sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков 7-р сарын 8-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, "Украинд зэвсэг нийлүүлэх нь мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулахыг ахиулах хүчин чармайлттай зөрчилдөж байна" гэжээ.

“Украинд зэвсэг нийлүүлэх нь мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулан шийдвэрлэх хүчин чармайлттай зөрчилдөж байна. Ийм нөхцөл байдалд Европчуудын сонгож буй зам нь арга бүхнийг сүвэгчлэн цэргийн ажиллагааг үргэлжлүүлэхийг зорьж байна” гэж Дмитрий Песков онцолсон байна.


Америкийн Оросыг найрсаг бус орнуудын жагсаалтаас хасах боломжийн талаар асуухад Песков хариулахдаа, "Орос улс АНУ-тай худалдааны харилцаагаа сэргээхийн төлөө хүчин чармайлт гаргаж байна. Эдийн засаг, харилцан хөрөнгө оруулалт хийх, худалдааны салбарт хамтран ажиллах өргөн боломж байгаа. Эдгээр төсөл нь хоёр улсын компаниудад ашигтай бөгөөд ихээхэн үр өгөөж авчрах болно.


Америкийн тал Оросын эсрэг цуврал хориг арга хэмжээ авч байна, үүнийг бид хууль бус гэж үзэж байгаа бөгөөд хоёр орны компаниудад илүү их хор хөнөөлтэй үйлдэл юм" гэжээ.


Г.Бямба