sonin.mn

Ардчилал гэдэг бол олонхийн саналаар шийдээд цөөнх нь олонхоо дагадаг тогтолцоо.  Гэтэл өнөөдөр манай АН дотроо зөрчилдөж байна. Төр өнөөдөр хуулиа ч хэрэгжүүлэхгүй, үг ч хэлж чадахаа больчихлоо. Хэн эрүүгийн гэмт хэрэг хийж, байр сав дээрэмдэж байна, тэр нь дийлдэг болчихлоо. Ийм байдал манай аймгийн АН дээр үүсээд байна. Өнгөрсөн намар Г. Болдбаатар гэж хүн манай намын байрны жижүүрийг зодоод хаалга эвдэж орж ирсэн.  Энэ талаар нь цагдаагийн байгууллагад хандаад гурван сар хүлээсэн. Цагдаагийн газар арга хэмжээ авч өгдөггүй юм.
/"Зууны мэдээ" сонин/