sonin.mn

Сайхан сумын харъяат, улсын арслан Б.Жамъяандоржийн нэрэмжит үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах барилдааныг 1989 оноос эхлэн тасралтгүй зохион байгуулж байна.

"Тэмээ өргөдөг" хэмээх Б.Жамьяндорж арслан улсын болон ойн баяр наадамд 6 удаа шөвгөрсөн, аймгийн баяр наадамд 2 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэсэн, аймгийн оны аварга шалгаруулах барилдаанд 11 удаа түрүүлсэн бахдам сайхан амжилт гаргаж байжээ.

Түүний бөхийн спортод оруулсан хувь нэмэр их бөгөөд өөрөө төдийгүй олон арван шавь дасгалжуулан гаргаж байжээ.

Түүний үзүүлсэн амжилт, бөхийн спортод оруулсан хувь нэмрийг өсвөр залуу үеийнхэнд таниулж, хойч үеээ бөхийн спортод элэгтэй болгох зорилгоор жил бүр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 4 насны ангилалаар явуулдаг уламжлалтай. Энэ жил 25 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд 126 бөх зодоглож байна.

Эх сурвалж: "Булганы мэдээ" сонин