ШИНЭ ДЕЛИ, 2026 оны тавдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн хамгийн олон хүн амтай Уттар-Прадеш мужийг бороо, мөндөр дагуулсан хүчтэй шуурга дайрсны улмаас 100 гаруй хүн амь насаа алдсан тухай тус улсын аврах албаны төлөөлөгчил пүрэв гарагт мэдээлжээ.
Энэтхэгийн хойд мужид гурваас зургаадугаар сар хүртэл үргэлжилдэг халууны улиралд борооны улирал эхэлж халуун намжих хүртэлх хугацаанд шуурга болох нь элбэг байдаг боловч лхагва гарагт дэгдсэн шуурга ихээхэн хохирол дагуулжээ.
Эх баригчдын мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас 59 хүн гэмтэж бэртэж, 87 байшин барилга сүйдсэнээс гадна, 114 толгой мал хорогдсон байна. Мужийн Тусламж хариуцсан комиссарын газрын төлөөлөгч Ришикеш Бхаскар Яшодын мэдээлснээр, 12 орчим дүүрэгт 104 хүн амиа алдсанаас Хинду шашны мөргөлийн хот болох Праягражийн ойролцоох бүс нутагт хамгийн их хохирол учирчээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн тэргүүлдэг Бхаратия Жаната намын гишүүн, тус мужийн захирагч Йоги Адитянатх гамшигт өртсөн бүсийн оршин суугчдад тусламж үзүүлэх ажиллагааг 24 цагийн дотор явуулахыг холбогдох албаныханд даалгасан байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 05 сарын 17,
2026
Сэтгэгдэл2
1.4 тэрбум хархнаас 100 сая харх шуурганд үхэхэд ч харамсах юм байхгүй.
энэ захирагч бараг модигийн дараагийн ерөнхий сайд шүү. нутгийнхаа хамгийн том сүмийн хамба лам, 26 настайгаасаа парламентадаа суусан хүн . мужын захирагч болоод хууль бус байшингуудыг шууд л бульдозероор түрээд буулгаад эхэлсэн . 250 сая хүтэй мужаа удирдаж , улсаас цалингүй ажиллаж буй маш том нөлөөтэй удирдагч