Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.05.15/ өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Монополын эсрэг газар, Татварын ерөнхий газрын удирдлагуудтай махны үнийн өсөлттэй холбоотой асуудлаар ярилцаж, үүрэг даалгавар өглөө.
Инфляц энэ оны дөрөвдүгээр сард 10.1 хувьд хүрэхэд махны үнийн өсөлт голчлон нөлөөлсөн байна. Засгийн газар, ОХУ-тай хэлцэл хийсний үр дүнд түлш, шатахууны үнэ өсөөгүй. Гэтэл махны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 гаруй хувиар нэмэгджээ.
Хүнсний тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг дарга нар стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой хангах үүрэгтэй.
Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан махны нөөц бүрдүүлдэг. 2025-2026 оны өвөл, хаврын улиралд нийслэлд есөн аж ахуйн нэгж 5,017 тн мах нөөцөлсөн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад бага байна. Тухайлбал, 2021 онд л гэхэд нийслэлд 10 гаруй мянга тн мах нөөцөлж байжээ.
“Энэ өвөл хүн амын тоонд жишсэн тооцооллын дагуу боломжит хэмжээнд мах бэлтгэн нөөцлөөгүй” гэдгийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэллээ.
Махны үнэ 2025 оны арван хоёрдугаар сараас огцом савлаж эхэлсэн. Мах нөөцлөх гэрээтэй есөн аж ахуйн нэгж нөөцөө 2025 оны арван хоёрдугаар сард бүрдүүлсэн. Ингэхдээ “Хүчит шонхор” захааснөөцөө бүрдүүлсэн тохиолдол гарсныг Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүн хөндлөө.
Монголчуудын хувьд махны үнэ маш чухал. Иргэддээ үнийн өсөлтийг үүрүүлэхгүйн тулд нөөцийн мах бэлдэж худалдаалдаг. Гэтэл гэрээт аж ахуйн нэгжүүд нөөцийн мах бэлтгэхдээ хугацаа алдсан. Хүнсний захаас мах худалдаж нөөц бүрдүүлсэн асуудлыг нягтлах, нэг удаагийн баримтаар өндөр дүнгээр борлуулалт хийж байгааг Е-баримтаар нь шалгахыг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.
Мөн богино хугацаанд үнэ тогтворжуулах боломжийг судалж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн яам болон ХХААХҮЯ-ны холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Ням - 05 сарын 17,
2026
Сэтгэгдэл11
Хожимдсон уулзалт Монополийн эсрэг газар бие даагаад урьд нь хөдөллж болохгүй юу Одоо тлргэн тэтгэвэр зорилтот бүлгийн халамжийг нэмээч ясудалсан болж маш уднаа
малчдыг мөн ч их эрхлүүлэх юм даа хариу нь үнэтэй мах
хийх ёстой ажлаа хийгээгүй заавал ерөнхий сайдаас үүрэг авч байж хөдөлсөн болдог ЭЗХ яам, ХХАХҮ яамны хамаарах этгээдүдэд хариуцлага тооцоо.
Хээээццццсссс одоо угаасаа үнэ буудаг цаг нь шдээ тогтворжуулчлаа гэж худ бүлтрэвдээ та нар.
Тэргүүн шадар сайд боож үхнээ. Ерөнхий сайд дэндүү орой сэрлээ.Ногоо ургаж хонь тэвээрч эхлэхээр үнэ бууна. Засгийн газар ерөнхий сайд үнэ буулглаа гэж зарлана.
Номтойбаяр Учралыг хөнжилдөө оруулж хошногодоод тун завгүй байлгаж байгаа. Учралд махны үнэ чухал биш, Номтойбаярын хуял тачаалыг хангах асуудал их чухал.
Монгол хүний хувьд мах бол хамгийн эмзэг сэдэв... Жилийн өмнө Хямд аваад нөөцөлсөн махныхаа үнийг бас нэмчихсэн ....эзэнгүй улсад ийм юм болдог байх .....хятад, монголын ченжид дөрлүүлсэн төр….
Учралын амны нүх ацны нүхтэйгээ нэг болсон. Номтойбаяр Учралыг комоон бэби гэж орилон хошногодож байгаа.
Ерөнхий сайд Н.Учрал “Хүчит шонхор” захад ажиллаж, махны үнийн нөхцөл байдалтай танилцаж байна. Тэрээр махны үнэ огцом өссөн нь нөөцийн махны бэлтгэл дутуу хангагдсантай холбоотой байсан гэж шүүмжиллээ. Учир нь, Нийслэлийн хэмжээнд нөөцийн мах бэлтгэхдээ дотоодын зах худалдааны төвөөс худалдан авч, жижиглэнгийн худалдаанд хомсдол үүсгэсэн, мөн ид худалдан авалт идэвхждэг үетэй зэрэгцэж нөөцийн мах бэлтгэсэн, дээр нь худалдаанд гаргасан 2500 тонн үхрийн нөөцийн мах яг хаана байна вэ, мөн нэг иргэн 200 гаруй сая төгрөгөөр нөөцийн мах худалдан авсан зэрэг олон зөрчил илэрсэн байна. “Хотын дарга Х.Нямбаатар зүгээр байгаа бродюр сольж байхын оронд нөөцийн махаа хангалттай бэлдсэнгүй, энэ хүнд асар их гомдолтой байна, хариуцлага тооцно” гэж тэрээр иргэдтэй уулзах үеэрээ мэдэгдэв.
Үхрийн боом мялзан өвчин зарим аймгуудад гарч байгаа сураг байна.
Тийм үү? Тэгвэл Орос Хятад Иран Хойд Солонгос мах авахаа байж үнэ навс унана даа. Эдгээр улс махны дутагдалд орсон гэлээ ч өвчтэй малын мах авахгүй байна биз дээ.