sonin.mn

Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн “Монгол хэл, соёлыг өдөрлөг”-ийг “Хаан жимс” жуулчны баазад 2025 оны 5-р сарын 17-ны өдөр зохион байгуулахад хамтран ажиллалаа. Монгол хэл, үндэсний соёл уламжлалыг сурталчлах зорилготой тус өдөрлөгт МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, МУИС-ийн төгсөгч Т.Түмэндэмбэрэл, Улсын ахлах засуул, улсын бөх цоллогч Т.Хэнбат, Улсын дэд засуул Н.Бямбадорж, М.Отгонбаяр, засуул М.Одонбаяр болон Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн аймаг, сумын цолтнууд болон залуу бөхчүүд монгол бөхийн соёл, уламжлал, жаяг дэгийг танилцуулсан юм. Энэхүү өдөрлөгт МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш нар, бакалавр, магистр, докторын түвшний суралцагч, төгсөгчид болон монгол хэлний бэлтгэл анги (гадаад оюутнууд)-д суралцаж буй АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Япон зэрэг 10 гаруй улсын оюутнууд оролцлоо.


May be an image of 8 people

May be an image of 11 people and Saqsaywaman

May be an image of 9 people

May be an image of 9 people

Дэлгэрэнгүйг https://dep.num.edu.mn/mhhsh/?p=3244

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


May be an image of 5 people, violin, clarinet, Saqsaywaman and text