sonin.mn

АНУ Венесуэльд цохилт өгч, тус улсын ерөнхийлөгч Николас Мадурог баривчлан, улсаас нь гаргасан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Тодруулбал “Америкийн Нэгдсэн Улс Венесуэлийн эсрэг томоохон хэмжээний цэргийн цохилтыг амжилттай гүйцэтгэж, тус улсын удирдагч Ерөнхийлөгч Николас Мадурог эхнэрийнх нь хамт баривчилж, улсаас нь нисгэн гаргалаа” хэмээн Трамп Truth Social сүлжээнд нийтэлсэн байна.


Венесуэлийн засгийн газраас уг мэдээллийг баталгаажуулсан мэдэгдэл гаргаагүй аж.


АНУ Мадурог “хар тамхины улс” (narco-state) удирдаж, сонгуулийг луйвардсан гэж буруутгасаар ирсэн. 2013 онд Уго Чавесын дараа засгийн эрхэнд гарсан Венесуэлийн удирдагч Мадуро харин Вашингтон улс дэлхий дээрх хамгийн томд тооцогдох Венесуэлийн газрын тосны нөөцийг хяналтдаа авахыг хүсэж байна гэж мэдэгдэж ирсэн юм.


Н.Отгончимэг


Эх сурвалж: reuters.com