Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2025 оны 01-р сараас эхлэн Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах үндэсний бөхийн барилдааныг шууд дамжуулах эрхийн сонгон шалгаруулалтыг 2024 оны 09-р сард өргөн нэвтрүүлгийн болон кабелийн телевизүүдийн дунд нээлттэй зарласан.
Парисын зуны XXXIII Олимпын наадмын аварга Елдос Сметов Лос-Анжелест 2028 онд болох Олимпод оролцох бодолтой байна. Жил бүр зохион байгуулдаг «Үздік» шагналыг гардуулах ёслолын үеэр тэрбээр энэ тухайгаа ярилаа.
Москва хотноо тулаан зохион байгуулахын тулд Филиппиний боксчин Мэнни Пакьяо-той тоглох өрсөлдөгчийг Олон улсын боксын холбоо /IBA/ хайж байна. Энэ тухай тус холбооны ерөнхийлөгч Умар Кремлев мэдэгдлээ.
Сонгомол бөхийн Олимпын таван удаагийн аварга Михаин Лопес холимог тулааны /MMA/ дүрмээр болдог тулаанд оролцох боломжтой гэж National Fighting League (NFL) дэх эх сурвалж ярьсан байна.
Олон улсын олимпын хорооны Эв сангийн нэгдлээс Тамирчдын комиссыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Үндэсний тамирчдын форум өнгөрсөн 20-ны өдөр “IT Park”-т боллоо.
Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Монголын шигшээ баг олимпын наадамд оролцож эхэлсний 60 жил, паралимпын наадамд оролцож эхэлсний 24 жилийн тэгш ой тохиосон энэ жил спортын салбарын шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно-2024” зохион байгуулагдлаа.
ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод Испанийн “Реал Мадрид” клубын хөлбөмбөгчид Мексикийн “Пачука” багийг 3:0 харьцаагаар хожсоноор Тив хоорондын цомыг хүртлээ.
Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Вашингтон Капитэлз” багийн ахлагч, Оросын довтлогч А.Овечкин Зул сарын баярын үеэрх түр завсарлагын дараа мөсөн талбайдаа эргэн ирж магадгүй гэж Нью-Йорк Таймз сонинд мэдээлсэн байна.
“Реал Мадрид” багийг дасгалжуулж буй Карло Анчелотти ФИФА-гаас олгож буй 2023/2024 оны улирлын шилдэг дасгалжуулагчийн шагналыг хүртлээ.
“Реал Мадрид” багт тоглож буй Бразилын довтлогч Винисиус Жуниор ФИФА-гийн “Оны шилдэг хөлбөмбөгчин” шагналыг хүртлээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Чөлөөт бөхийн 1974, 1975 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, 1976 оны Монреалын Олимпын мөнгөн медальт, зууны манлай тамирчин З.Ойдов гуайг энэ удаагийн “Дугаарын зочин”-ы хойморт урьж ярилцлаа.
Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын довтлогч Неймар гэрээ нь дууссаны дараа Хойд Америкийн хөл бөмбөгийн лигийн /MLS/ "Интер Майами" багт спортын замналаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ.
АНУ-ын Нью-Йорк хотод шатрын блиц, рапид төрлийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 25-наас 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд болно.
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ аварга шалгаруулах тэмцээний ээлжит тоглолтод “Даллас Маверикс” баг “Голден Стэйт” багийг талбайд нь 143:133 харьцаагаар хожлоо.
Шатар 2000 жилийн түүхтэй гэх боловч яг хэдийд, хаана /аль улс оронд/ анх үүссэн тухай гарал үүслийг нь нарийвчилъя гэвэл хэд хэдэн улсын хэл мэдэж, олон ном, судар сөхөж, удаан хугацаанд гүн гүнзгий судалгаа хийх шаардлагатай.