Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням Швейцарын Цюрих хотноо төвтэй Дэлхийн Кёрлинг тур (World Curling Tour) холбооны Ахлах зөвлөх Лук Феллай-г 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Лук Феллай холбооныхоо талаар товч танилцуулж, Монгол Улсад кёрлингийн спортыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал гаргав. Энэ хүрээнд 2026-2027 онд Степпе Аренад кёрлингийн олон улсын нөхөрсөг тэмцээн зохион байгуулах саналыг дэвшүүлэв.
Дэд сайд Г.Дашням тус тэмцээнийг зохион байгуулахад Монголын Үндэсний Олимпын хороо болон Монголын кёрлингийн холбоо зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран дэмжлэг үзүүлэх боломжтойг дурдаж, цаашид кёрлингийн спортыг Монгол Улсад хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв.
Баасан - 01 сарын 16,
2026

Сэтгэгдэл1
Дэд сайд нараа болиогүй юмуу Занданга