sonin.mn
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотод Армийн гардан тулааны Олон улсын V тэмцээн 11 дүгээр сарын 28-29-ний өдөр болжээ. 
 
Тус улсын анхны Ерөнхийлөгч Н.Назарбаевийн нэрэмжит уг тэмцээнд Монгол Улсаас “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 150 дугаар анги, Өлгийн хүчтэн дэвжээний бөх, аймгийн арслан Төлекийн Ерболат эх орноо төлөөлөн оролцсон байна. Тэрээр байлдааны самбо бөхийн төрөлд мөнгө, гардан тулааны төрөлд хүрэл медаль тус тус хүртжээ.
 
Казахстан Улсын Батлан хамгаалах яам, Соёл, спортын яам, Гардан тулааны холбоо хамтран зохион байгуулсан тэмцээнд ОХУ, Монгол, Киргизстан, Беларусь, Узбекистан, Тажикстан зэрэг найман орноос 409 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. 
 
 
Ө.Нурболат
Эх сурвалж: Монцамэ агентлаг