5-р сарын 14-ний үдээс хойш Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян тус улсад айлчилж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг дагалдан яваа АНУ-ын бизнесийн салбарын төлөөлөгчидтэй Ардын их хурлын танхимд уулзав. Apple, Nvidia, Meta, Cargill, Tesla, Boeing, Citigroup, Goldman Sachs, Нью-Йоркийн хөрөнгийн бирж зэрэг компаниудын төлөөлөгчид оролцжээ.
Ли Чян энэ үеэр хэлэхдээ, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа өргөн цар хүрээтэй, зах зээл, аж үйлдвэрийн нягт харилцаа холбоотой.
Хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь харилцан ашигтай, хамтаар хожих бөгөөд энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд тус дэмжлэг үзүүлэх болно. Дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн цогц болох БНХАУ, АНУ нэгэн чиглэлээр урагшилж, нээлттэй хамтын ажиллагааг дэмжихэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, санал зөрөлдөөнийг зөв зохицуулж, хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааг хамгаалж, дэлхийн эдийн засагт тогтворжуулагч, бүтээлч хүч болж ажиллах ёстой. Бид одоогоор 15 дахь таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа бөгөөд Хятадын зах зээлийн цар хүрээ, өсөлтийн боломж, тогтвортой байдал маш тодорхой харагдаж байна. Гадаадын олон компани Хятадад ирж, зах зээлийг нээж, боломжоо хамтаа хуваалцахыг сайшааж байна гэсэн байна.
АНУ-ын бизнесийн төлөөлөгчид хэлэхдээ, АНУ, БНХАУ-ын харилцаа нэн чухал ач холбогдолтой бөгөөд хоёр улсын төрийн тэргүүний амжилттай уулзалт нь хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд шинэ эрч хүч сэлбэж, дэлхийн эдийн засагт тодорхой байдлыг бий болгосон. Америкийн бизнесийн нийгэмлэг Хятадын хөгжлийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж, Хятадын өндөр түвшний нээлттэй байдлыг дэмжих, нэгдүгээр зэрэглэлийн бизнесийн орчныг бүрдүүлэх чиглэлээр гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, Хятадтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр орны харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэжээ.
Г.Бямба
Ням - 05 сарын 17,
2026
Сэтгэгдэл2
Эцэг эх хоёр нь хоёулаа цэвэр хятад хүнд Жан гэдэг овог өгөөд халх үндэстэй Жангын Солонго гэж иргэний бүртгэлд бүртгээд Монгол улсын иргэний үнэмлэх өгсөн байхыг,ИБМ- газраас тайлбарлахдаа, 2008-онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар монгол улсын иргэнээр бүртгэсээн гээд л хээв нэг хариулж суухыг харлаа???? Хэн хүссэн гадны цагаачдад тэр дундаа хятадуудад хүссэн овог нэрийг нь яс үндэстэй нь өгчихдөг нөгөө хятадууд нь би халх үндэстэй гээд яриад явж байдаг, энэ арайл дэндүү юу үгүй юу???? ИБМ-н газрын даргаас Монгол улсад жан гэдэг овогтой бүртгүүлсэн хичнээн хүн байдаг юм бэ гэхэд тодорхой хэлэх боломжгүй гэх юм.... Энэ чинь одоо юу гэсэн үг бэ! энэ байдалыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч нэн түрүүнд яригдах ёстой зүйлсийн нэгэн болчихсон юм бишүү гэж санагдаж суулаа.
Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын алба Бээжингийн нисэх онгоцны буудлын зурвас дээр төлөөлөгчдийн хувийн эд зүйлсийг сайтар шалгажээ. Агаарын цэргийн 1р нисэх онгоцонд суухаас өмнө захиргааны бүх ажилтнууд болон төлөөлөгчийн газрын гишүүдээс хүлээн авагчдаас ирсэн бэлэг дурсгалын зүйлсийг хураан авчээ. Зөвхөн дурсгалын тэмдэг, бэлэг дурсгалын зүйлс төдийгүй, айлчлалын үеэр Хятадын албан тушаалтнуудын ажилтнуудад холбоо барих зорилгоор өгсөн гар утсыг, шатны доод хэсэгт байрлах хогийн саванд хаясан бна. Энэхүү журам нь ямар ч “буултгүй” бсан бөгөөд хуванцар нэрийн хуудас (аюулгүй байдлын зөвшөөрөл) хүртэл багтсан байв. Нууц албаны ажилтнууд “хатуу” протоколыг дагаж мөрдсөн: Хятадын дэд бүтэцтэй харьцсан эсвэл орон нутгийн мэргэжилтнүүдийн олгосон ямар ч зүйлийг ерөнхийлөгчийн онгоцонд оруулахыг зөвшөөрөөгүй. Үүний үр дүнд төлөөлөгчид онгоцонд бүрэн "ариутгасан"байдлаар шатаар дээш өгссөн бөгөөд бүх бэлэг дурсгалын зүйлс болон электрон хэрэгслийг нисэх онгоцны буудлын хогийн саванд үлдээжээ