ПАРИС, 2024 оны наймдугаар сарын 12 /DW/. Парисын Олимпын наадам 18 хоногийн турш үргэлжилж, 329 багц медалийн эзэд тодорч, түүнийг дагалдан олон үйл явдал өрнөлөө. Ням гарагт болсон наадмын хаалтын ёслол хамгийн өндөр төсөвтэй хаалтын үйл ажиллагаа болжээ.
Европын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож байсан тамирчдаас хамгийн ахимаг настай хөлбөмбөгчин болох Португалын хамгаалагч Пепе мэргэжлийн тамирчны замналаа дуусгаж байгаагаа мэдэгдлээ.
Энэ удаагийн “Төрийн хишигтэн” буландаа Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд 2021 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, дэлхийд нэрээ дансалсан, Монгол Улсын гавьяат тамирчин Эрхэмбаярын Даваачимэгийг урьж, ярилцлаа.
Францын нийслэл Парис хотноо зуны олимпын наадам үргэлжилж байна. Одоогоор Монголын баг тамирчдаас хүндийн өргөлтийн гавьяат тамирчин М.Анхцэцэг нөгөөдөр буюу 10-нд өрсөлдөх хуваарьтай байна.
Румын улсын Ерөнхий сайд Марчел Чолаку Парис-2024 Олимпын наадмын хаалтын ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Тус улсын гимнастикийн тамирчин Ана-Мария Барбосагийн чөлөөт үзүүлбэрийн төрөлд хүртсэн хүрэл медалийг хураан авсныг эсэргүүцэн тэрбээр ийм шийдвэр гаргасан байна.
Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран Монголчуудын өв соёлын "Даншиг наадам- Хүрээ цам 2024" наадмыг Хүй долоон худагт зохион байгууллаа. Даншиг наадмын үндэсний бөхийн барилдааны дүйзийг хүргэж байна.
ПАРИС. 2024 оны наймдугаар сарын 6 /ТАСС/. Алжирын боксчин Иман Хелифийн биед эрэгтэй хүний хромосомын бүрдэл болох кариотип илэрсэн учраас тэрбээр хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэй хүний аль нь ч байж болно гэдгийг Европын боксын холбооны /EUBC/ ерөнхийлөгч Иоаннис Филиппатос сэтгүүлчдэд хандан мэдэгдсэн байна.
Дэлхийн боксын холбоо (World Boxing)-ийн ерөнхийлөгч Борис ван дер Ворст тэргүүтэй төлөөлөгчид Mongolia House-д зочилж, ирэх 9-р сард Улаанбаатар хотноо зохиогдох Ulaanbaatar Cup тэмцээний бэлтгэл ажилтай холбоотой уулзалт зохион байгууллаа.
Холимог хосын төрөлд Хятадын Ван Чучин- Сүн Инша нарын хос, ганцаарчилсан төрөлд Чэнь Мэн (эм), Фан Зэдон( эр) нар түрүүллээ.
Өнөөдөр сонгомол болон чөлөөт бөхийн барилдаан эхэлж байгаа бөгөөд 61 орны 291 тамирчин дээрх хоёр төрөлд өрсөлдөх билээ.
Парисын Олимпын тоглолтын боксын тэмцээний үеэр эрэгтэй хромосом нь давамгайлсан Алжирын тамирчин Италийн боксныг ялсан тухайд Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич хэлэхдээ “энэ хорвоо ертөнц галзуурал солиоролд автжээ” гэсэн байна.
"Парис 2024" олимпын эрх олгох тэмцээнд эмэгтэйчүүдийн 62 кг-д П.Орхонд ялагдсан БНСУ-ын тамирчин И Хан Бит Францыг зорих болсныг "Yonhap News" өчигдөр мэдээлсэн билээ.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Олон улсын хүүхдийн спортын Х наадам наймдугаар сарын 6-10-ны өдрүүдэд болно.