“Парис-2024” зуны олимпын наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тус наадмын бокс тэмцээн шувтарах шатандаа орлоо.
Баянхонгор аймагт болсон Ламын гэгээний түмэн өлзий гийсний 385 жилийн ой "Хангайн бүсийн хурд-2024" наадамд улс, аймгийн алдар цолтон оролцсон 128 бөх зодоглож тус аймгийн Жинст сумын харьяат, улсын залуу начин Э.Батмагнай түрүүлж, Баянбулаг сумын харьяат, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо үзүүрлэжээ. Шөвгийн дөрөвт улсын өсөх идэр начин Б.Эрдэнэхүү, аймгийн арслан Д.Бямбасүрэн нар үлдэв.
ПАРИС, 2024 оны долоодугаар сарын 30 /France24/. Сербийн супер од теннисчин Новак Жокович даваа гарагт өөрийн "мөнхийн" өрсөлдөгч Испанийн тамирчин Рафаэль Надалийг хожсоноор "Парис-2024" наадмын тэмцээнд цааш үргэлжлүүлэн оролцох эрхээ авлаа.
Чансаагаараа дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй Японы холимог хосыг 4:1-ээр буулган авсан БНАСАУ-ын холимог хос тоглогчид "Парис - 2024" зуны олимпын ширээний теннисний төрлийн анхны сенсаацийг тарилаа.
“Парис-2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн 48 кг-ын жинд дэлхийн аварга Б.Баасанхүү алтан медалийн төлөөх барилдаанд Японы бөх Цунодад ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо болж буй зуны Олимпын XXXIII наадмын нээлтийн ажиллагаанд оролцлоо.
Аргентины хөлбөмбөгчид Олимпын наадмын хөл бөмбөгийн тэмцээнд Мароккогийн шигшээ багт 1:2 харьцаагаар хожигдсоны дараа Аргентины хөл бөмбөгийн холбооноос /AFA/ ФИФА-гийн Сахилга батын хороонд хандан албан ёсоор гомдол гаргасан байна. Үүнийг AFA-гийн Ерөнхийлөгч Клаудио Тапиа баталлаа.
Энэ долоо хоногийн сүүлээр хүн төрөлхтний энх тайвны бэлгэдэл олимпын наадам эхэлнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцоно Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр болох “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах нарын урилгаар оролцоно.
ПАРИС, 2024 оны долоодугаар сарын 23 /Le Monde/. Франц улс Парисын Олимпыг зохион байгуулахад бэлэн байна гэж Ерөнхийлөгч Эммануэль Макрон даваа гарагт буюу наадам эхлэхээс дөрвөн хоногийн өмнө Тамирчдын тосгонд зочлох үеэрээ мэдэгдлээ.
МОСКВА, 2024 оны долоодугаар сарын 23 /РИА Новости/. 1986 оны ДАШТ-ний хагас шигшээ тоглолтын үеэр домогт хөлбөмбөгчин Диего Марадонагийн өмсөж байсан футболкийг үнэ хаялцуулан худалдахаар шийдвэрлэсэн тухай Sotheby's дуудлага худалдааны ордны цахим хуудсанд мэдээлжээ.
МОСКВА, 2024 оны долоодугаар сарын 22 /РИА Новости/. Саудын Арабын хөл бөмбөгийн "Аль-Иттихад" клубын удирдлага Бразилын шигшээ хаалгач Эдерсоныг багтаа элсүүлэн авахын тулд Английн “Манчестер Сити”-д 60 сая евро төлөхөд бэлэн байгаа ажээ. Энэ тухай Daily Mail сонинд мэдээлсэн байна.
Хүн төрөлхтний их цэнгэл наадам Зуны олимпын XXXIII наадам “хөшиг”- өө нээхэд 4 хоног үлдлээ.
Франц улсын нийслэл Парис хотод 07 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдах олимпын наадмын жүдо бөхийн төрөлд оролцох жүдочид хүлгийн жолоо заллаа.
Аргентины Спортын дэд сайд Хулио Гарро-г албан тушаалаас нь огцруулсан тухай Ерөнхийлөгч Хавьер Милейгийн Тамгын газраас нийгмийн сүлжээн дэх хуудсандаа мэдээлжээ.