Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, уламжлалт анагаах ухааны мэдлэг, өв соёлыг судлан шинжилж, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зарлиг гаргалаа.
Зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар зарлигт гарын үсэг зурлаа.


Уламжлалт анагаах ухааны онол, арга зүйд тулгуурлан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилго бүхий “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гарган хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт зарлигаар чиглэл болголоо.
Энэ хүрээнд:
- Уламжлалт анагаахын салбарын бүтэц, зохион байгуулалт, тусламж үйлчилгээ, санхүүжилт, дэд бүтцийн хөгжлийг дэмжсэн хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх;
- Уламжлалт анагаахын эх сурвалж, өвийг судлан шинжлэх, уламжлалт болон орчин цагийн анагаах ухааны нийцлийг тогтоох, дэвшилтэт технологи, их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан хөгжүүлэлт, инновацыг дэмжих, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн оюуны өмчийн эрхийг хамгаалах;
- Уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, хүний нөөцийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх;
- Уламжлалт эмийн түүхий эдийн тархац, нөөц, найрлага, үйлдлийг судлах, тарималжуулах, уламжлалт эм үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг хангах, гадаад зах зээлд нийлүүлэх;
- Уламжлалт анагаах ухааны мэдлэгт суурилсан эрүүл амьдрах хэв маяг, уламжлалт эмийн зохистой хэрэглээг ард иргэдэд хэвшүүлэх;
- Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хяналт-шинжилгээ, үнэлгээний бүтэц, тогтолцоо бий болгох зэргээр ажиллах юм.
Ерөнхийлөгч мөн уламжлалт анагаах ухааны үнэт зүйл, өв соёлыг эрхэмлэн хамгаалах, судлан шинжлэх, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, сурталчлан таниулах, уламжлалт мэдлэгт суурилсан эрүүл аж төрөх ёсыг түгээн дэлгэрүүлэхийг эрүүл мэнд, боловсрол, эрдэм шинжилгээний байгууллага, хамт олон, эрдэмтэн судлаачдад уриаллаа.

Өдгөө уламжлалт анагаах ухааны салбарт хэвтэн эмчлүүлэх 44,000 гаруй ор бүхий 80 гаруй эмнэлэгт 1,277 эмч, 457 сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн ажилладаг. Мөн 200 гаруй эрдэм шинжилгээний ажилтан, эмч, мэргэжилтэн бэлтгэх зургаан их сургууль, эмийн зургаан үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.


Баасан - 01 сарын 16,
2026

Сэтгэгдэл4
1937 онд уламжлалт анагаахын хичнээн гавж лам хэлмэгдэж, буудаж алуулсан бол!!! Одоо уламжлалт анагаахыг хөгжүүлэх суурь бааз байна уу?
МАН-ын цагаач манж хятад угсааны яргачид Монголын 100 мянга гаруй иргэнийг яргалан цаазалснаас 20 мянга гаруй Чингисийн алтан ургийнхан мөн 30 гаран мянган лам хувраг байв.МАН алтан ургийнхан,лам нарыг алж хядаад Хэнтий Сүхбаатар чигийн цагаач манж хятад угсааны данхар домбон толгойтой арсайж инээсэн сармагчин төрхтэй ядуу гуйлгачин боол байсан иргэдийг дарга сайд болгож хулгай хийж авлигал авах замаар өөрсдөө маш их баяжиж таргалжээ.
МАН алтан ургийнхныг бөөнөөр алж хядчихаад Чингисийн зургийг тавьж сармагчлан данхалзах нь огт зохихгүй байна. Уучлал гуйсан бил үү ингэхэд. Чингисийн зураг тавьж хуурч байгаад авлигал авч хулгай хийж идэцгээж байна уу..Ардын намынхныг бүгдийг нь гэдсийг цувуулж толгойг тасдаж нь шонд өлгөхсөн..
Чингисийн зураг МАН-ынхны хулгай хийж идэх, авлигал авах, ард түмнийг мэхлэн хуурч молигодох нэг хэрэгсэл болжээ..