3-р сарын 27–28-нд Бө-аогийн Азийн чуулга уулзалтын хүрээнд Өмнөд тэнгисийн асуудлаарх дэд хурал болон “Хамтын гэр орон” дугуй ширээний уулзалт Хайнань мужийн Бө-ао болон Хятадын Төв Радио Телевизийн Саньяа дахь баазад зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээг Хятадын Төв Радио Телевиз, Хятадын Өмнөд тэнгисийн судалгааны хүрээлэн, Хуа ян далайн судалгааны төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, 20 гаруй улс орон, бүс нутгаас 200 орчим эрдэмтэн судлаач, салбарын төлөөлөгч оролцов.
Хуралд оролцогчид далайн засаглал, далайн аюулгүй байдал, “цэнхэр эдийн засаг” зэрэг сэдвээр санал солилцож, геополитикийн зөрчил нэмэгдэж, далайн дэг журам сорилттой тулгарч буй өнөөгийн нөхцөлд “далай тэнгисийн хувь заяаны хамтын нийгэмлэг”-ийн үзэл баримтлал улам бодит ач холбогдолтой болж байгааг онцоллоо.
Олон улсын болон Хятадын шинжээчид далай тэнгис бол өрсөлдөөний талбар биш, харин хүн төрөлхтний хамтын гэр орон гэдгийг тэмдэглэж, улс орнууд энх тайван, хууль дээдлэх зарчим, хамтын ажиллагаанд тулгуурлан Өмнөд тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, далай тэнгисийн тогтвортой хөгжлийг хамтдаа урагшлуулах ёстойг онцолсон байна.
Мөн арга хэмжээний үеэр Өмнөд тэнгисийн сэдэвт баримтат киноны төлөвлөлт, үйлдвэрлэл, далай тэнгисийн сэдвийн олон улсын сурталчилгааны чанарыг дээшлүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Мягмар - 03 сарын 31,
2026
Сэтгэгдэл0