2026 оны 1-р сарын 15-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ГХЯ-ны сайд Ван И, Канадын Гадаад харилцааны сайд Индра Анан нар Бээжинд хотноо уулзав.
Ван И энэ үеэр хэлэхдээ: "Ерөнхий сайд Марк Карни Хятадад хийх айлчлалаа эхлүүллээ. Энэ бол Канадын Ерөнхий сайдын найман жил алгассаны дараа Хятад улсад хийж буй анхны айлчлал бөгөөд хоёр орны харилцаанд эргэлтийн шинжтэй, чухал ач холбогдолтой юм. Өнөөгийн дэлхий ертөнцөд урьд өмнө байгаагүй гүнзгий өөрчлөлтүүд гарч байгаа бөгөөд Хятад Канадын харилцааны нөлөө нь хоёр талын хүрээнээс давж байна. Канадтай харилцаа холбоогоо бэхжүүлж, итгэлцлийг нэмэгдүүлж, саад харшийг арилгаж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр талт харилцаа шинэ нөхцөл байдалд тогтвортой, бодитой сайжрахыг ахиулахад Хятадын тал бэлэн байна .Хятад Канад хоёр орны нийгмийн тогтолцоо өөр бөгөөд өөр өөр түүх соёлын үүсэл ундралтай, тус тусын ард түмний сонголтод суурилсан байдаг. Хоёр тал бие биенээ ухаалаг, эв найртай, уужуу багтаамжтайгаар харж, харилцан хүндэтгэх арга хэлбэрээр асуудлыг шийдвэрлэж, хамтын ажиллагааны хөтөлбөрт анхаарлаа төвлөрүүлж, эерэг дохиог түгээж, хоёр орны харилцааны хөгжилд эерэг хүлээлт төрүүлж, итгэлийг нэмэгдүүлж, Хятад Канад хоорондын шинэлэг стратегийн түншлэлийн харилцааг хамтдаа байгуулах ёстой гэжээ.
Индра Ананд хэлэхдээ, Канадын шинэ засгийн газар Хятад улстай тогтоосон харилцаагаа дээд хэмжээнд чухалчлан үзэж байна. Өнгөрсөн жилээс хойш Канад Хятадын харилцаа сайжран хөгжих эргэлтийн цэгт хүрч, эерэг хүчтэй чиг хандлагыг хадгалж байна. Ерөнхий сайд Марк Карни энэхүү айлчлалаараа Хятад улсын удирдагчидтай гүнзгий харилцаа холбоо, солилцоо хийж, хоёр талын харилцааны чиглэлийг тодруулж, олон салбарын яриа хэлэлцээг дахин эхлүүлж, харилцан ашигтай илүү олон үр дүнд хүрч, олон талт асуудлаарх зохицуулалт, хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр орны стратегийн түншлэлийг цаашид хөгжүүлэхийг хүсэн хүлээж байна гэсэн байна.
Г.Бямба
Баасан - 01 сарын 16,
2026

Сэтгэгдэл0