“Барселона” багийн хагас хамгаалагч Ламин Ямалын гэмтэл илааршсан тул тэрбээр Испанийн Супер цомын хагас шигшээ тоглолтод оролцоно. Энэ тухай тус багийн герман дасгалжуулагч Ханси Флик мэдэгдсэнийг спортын сэтгүүлч Фабрицио Романо Х сүлжээний хуудсандаа дурджээ. “Барселона”, “Атлетико” багуудын хоорондох Испанийн Супер цомын хагас шигшээ тоглолт 9-нд шилжих шөнө болох юм.
Тоглолтын үеэр өрсөлдөгч багийн хаалгачийг түлхсэн “Реал Мадрид” багийн довтлогч Винисиус Жуниорыг хоёр тоглолтод оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Испанийн Эзэн хааны хөл бөмбөгийн холбооны /RFEF/ Сахилга батын хороо гаргажээ.
Тэгвэл баяр наадмын нэг цөм нь юу байдаг вэ гэвэл хүчит бөхийн барилдаан юм. Иймээс манай сонин өнгөрсөн онд 100 жилээ тэмдэглэсэн сумдын наадмын бөхийн мэдээг цувралаар нийтэлж байна. Энэ удаа Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын манлай бөхчүүдийг нэрлэж байна.
Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлэхээр боллоо.
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хэвтээ шахалтын classic төрлийн долоо дахь, equipped төрлийн 15 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А зааланд нэгдүгээр сарын 7-9-ний өдрүүдэд болж байна.
Төв аймаг далай даян, дархан аварга Ж.Мөнхбат, улсын аварга Д.Хадбаатар, улсын арслан П.Бат-Очир (Молиго бүргэд), Л.Чимэд, Л.Сосорбарам, П.Дагвасүрэн, Ө.Эрдэнэ-Очир, С.Оргодол тэргүүтэй үе үеийн уран мэх, ур ухаан, эв дүй, хүч тэнхээгээрээ алдаршсан бөхчүүдтэй. Тэдний залгамж болж энэ цагт ид барилдаж түмэн олноо цэнгүүлж, зүлэг ногоон дэвжээндээ зодоглож буй таван бөхийн тухай өгүүлье.
Канадын Оттава хотод болсон хоккейн залуучуудын ДАШТ-ий шувтаргын тоглолтод АНУ-ын шигшээ баг Финландын хоккейчдыг хожсоноор хоёр жил дараалан дэлхийн аварга цолыг хүртлээ.
МҮБХ мэдээлж байна
“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Гүйж суръя” сургалтыг 2024 оны арванхоёрдугаар сарын 19-ноос 2025 оны хоёрдугаар сарын 27-ны хооронд зохион байгуулж байна.
Хамгийн өндөр настай Олимпын аварга эмэгтэй Агнеш Келеши 103 насандаа нас нөгцсөн тухай Унгарын засгийн газар мэдээллээ.
РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /Anadolu/. Португалын дасгалжуулагч Сержиу Консейсауг Италийн “AC Милан” багийн ахлах дасгалжуулагчаар томилсон тухай тус клуб даваа гарагт мэдэгджээ.
Монголын биеийн тамир, спортын салбарын үе үеийн удирдлага, эх орныхоо өнцөг булан бүрд болон дэлхийн бусад улсад ажиллаж амьдарч байгаа ажилтан албан хаагчид, тамирчид, багш, дасгалжуулагчид, ахмадууд, спортыг хөгжөөн дэмжигч, сонирхогчид та бүхэнд Шинэ жилийн мэнд дэвшүүлье. Улиран одож буй 2024 онд Биеийн тамир, спортын салбар олон бүтээлч хөдөлмөр, хичээнгүй зүтгэлээр дүүрэн байж, ололт амжилтаа бататгасан сайхан жил байлаа.
Норвегийн шатарчин Магнус Карлсен блиц төрлийн ДАШТ-нд оролцоно гэдгээ мэдэгджээ. Тэрбээр Х нийгмийн сүлжээн дэх Take Take Take төслийнхөнд ярилцлага өгөхдөө энэ тухай ярьсан байна.
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх шилдэг 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Эм Си Эс групп, Богд Банк, Хос Хаш Оюу ХХК-нийн бөх, улсын начин Энхтүвшиний Батмагнай түрүүлж, “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ыг анх удаагаа гардсан бол Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШЕГ 439-р анги, “Бес Богда” дэвжээний бөх, улсын заан Бердимуратын Серик үзүүрлэв.
НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 29 /ТАСС/. Нью-Йорк хотноо болсон рапид төрөл буюу шатрын түргэвчилсэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Оросын шатарчин, 18 настай Володар Мурзин түрүүллээ.