Засгийн Газрын  өнөөдрийн хуралдаанаар эдийн засгийг эрчимжуулах талаар авах арга хэмжээний талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар мэдээлэл хийлээ.
 
 
Энэ үеэр Сангийн Сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар : " Засгийн Газрын өнөөдрийн хуралдаанаар гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх хэд хэдэн арга хэмжээний тухай авч хэлэлцэн, шийдвэр гаргалаа.
Үүнд: Эдийн засгаа дэмжих үүднээс эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагын сайтар  хангуулан нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлнэ. 
 
Мөн гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй бол торгууль тавихгүй. Гэхдээ үүнийг УИХ-аар  эцэслэн шийдвэрлэнэ. 
Түүнчлэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр доголдож байгаа  энэ цаг үед торгууль ногдуулахгүй байх  шаардлага үүсч байна. Үүнийг мөн  л УИХ- шийднэ. 
 
Мөн гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын  хугацаанд зах, худалдааны төв, үйлчилгээний газруудад түрээсээр үйл ажиллагаа явуулдаг түрээслэгчдийг түрээсийн орлогод ногдуулах татвараас чөлөөлөхөөр боллоо. Эцэст нь хэлэхэд улсын төсөвт тодотгол хийхгүй" гэв.
 
Мэдээллийг "TВ-5" телевиз шууд дамжуулсныг бүрэн эхээр нь хүргэж байна.