Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны (СЕХ) дарга, гишүүдтэй уулзаж, өмнөх уулзалтаас гарсан үр дүн, цар тахлын нөхцөлд сонгуульд хэрхэн бэлтгэж байгаа талаар мэдээлэл сонсож, ярилцлаа. СЕХ-ны гишүүд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газар, Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай цар тахлын нөхцөлд сонгууль хэрхэн явуулах асуудлаар санал бодлоо солилцож, хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу сонгууль явуулах бэлтгэл ажлаа базааж байгаа гэв.
Гэсэн ч эрсдэлтэй, бодит аюул байгаа гэж СЕХ-ны гишүүд үзэж байна. Тухайлбал, СЕХ-ны гишүүн Р.Содхүү “…нэр дэвшигчдэд хуулиар олгогдсон сонгуулийн сурталчилгааг хийх, өрх бүрээр явж сонин, сэтгүүл тараах зэрэг эрхийг нь хязгаарлах боломжгүй…” байгааг эрсдэлтэй гэж үзэж байна гэлээ. Мөн СЕХ-ны гишүүн О.Амгаланбаатар өнөөдрийг хүртэл сонгуулийг хэрхэн хийх зөвлөмж гаргаагүйгээс болж зардал хэрхэн нэмэгдэхийг ч тооцоолоогүй байгаа гэсэн юм. Мөн сонгуулийн сурталчилгаа хийх, нийтийн уулзалт хийх эрх нь хуулиар нээлттэй, нэр дэвшигчдийн тэгш өрсөлдөх эрхийг хангахын тулд эдгээр эрхийг хасаж болохгүй байгаа нь цар тахлын үед онцгой анхаарал хандуулах асуудал хэмээн харж байгаа гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед уламжлалт аргаараа сонгууль явуулах боломжгүй гэж үзэж байгаа бөгөөд СЕХ-ны зүгээс тулгарч байгаа асуудлаа нээлттэй ярилцаж, холбогдох байгууллагуудад нь хүргүүлэх ёстой гэсэн юм. Мөн энэ удаагийн уулзалтаар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд ойролцоогоор 470 гаруй орчим тэрбум төгрөг зарцуулагдахаар байгаа нь цар тахлын эсрэг одоогийн зарцуулсан төсвөөс хэдэн арав дахин их байгаа талаар ярилцав. Тухайлбал, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд хамгийн олон буюу 800 орчим нэр дэвшигч өрсөлдөнө гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.
Холбогдох байгууллагаас хийсэн зардлын судалгаагаар улсын дунджаар нэг нэр дэвшигч сонгуульд 474.4 сая төгрөгийн зардал гаргана гэж үзвэл нэр дэвшигчид 379.5 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцсон байна. Харин сонгуульд оролцох хүсэлтээ өгөөд буй 19 нам, эвсэл тус бүр хамгийн багадаа таван тэрбум төгрөг зарцуулна гэж үзвэл 95 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. Ингээд нам, эвсэл, нэр, дэвшигчдийн зүгээс сонгуульд ойролцоогоор 474 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийг хамарсан цар тахлын улмаас иргэдийн халаас нимгэрч, үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн байдал улам хүндэрсээр буй энэ үед дээр дурдсан хэмжээний мөнгийг зарцуулан сонгууль явуулах нь зохистой алхам эсэхийг бүх шатандаа бодолцон үзэх нь чухал байгааг тэмдэглэлээ. Уулзалтын төгсгөлд, УИХ-ын ээлжит сонгуулийг эрсдэл багатайгаар зохион явуулах, сонгуулийн үеэр халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх шийдлийг тодорхойлох, нөхцөл байдлыг бодитоор үнэлж, дүгнэлт хийх асуудлаар эрх бүхий холбогдох байгууллагуудын оролцоотой олон талт уулзалт хийхээр боллоо.
Сурталчилгааны зардлын төсөөллөөс Өвөрхангай аймаг, Баянзүрх дүүргийн жишээг дурдахад:
“Нэр дэвшигч сонин, сэтгүүл, ухуулах хуудсыг өрхийн тоогоор тараана. Үүнд: Сонин-2000 төгрөг, сэтгүүл-2500 төгрөг, ухуулах хуудас-1500 төгрөг гэж тооцов.
Өвөрхангай аймгийн өрхийн тоо 33060, сонгогчийн тоо 75,833
Гарах зардал:
Тараах материалын зардал-198 сая төгрөг
Ухуулагчийн цалин-190 сая төгрөг
Намын ажилтан-115 сая төгрөг
Нийт-503 сая төгрөг
Баянзүрх дүүргийн өрхийн тоо 104,689, сонгогчийн тоо 245,918
Гарах зардал:
Тараах материалын зардал-628 сая төгрөг
Ухуулагчийн цалин-614 сая төгрөг
Намын ажилтан-53 сая төгрөг
Нийт-1,295 сая төгрөг” гэж тооцжээ.
Сэтгэгдэл0
Идэх хоолгүй иргэд, амьдрал нь хүндэрсэн иргэдээр улс чинь дүүрлээ
МАН-ын ЖДҮчин концессчин нүүрсчин хулгайч нар хувиараа нэр дэвшиж сонгогдоод дахин хулгай хийж идэх нарийн төлөвлөгөө боловсруулсан байна.
xyamraad baikh ediin zasag baikhgyi yum chuny bugd soliorood songuulydaad soliorood suuj baiy daa
xyamraad baikh ediin zasag baikhgyi yum chuny bugd soliorood songuulydaad soliorood suuj baiy daa
xyamraad baikh ediin zasag baikhgyi yum chuny bugd soliorood songuulydaad soliorood suuj baiy daa
Ene ih munguur surguuli paalantai jorlon geed zunduu yum hiih nuuts baish.haanaas garch irdegiin orlogogiu heed bdag humuus
Коронагийн эсрэг тэмцэх ямар ч бодит төлөвлөгөө байхгүй МАН-г нэг өдрийн өмнө ч гэсэн зайлуулах шаардлага байгаа тул харин ч УИХ-н сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь энэ 6 сард хийх хэрэгтэй. Мөн чам шиг сэжгийн өмхий төвд тайрдас новшийг үтэр түргэн огцруулж УИХ-н сонгуультай хамт Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулж 100 тэрбумыг хэмнэх хэрэгтэй байна!!! МАНАН-гийнхан л сонгуулиар мөнгө цацахаас биш өөр мөнгө цацах нам, эвсэл байхгүй. Жанхууг нэн даруй шоронд хийж улсаас хулгайлсан 1.2 тэрбум доллар, МАНАН-гинхны сүүлийн 30 жилд улсаас хулгайлсан 30 тэрбум долларыг давхар улсын орлого болгож, улс эх орноо хөгжүүлмээр байна!!!
МАН-ын гөлийсөн хулгайч нарыг бүгдийг нь хөөж зайлуулаад хариуцлага тооцох шаардлага тулгараад байна.
Манай салбарынхан эхнээсээ цалингаа тавьж чадахаа болиод ажилтануудаа бүгдийг нь халж байгаа, нэг их удахгүй бүгдээрээ элгээрээ хэвтэх гээд юун сонгуультай мантай байна . Тэр сонгуулийх нь үеэр нэг нэгийгээ алах гээд байж байх байлгүй. Ийм маягаараа удахгүй Хүрэлсүх холын хараагүй сохор хүн нь харагдана
Бараг хагас их наяд төгрөг зарж сонгууль хийнэ гэдэг бол улс дампуурахын шинж дээ. Намуудын хуулийг шинэчилж, цэгцлэхгүй бол энгийн иргэн нэр дэвших боломжгүй, зөвхөн олигархуудын гар хөл л нэр дэвших боломжтой болох нь
ene mongo chine gadaad uruu bish mgl doo tsalin hevleliin zardal bolj shingedgiim. ene n ediin zasagt heregtei
luibarchdiin iluude garsan mongiig hereglie
Энэ солиотой их зардлаасаа татгалзаж яагаад болдоггүй юм бэ? Ямар ч ухуулагч тараах материалгүй сонгууль явуулъя
Энэ солиотой их зардлаасаа татгалзаж яагаад болдоггүй юм бэ? Ямар ч ухуулагч тараах материалгүй сонгууль явуулъя
өвөрхангайд нэг нэр дэвшигч хагас тэрбум төгрөг дор хаяж зарцуулах юм байна. МАН, АНаасс өөр хүмүүс ийг сонгох нь зүйтэй. Ийм луйврын юм хийх гэж байхад
Сонин сэтгуул ухуулах хуудсыг чинь авахгуй ээ Хаалгаа тайлж огохгуй шуу Ухуулагчид гэж халдвар тараагчид болохнээ Сонгуулийн хороо муу ажиллаж байна Ийм их монго толовлоод байхаасаа ичээчээ Сурталчилгааг зовхон ТВ ээр он лайн хийх хэрэгтэй УОК дуугараач
Бие даагч нэртэй оркууд хэрэггүй
За энэ бие даагч нэртэй хогуудыг бүү сонгоорой монголчуудаа.
Олигархууд өөрсдийгөө 30 жил сайн сурталчилж хэрхэн баялаг цөлмөж хоосон амлаж хууран мэхлэгч гэмт хэрэгтнүүд болохоо таниулсан болохоор сурталчилгаа хэрэггүй бид мэднэ.Халуун эх орончид угаасаа даруухан байдаг тэдэнд сайн мөрийн хөтөлбөр байхад л болно сурталчилгаа хэрэггүй. Төр засгийн ажлыг мөнгө гэж харж байгаа этгээдүүд энэ санаагаа далдалж уран цэцэн донгодож магадгүй тэдэнд сурталчилгаа хоосон амлалт хэрэгтэй бол өөрсдөө тэрийгээ санхүүжүүлэх хэрэгтэй.470 тэрбум ₮ төсөвлөсөн этгээдийг барьж хорихыг шаардаж байна.
тэр 470 тер шатаад алга болчихгүй эдийн засагт орно төнгөний эргэлтэд нөлөөлнө харин ч дахиад илүүг зарах хэрэгтэй хүмүүс ажилтай болог
Nokhtsol baidal iim hund baigaa ued ingej ih mongo zarj songuuli hiij baihaar ard irgeddee huvaagaad ogso ni deer dee!!!!!!!!
Songuuli hiij yadag bnaa.Delhii haashaa ergehee medehgui hetsuu tsag ued ard irgedee chiglesen bodlogogui bainga 2 huvaasan tet.iin zeel 6 sayiig tegleed zeelgui jinhene yduu humuust 1 tegreg egehgui.korono geed arga hemjee n mun ajilgui orlogogui hund ymarch hurteelgui teneg uoma.