Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн багш нартай уулзлаа.
Улс орны ирээдүй болсон хүүхэд, багачуудыг сурган хүмүүжүүлж, мэдлэг, боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүн болгон төлөвшүүлэх нэн хариуцлагатай үйлсийн төлөө хүчин зүтгэж байгаа үе үеийн багш нарт Ерөнхийлөгч талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөлөө. Сайн багшаас чадвартай шавь төрж, чадвартай иргэнээс улсын хөгжил хамаардаг учир багшийн үлгэр дуурайл, зөв хандлага, ур чадвар, ёс зүй хамгаас чухал гэдгийг хэллээ. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд гадаадын 21 улсын их, дээд сургуульд 1,055 оюутан суралцаж байна. Дэлхийн түвшний боловсрол эзэмшин, орон нутаг, улсынхаа хөгжил дэвшлийн түүчээ, манлайлагч болох эдгээр хүүхдийг сургаж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь багш нар үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.
Багш нар бол ёс суртахууны ноён оргил байх учиртайг хэллээ.
Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш хийсэн ажил, тэр дундаа боловсролын салбарт гаргасан санаачилга, үзүүлсэн дэмжлэг, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.



Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэг, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд боловсролын салбарт бодит үр нөлөө үзүүлж байгааг сайд Л.Энх-Амгалан хэллээ. 2023 онд Азийн физикийн 23 дугаар олимпиадыг Ерөнхийлөгч ивээл дороо Улаанбаатар хотноо зохион байгуулж байлаа. Мөн эх орондоо болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олимпиадад сурагчдыг оролцох боломж, нөхцөлийг бүрдүүлж, урамшуулж байхыг Засгийн газарт чиглэл болгосон.
Үүний дүнд хүүхдүүд сүүлийн таван жилд олон улсын олимпиадуудаас 104 медаль хүртэн, хэдэн арван шагналт байр эзэлж, урамшууллаа аваад байна.
“Эрүүл монгол хүн”, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнөөр дамжуулан хүүхдэд зөв хооллох, эрүүл мэнд, зөв дадал, чадвар төлөвшүүлэхийг давхар зорьдог. Дунд сургуулиуд “Үдийн цай”, “Үдийн хоол” хөтөлбөрт бүрэн шилжсэн бөгөөд энэ хичээлийн жилээс “Хүүхэд бүрд сүү” хөтөлбөр эрчимжсэн нь дээрх хоёр хөдөлгөөний үр дүн төдийгүй хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд том дэмжлэг болжээ. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн санаачилга, ивээл дор шинжлэх ухааны ажилтнууд, багш, түүхийн багш нарын Их хурал, улсын зөвлөгөөн болсон бол монгол хэлний багш нар зөвлөгөөнөө хийж, ололт амжилт, тулгамдсан асуудал, гарц, шийдлээ хэлэлцэнэ.



“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөр хүүхдүүд байгаль орчноо хайрлах, хамгаалахад суралцаж, багш, ажилтнууд жил бүр сурагчидтайгаа хамт мод тарьж, арчилж, ургуулж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрыг нүхэн жорлонгоос салгах төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Үүний дүнд 764 цэцэрлэг, сургууль, дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болоод байна.


Салбарын яам цаашид хүүхдүүдийг зөвхөн мэдлэгтэй биш, бүтээлч сэтгэлгээтэй, амьдралын аливаа сорилт, бэрхшээлийг даван туулах, хамтран ажиллах чадвартай, бие, сэтгэл, оюуны тамиртай иргэн болгон хөгжүүлж, төлөвшүүлэхэд анхаарах юм. Мөн багшийн хөгжил, нэр хүнд, нийгмийн баталгааг нь цогцоор нь дэмжих зорилгоор “Багшийн 3 тулгуурт бодлого” хэрэгжүүлж эхэлжээ. Түүнчлэн багшийн ажлын ачааллыг бууруулах, хиймэл оюун ухааныг сургалтад нэвтрүүлэх, хүртээмжтэй цахим боловсролыг хөгжүүлэх бодлогыг үе шаттай хэрэгжүүлнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Нийслэлийн Ерөнхий боловсролын 5 болон 17 дугаар сургуулийн ахмад багш Жамбын Бааст, Нийслэлийн Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн захирал Мишигдоржийн Туулсайхан нарт Гавьяат багш цол хүртээж, нэр бүхий багш нарыг төрийн дээд одон, медалиар шагналаа.


Ням - 05 сарын 17,
2026
Сэтгэгдэл17
Хүрэлсүхийг хурдан огцоруулж, Монголд параламент засагтай үлдэх шаардлагатай.
өөрийгөө хичээ гэж үг байдаг монголд өөрийн хамар дээрхи нусыг татаж чадахгүй байж хүний хамарны нус шоолоод явах дээ хүрэлсүхээ чи бол зүгээр шившиг шүү.
Хүрэлсүх Нацагдоржийн Дашдорж гэж мангуурч байхыг бодоход энэ том чихт маанаг хар толгой олигтой юм сураагүй нь илт. Сумьяабазар энэний дэргэд хаалтаа нээж хааж чаддаг.
Хувийн сургуулиудын захирал эзэд нь хамгийн ёс зүйтэй байх шаардлагыг төрөөс хатуу тавих хэрэгтэй байна. Сурагч хүүхдийг мөнгө гэж харахаас түүнийг хэрхэн Монгол бие хүн болгох талаас нь харахгүй бгаа санагддаг. Өндөр төлбөртэй мөртлөө мэргэжлийн бус хүнээр монгол хэл, биен тамир, бусад хэлний хичээлийг заалгадаг зөрчлүүд бодитоор оршсоор бгаа. Урьдчилж сургалтын төлбөрийг авдаг явдлыг төр болиулах хэрэгтэй. Монгол хүүхэд бизнесийн өгөгдөл, эздийн мөнгө олдог хэрэгсэл биш байхыг хүсэж байна.
Энэ нэг дүнхүү амьтан бусдад элэнцгээ заах вэ дээ, хурдан наад төрийн тэргүүний суудлыг тавьж өг чи.
Хэнтийн 3 тэнэг Монголыг сүүлийн 8 жил сүйрүүллээ .Хүрэлсүх өөрөө хулгайч Бүгдээс зугтдаг хулчгар новш Өлбийгээд шүүх хурал дээр гараа өмнөө ыарьчиихсан байгаа дүрсийг сана.Дараа нь уучлаарай Таныг би бурхан шигишүтнэ Энхбаяр Ерөнхиййлөгчөө Би буруу юм хийж гээд уучлал гуйсан үгс өдрийн сонингуудад бий
Хүрэлсүхийн чих хуушуур шиг том болж ургажээ.Мангуу хар толгой ийм том чихээр яадаг байнаа.
huuk suga yah geel b
Ямарч хэрэггүй юм донгосч, хаалга гаднаас цоожлох шахан харуул зогсоож, 5 цаг багш нарыг хорионд байлгаад гарсан, дарангуйлагч фюрер болох чигтэй. Даруй огцоруулъя
Эцэг эх нь хоёулаа цэвэр хятад хүнд Жан гэдэг овог өгөөд яс үндэс халх Жангын Солонго гэж иргэний бүртгэлд бүртгээд Монгол улсын иргэний үнэмлэх өгсөн байхыг, ИБМ- газраас тайлбарлахдаа, 2008 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар монгол улсын иргэнээр бүртгэсээн гээд хээв нэг хариулж суухыг харлаа!!! Хэн хүссэн гадны цагаачдад тэр дундаа хятадуудад хүссэн овог нэрийг нь яс үндэстэй нь өгчихдөг, нөгөө хятадууд нь би халх гээд яриад явж байдаг, энэ арайл дэндүү юу үгүй юу??? ИБМ-н газрын даргаас Монгол улсад жан гэдэг овогтой бүртгүүлсэн хичнээн хүн байдаг бэ гэхэд тодорхой хэлэх боломжгүй гэх юм.... Энэ чинь одоо юу гэсэн үг бэ! энэ байдалыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч нэн түрүүнд яригдах ёстой зүйлсийн нэг болчихсон юм бишүү ажилгүй Ерөнхийлөгч сэтэртэй новшоо? ??
МАН хятад хүнийг халх болгож үнэмлэх өгөөд зогсохгүй Монголын чухал чухал албан тушаалыг бэлэглэж цэвэр монгол хүнийг хятад хүнээс дорд үзэн гадагшаа хөөдөг болсныг чи одоо мэдэж байгаа юм уу? МАН-ын цагаан байрнаас хятад нарийн ногооны үнэр ханх тавьж мантуу нүүрт Хүрэлсүх хятадаар шулганан алцганан алхдаг болсон нь эртнийх..
Солонго МАН-ын дарга Миеэ данжаад ,Данх ,Хүрэлсүх нартай маш адилхан царайтай байгааг чи анзаарч байна уу?
Хүрэлсүхийн самэнд гэгч овог бол хятадын Мин улсын сяо минг дао гэгч цэвэр хятад овог юм.
Хужаа хольцгуй халх гэж хаана байсан юм, олоод ир
Хятадын эрлийз хурлийзууд говиор огт байхгүй. Хэнтий Дорнод Архангай Сэлэнгээр хятадын шоохуузууд паацганалдан гүйлдэж ногоо сармисаа тарьж гахай шувуугаа үржүүлсээр ирсэн шоо. Рахитан толгой хуушууран чихт Хүрэлсүх хятадын шоохууз мөн шоо.
Энэ хүн эхлээд өөрөө ёс суртахуунтай болчихоод дараа нь бусдад наад үгээ хэл
14 тэрбумыг Солонгосын казинод тоглож бэлэглэсэн шулга хэлт Хү Сю Жанг гэгч гамин цэргийн бага дарга мөн үү?