Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл нар өнөөдөр Монголын үндэсний телевизийн “Спорт суваг”-ийн хамт олонд Монгол улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медаль гардуулав.
2007 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит 2024 оны марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэллээ.
Цэргийн цол, чимэг олгох "Бүх цэргийн наадам" амжилттай сайхан болж өндөрлөлөө.
Монголын оюутны спортын XI наадам Зохион байгуулах хорооноос тус наадмын тайлангаа Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагуудад тайлагналаа.
Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлээс зарлагдсан “Милан Кортина 2026” өвлийн спортын тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан гүйлтийн цана болон тэшүүрийн тамирчдад тэтгэлэг гардуулах ёслол Олимпик хауст боллоо.
Монгол Улсын болон ОХУ-ын Эрхүү мужийн Шелехов хотын биеийн тамирын багш, дасгалжуулагч нарын туршлага солилцох уулзалт энэ өдрүүдэд болж байна. Уулзалтаар хүүхдийн спорт, бие бялдрын хүмүүжил, дунд сургуулийн спортын хөгжлийн талаар илтгэл тавьж, санал солилцон өндөр зэрэглэлтэй тамирчдын залгамж халааг бэлтгэх цогц бодлого боловсруулах ач холбогдолтой юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хороонд ажиллаж, батлагдсан удирдамжийн хүрээнд Хүүхэд хамгааллын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, тухайн салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцаж, зөвлөн туслах, салбар дундын зохицуулалтын уялдааг сайжруулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр уулзалт зохион байгууллаа.
АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 1-нд болж байна.
МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс санаачлан зохион байгуулах “ҮНДЭСНИЙ БӨХ БА ЁС ЗҮЙ” сэдэвт уулзалт ярилцлага 2024.05.28-ны мягмар гариг буюу өнөө орой 18:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.
АНУ-ын Техас мужид болж буй пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын 93 кг-ын жинд Г.Оргилболд цээжнээс 227.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв.
АНУ-ын Техас мужид болж буй пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мастер-1 ангиллын 93 кг-ын жинд Ц.Отгондалай цээжнээс 197.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэв.
“Лондон-2012” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ өнөөдөр мэргэжлийн боксын анхны тулаанаа хийлээ.
Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны аваргын төлөөх барилдаанд таван тойргийн турш нэг ч ялагдалгүй шалгарч үлдсэн Ховд - Архангай аймгийн багууд “АЛТАН ЦОМ-2024”-ийн төлөө өрсөлдлөө.
“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтэд 34 орны 20,451 хүн оролцож, гараанаас гарлаа.
Улсын засуул, уртын дуучин Алтантулгын Ихзориг 2024 оны тавдугаар сарын 23-ны өдөр нас нөгчиж, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.