turiin gedgeer yavj bna.yahav monpol heden ashigtaig turiin davuu bailgui yahav.daanch humuus ajillah bolov uu? odoo l gehed zaraar duuren ajliin bair daanch taarsan ajliin bair baihgui sh dee

zaraar duuren ajliin bair daanch ajliin bairandaa tentsehgui sh dee
zaraar duuren ajliin bair daanch ajliin bairandaa tentsehgui sh dee
Uyangiig demjine
эмэгтэй Элбэгээ болчихгvй бол гайгvй л бvсгvй харагдах юм!! Сэтгvvлч хvмvvс тархи угаалтаар мэрэгжсэн байдаг болохоор найдвар муутай юм.

Таны санал санаачлага зөв ч зүйл бий буруу ч зүйл бий байх гэхдээ таньд олон авууштай чанар байдгийг миний бие ноен уулын шүүх хурал дээр харсан. Миний бие таньтай холбогдож залуу хүнийхээ хувьд тууштай үйл ажиллагаанд оролцмоор байна. Харин таны ирээдүйн улс төрийн үйл ажиллагаанд миний бие өөрийн гэсэн бага боловч хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Улс төрийн шат дараалсан үйл ажиллагаанд биечлэн оролцож бжй туршлага надад тодорхой хэмжээнд байгаа
Sanaa setgel zow hun garcn ireesei Uyanga cni l ene bugdiig hiij cnadna shuu
Sanaa setgel zow hun garcn ireesei Uyanga cni l ene bugdiig hiij cnadna shuu
амташсан хэрээ 13 дахин гээч болох юм даа.их хурлын гишүүний амтыг мэдэрсэн л хүмүүс дахиад л тийшээ зүтгээд байгаа нь тэнд амьдралаа дээшлүүлэхэд хялбар л байдаг байхгүй юу даа..ккк
Чамайг байнга дэмждэг яаж гишүүн болгох вэ???
Чамайг байнга дэмждэг яаж гишүүн болгох вэ???
Ungaa chi uuruu korono virus.
Гашуунч гэсэн унэнийг бичсэнийг ойлгохыг хусэхгуй бичсэн Уянга руу дайрагчид Манан систэмийн боолууд
Хэрвээ бинамын ерөнхий дарга бол: Өөрөө нэр дэвшихгүй Нас барснаас бусад тохиолдолд 2 дахь амьдрал зохиосон хүнийг нэр дэвшүүлэхгүй 100 кг-аас дээш жинтнэй тарган хүнийг нэр дэвшүүлэхгүй Өндөр насны тэтгэвэр авдаг хүнийг сонгуульт хугацаанд тэтгэвэрээ царцаадгахыг зөвшөөрөхгүй бол нэр дэвшүүлэхгүй гэж боддог м
mash saihan zob bodoltoi yavaa yum bna demjeed songochih yumsan
mash saihan zob bodoltoi yavaa yum bna demjeed songochih yumsan
mash saihan zob bodoltoi yavaa yum bna demjeed songochih yumsan
ОРСЫН ерөнхий сайд мищустин шиг татварын системд орчихсон шүү дээ америк регистр дээр чинь бичигдсэн хэрэг төвөг хөрөнгө мөнгө жолооны үнэмлэх тэй чинь таарч давхцах ёстой цахилгааны мөнгөө нэг удаа төлөөгүй бол шууд байр түрээслэдэг удирдах зөвлөлийн хурлаар ороод өхгүй гэвэл гудамжны бомж болдог шүү дээ хөрөнгөө бичээгүй бол хурааж авах ёстой мөнгө төлөөд шүүхээр яваад үз ЭНЭ баян хүмүүст хамааралтай шүү
Сайхан бичиж! Гэхдээ систем нь дэмждэг болгохын тулд яг юу хийх вэ?
uran tsetsen humuus haa saigui bn .hiih neg oor heleh neg oor shu uyanga guai .jishee n elbegdorj .harin manai hurelsuh l chamaas iluu said bhaar hun yum bn .
Cham shig huviin surguuli nertei yum tugssun amitani meddeg dangiin jaa bishee, sistem gedeg chini.
Хувийн ямар ч бизнесгүй нөхдүүд чинь яам удирдаад төсвийн ерөнхийлөн захирагч болоод ирэхээрээ шуналд автаад донтож эхэлдэг юм билээ , Жасрай ерөнхий сайд яг ийм хүмүүсийг сайд болгосон боловч хууль зүйн сайд асан Лувсанжаваас бусад нь хахатлаа бизнесдсэн байсан
Уянга чиний бичиж байгаа бүгд үнэн.энийг дарах ямар арга бна...ж нь эрдэнэтийн 49 хувийг шууд ард тзмэнд хувьцаагаар өгөөд харин татвараар буцааж торд 50 хувь хүртэл авах боломжтой.дээд сургуулийг бол босгийг өндөр болгох...
Депутат болох Санаа их бна Гэхдээ жаатай хуухэн энэ ондор албан тушаал чамлагдаад байгаайюм
Хааяа далийдаггүй бол УИХ-ын гишүүн байх л естой хүмүүсийн нэг
ҮНЭН БИЧИЖ, УХААНТАЙ БҮСГҮЙ ШҮҮ. ЧИ ЗААВАЛ уих-ЫН ГИШҮҮН БОЛООРОЙ. цаазын ялыг сэргээгээрэй. чамд амжилт хүсье. чи чадна аа.
ҮНЭН БИЧИЖ, УХААНТАЙ БҮСГҮЙ ШҮҮ. ЧИ ЗААВАЛ уих-ЫН ГИШҮҮН БОЛООРОЙ. цаазын ялыг сэргээгээрэй. чамд амжилт хүсье. чи чадна аа.
Г.Уянгыг цорын ганц дархан эрхтэй саналаараа дэмжинэ. Бас энэ сонгуулиар дандаа зөв залуусыг дэмжмээр байгаа юм. Ялгаад хэлээд өгдөг дээд тэнгэрийн хүчин хэрэгтэй дээ.
Үнэхээр ингэж боддог хүн бол ёс зүйтэй л байх ёстой доо. Манайхан улстөр хийнэ гэдгийг хэн нэгэн " хүн" рүү дайрах гэж ойлгодог. Үнэхээр улстөр хиймээр байгаа бол цэвэр ёс суртахуун, бодлогоор өрсөлд за! Уянга ямар олон удаа ичгүүргүй, хүн чанаргүй үйлдэл хийлээ дээ.. Хүн ёсны хязгаар гэж бас байдаг даа.. ккк
Одоо Монголд нэг хүний (атгасан шагай шиг нэг багийн) ширүүн гар хэрэгтэй юм шиг ээ! Цагтаа ардчилсан Америк, Англи энэ аргыг хэрэглэж байсан...
Эрлийз хурлийз бусчууд өөрсдийн дуу хоолойгоо нийгэмд хүргээд энэ улс орныг өөд нь татаад өгөөё.Гуйя та нараас
Аа тийм үсээ шараар хүрнээр хараар будаагүй хүмүүс улс орноо хөгжүүлээд өгөөч
УЯНГЫГ ДЭМЖИЖ БАЙНА ДАХИН ИХ-Д ГАРАХЫГ ХҮСЬЕ,

Монгол улс өнөөдөр хүн мал хоёроо тоолж чадахгүй учир 1 хүний тоог яс гаргах юм бол сонгуулмйн луйвар байхгүй болно бид өнөөдөр талийгаач нартайгаа амьдарч бгаа хороо хорин бүртгэлийн байгуулгууд үүнийг мэдсэээр байж зориуд хамт тоолсоор суугаа 2малын тоог яг гаргах юм бол малчид банкнаас зээл авах ноос сүүний махны гэх мэт урамшуулал бага авна 2оо малтай айл 500 гэж тоолуулж дарга малчин 2 урамшуулалыг хуваан хусч байгаа
Ийм бодлого хэрэгждэг бол сайхан л бн. Та гишүүн байхдаа энэ талаар мэдэж байсан байж яаагад...??? та өдөр бүр нэг гишүүнтэй уулзаж харилцан ярилцаад үг хэлээ олохгүй нэгнийг нь хэвлэл мэдээллээр мэдэгдэг байсан бол ч...!!!

Д.Ганхуяг бичиж Г Уянга нэрээрээ гаргасан байна Г Уянга А Баатархуяг хоёр бусдын оюун санааг бичсэн зүйлийг өөрсдийн нэрээи гаргахдаа сайн түүнээс өөрсдийн мэдлэг чадвар хөгийн шдээ
horolmaa
Хөөрхөн юм аа.
Ene hvvhen yostoi hudalaa ih sansan gazar...........
Энэ гичий бас их санаатай. Саваагүй нохой саранд хуцна гэж энэ дээ
Энэ гичий бас их санаатай. Саваагүй нохой саранд хуцна гэж энэ дээ
чингэс хаан зөвхөн цаазаар төр улсаа бариж байсан гэдэг
зургаан зуун өрх гуравхан сая хүнийг регистрийн дугаар жолооны үнэмлэх байрласан байр байнкны мөнгийг нь хөдөлдөг хөдөлдөггүй хөрөнгийг нь бүх хийсэн хэргий нь арван таван тагнуулын газрын мэдээгээ нэгтгээд КАРТОТЕК ГАРГАЧИХАх л даа хурууны хээ нүд нүүрийг нь авчихлдаа татвар хөрөнгийн бүртгэлийг хийл дээ орсын өр тэглээд өргүй байсан хэдийнээс ийм их өртэй болоод ямар нэхмэлийн үйлдвэр гангийн үйлдвэр зэс хайлуулах үйлдвэр төмөрлөгийн автомашины үйлдвэр бариваа Хар замаар чин хар бенз хар шил зүүсэн хар хятад газрын тагт хүрчихсэн монголыг цөлмөж явах юм монголоос орос руу төмөр замын гаралт нэмээчээ
монголчууд минь уянга зөв бичиж сэтгэсэн байна.үнэн юм бичихээр нөгөө системийн хулгайчууд эсэргүүцээд эхэлсэн байна. монголыг хямралд хүргэсэн системийн хулгайчуудыг сонгоод байдагт л хамаг учир байгааг ойлгохгүй амиа бодсон үхэр монголчууд бид ингэж амьдарахаас өөр арга алга байна ш дээ

Систем их хэцүү л дээ. Би бол "таныг" улс орноо энэ маягаар өөд нь татаад яваа ч дээ гэж улс төрчдөд, засгийн эрх баригчдад хандаж бичиж дээ гэж бодлоо.Миний бодлоор зөв үзэлтэй систем бий болгож байж л ажил болох байх. Ер нь зарим улс орны хөгжил цэцэглэлтийг ажаад байхад Назарбаев. Лукашенко. эд нар шиг удирдагч гарч байж л урагшаа явах байх. Энэ миний л бодол нэг их эмзэгээр хүлээж авах хэрэггүй,Улс эх орноо гэсэн нэгэн

Би уг нь чамайг дэмждэг юм. Гэхдээ итгэл алдруулсан нэг юм болоод бна. Чи юу гэж бодож бна? Саяын тэтгэврийн зээлийг тэглэсэн арга хэмжээ шударга явдал мөн үү, Уянгаа?
Улс эх ороноо хөгжөөсөй,ийм болхи өрөнд баригдсан 2 хөрш болон донор орнуудаас яс горьдсон нохой шиг бүү байгаасай гэж өөр дотроо зухалдаж явдаг мянга мянганы нэг. Ер нь улс төрчид Массыг илжиг шиг хүлцэнгүй байхад их дуртай байдаг юм гэнэ билээ.
Г.Уянга жаахан өргөн сэтгэ..Мэдээлэлд байгаа бүхнийг хэн хүнгүй мэднэ..Гадаад хэл сурч дэлхий нийтийн өөрчлөгдөж байгааг олон талаас нь хар.Тамын тогооноосоо сал.Бас бусдын зүйлийг буцаагаад өгчихөж сур ..
Уурхайн нөөц эдийн засгын бодлогыг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог юм хорвоогын хамгийн агуу юм энгийнээс
Уурхайн нөөц эдийн засгын бодлогыг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог юм хорвоогын хамгийн агуу юм энгийнээс
МАНАЙ УЛС ТӨРИЙН НАМУУД ЯМАР ҮЗЭЛ БАРИМТЛАЛТАЙ ТУХАЙ ЕР ЯРИХГҮЙ ЮМ. МОНГОЛД ОДОО ЗҮҮНИЙ ҮЗЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА. СКАНДИНАВЫН ОРНУУД ЯАЖ ХӨГЖИЖ БАЙНА. БӨХ МЭТИЙН ХҮМҮҮС ИХ ХУРАЛД НЭР ДЭВШЭЭД АЙХАД ЯМАР ИДЕОЛОГИ ЯРИХ ВЭ ДЭ?
эрдэнэчимэг чамд гомдож явдаг болов уу
эрдэнэчимэг чамд гомдож явдаг болов уу
Mongoliin ankhnii emegtei erunkhii said bolooroi gej eruue.Taniig demjij yvdag hundeldeg.
ug ni tor baikh l hunii neg dee
ug ni tor baikh l hunii neg dee
эрхэм гишүүн байхдаа хийж байхгүй яасан юм бэ???? одоо ч гэсэн эрх мэдэлтэй л байгаа шүү дээ
энэ их зальжин эмэгтэй шүү бүү хууртагдаарай
Энэ их зальтай их хуурамч төрөхтэй хүүхэн шүү болгоомжлоорой
Уянга УИХ - д дахин сонгогдох хүний нэг мөнөөс мөн
Уянга УИХ - д дахин сонгогдох хүний нэг мөнөөс мөн
Таныг дэмжиж байна
СИСТЕМ БОЛОХГҮЙ БОЛ ХУВЬСГАЛ БОЛДОГ !!!
Монголд 5 их сургууль төгсөөд ч олигтой боловсрол эзэмшиж чадахгүй нь энэ хүний үйлдэл, үг өгүүлбэр болгоноос харагддаг. Ул суурьтай мэдлэгтэй хүн арай л өөр юм ярьж, өөр юм хийх байсан байх. Уучлаарай, зөвхөн амбицаар яваад байна, ард түмэн тэнэг биш шүү
Үнэхээрийн зөв шийдэл бнаа ийм ухаалаг бодлого хэрэгжүүлж чадвал хариуцлагатай шударга ёс суртахуунтай бүтээлч хүмүүс тууштайгаар улс орноо хөгжүүлэх болноо таньд амжилт хүсье
Энэ эрүүл сэтгээд Сайхан ярьжээ.Уучлаарай .Морио.
Үнэхээр ийм л байх ёстой.дэмжиж б.на
Үнэхээр зөв.дэмжиж б Байна
Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj hevshih MOGEUH