Израилын хувьд хүлээн зөвшөөрч болохуйц нөхцөлүүдийн дагуу барьцаанд байгаа бүх хүнийг суллах, Газын зурвас дахь дайныг зогсоохын тулд хэлэлцээ хийж эхлэх чиглэлийг өгсөн гэж Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгджээ.
Гадаад худалдаа энэ оны эхний 7 сард 3.5 хувиар өсжээ
Нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 21-ний оройн 18:00 цагаас эхлэн холбогдох алба хаагчид үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллалаа.
Малчдын хүүхдэд боловсрол эзэмшүүлэхэд хамгийн чухал нь дотуур байрын үйлчилгээ юм.
Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
Японы төвийн нутгийн нэгэн хотод ухаалаг гар утас хэрэглэх хугацааг ажил, сургуулиас гадуур өдөрт хоёр цаг болгож хязгаарлахыг бүх оршин суугчид сануулсан зөвлөмжийг гаргахаар төлөвлөж байна.
Монгол Ардын хувьсгалт цэргүүд 1945 онд эх орны дархан хилээ хамгаалахын зэрэгцээ Зүүн хойд Хятад, Өвөр Монголын нутаг дэвсгэрийг чөлөөлж, улмаар Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийн их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд хүндэтгэл ёслол, түүх сургамж, судалгаа шинжилгээ, таниулан сурталчлах агуулга бүхий олон чухал үйл явдал өрнөж байна.
Австри, Швейцар эсвэл Туркт Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах хүсэлтэй байгаагаа Украины Ерөнхийлөгч В.Зеленский илэрхийлжээ. Тэрбээр лхагва гарагт Киев хотноо сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Гейтсийн сангийн тэргүүн Билл Гейтстэй өнөөдөр уулзаж, дэлхийн эрүүл мэндийн санаачлагуудыг хэрэгжүүлэхийн тулд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.
1939 оны Халх Голын дайн, 1945 оны Чөлөөлөх Дайнаас тодорсон баатар, алаг морьт Лодонгийн Дандарын ахмад сэтгүүлч Б.Цэрэнноровт 1966 онд өгсөн ярилцлагын хэсгээс хүргэж байна.
Умард Солонгосын тал Хятадтай залгаа хилээс 27 км-ийн зайд баллистик пуужингийн нууц бааз ажиллуулж байж магадгүй гэж Америкийн нэгэн бодлогын судалгааны хүрээлэн /тинк-танк/ лхагва гарагт мэдэгджээ.
Африкийн хөгжлийн асуудлаарх олон улсын IX бага хурал Токиогоос холгүй орших Йокогама хотод өчигдөр нээгдлээ.
Мумбай хотод хүчтэй аадар бороо орсонтой холбогдуулан Энэтхэгийн Цаг уурын алба лхагва гарагт тус хотод аюулаас сэрэмжлүүлэх улаан түвшний түгшүүр зарласан байна.
Израилын тал ХАМАС бүлэглэлийнхнийг буулган авах зорилгоор Газа хот руу лхагва гарагт дахин дайралт хийж эхэллээ.
Монголын Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар дөрөв дэх жилдээ 2025 оны наймдугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд Налайх дүүргийн нутаг дахь Тайж хайрхан уулын бэлд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.