 (1).jpg)
Нийслэлээс ойрын жилүүдэд 24 мега төслийг хэрэгжүүлнэ гэж байгаа. Эдгээр төсөл дунд авто замын бүтээн байгуулалттай холбоотой төслүүд бий. Жишээлбэл, Туулын хурдны зам, Шинэ тойрог хурдны зам зэрэг төслийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын авто замыг түгжрэлийг 50 орчим хувьтай бууруулна гэж тооцсон. Өөрөөр хэлбэл, эдгээр нь олон улсын стандартын Монголд байхгүй давхар замууд болно.
Тэгвэл өнөөдөр Нэгдүгээр шинэ тойрог замын төслийн талаар УИХ-д танилцуулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганбаатар “Х.Нямбаатар нэг км авто замыг 100 тэрбумаар бариулна. Баяр наадмын өдрүүдэд хүмүүс амарсан сиймхийг ашиглана замын төслийг батлуулах гэж байна” гэж ярьжээ. Шинэ тойрог авто зам төсөл нь нэгдүгээр түвшний авто зам ч биш хурдны зам, тэр дундаа ганц авто зам ч биш Туул голыг давсан олон түвшний уулзвар бүхий давхар зам гүүрэн байгууламжуудтай.
ТЭЦ-4 авто зам, Энхтайваны өргөн чөлөө, Толгойт, Ард аюушийн авто зам, Баянхошууны уулзвар, Сонгинохайрхан дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын авто зам, Хайлаастын гудамж, Долоон буудлын авто зам, Баруун Алтан-Өлгийн гудамж, Да хүрээний гудамж, Хилчний гудамж, Цагдаагийн Академийн өргөн чөлөө, Дүнжингаравын гудамж гээд хотын төвөөс зүүн зах хүртэлх бүх хэсгийг нэлэнхүйд нь хамарсан зургаан эгнээ 22-26 км үргэлжлэх нүсэр том төсөл бол Шинэ тойрог зам л даа.
Зарим хүмүүсийн санаанд ч багтахгүй төсөл. Санхүүжилтийн хувьд ч төслөө дагасан том гэсэн үг. Гэхдээ ганц Шинэ тойрог замыг ийм өртгөөр барих гээд байгаа юм биш.
Бидний мэдэх Нарны гүүрийг нэг км-ийг нь 65.3 тэрбум төгрөгөөр, Олимпын гүүрийг нэг км-ийг нь 42 сая ам.доллар буюу 147 тэрбум төгрөгөөр барьж л байсан.
Энэ бол одоогоос төчнөөн жилийн өмнөх тоо. Харин Шинэ тойрог замыг нэг км-ыг нь 100 тэрбум төгрөгөөр барина гэвэл энэ нь төслийн бүтээн байгуулалт, үр өгөөжтэйгөө харьцуулахад маш бага тоо. Төрийн эрхэм гишүүд хэлэлцэж суух биш хийдэг, хийснийхээ дараа үр дүнгээ ярьдаг. Үгүй ядаж багахан ч болов тооцоо, судалгаатай ярьдаг бол хөгжил ойрхон сон.
З.Болормаа
Сэтгэгдэл1
ДАНХ ТОЛГОЙТ 14 МЕГА ГЭЖ ХУДЛАА СОЛИОРООД ЗАЙЛСАН. НОВШИЙН НЯНГАР 24 МЕГА ГЭЖ БАЛАЙР Ч ЗАЙЛААСАЙ. АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ ОНЦ АШИГГҮЙ ЮМАНД ХАЯЖ ТЭРНИЙГЭЭ ӨҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ГЭЖ СОЛИОРООД.