Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, монгол судлалыг олон улсад хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүх, хэл, соёл, өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулж байгаа эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Гавьяат багш цолоор:
АНУ-ын Индианагийн их сургуулийн ахлах багш Лэгдэнгийн Цэрэнчунт,
Алтан гадас одонгоор:
БНХАУ-ын иргэн, Нийгмийн шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний ажилтан, профессор Шаравын Цэцэнцогт,
АНУ-ын иргэн, Орегоны их сургуулийн доктор, профессор Эстер Жэйкобсон-Тефер,
БНХАУ-ын иргэн, Өвөр Монголын Багшийн их сургуулийн Угсаатны зүйн дээд сургуулийн багш, доктор, профессор Орломжавын Жагар,
БНХАУ-ын иргэн, Өвөр Монголын Багшийн их сургуулийн багш, профессор Сампилын Гарьд,
БНСУ-ын иргэн, Сөүлийн их сургуулийн Археологи, эртний урлагийн түүхийн тэнхимийн багш, доктор, профессор И Сонбуг,
ОХУ-ын иргэн, Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины факультетийн Монгол, Төвөд судлалын тэнхимийн доктор, профессор Мария Павловна Петрова,
ОХУ-ын иргэн, Санкт-Петербург дахь Рерихийн гэр бүлийн үндэсний музей-хүрээлэнгийн захирал Алексей Анатольевич Бондаренко,
ИБУИНХУ-ын иргэн, Кэмбрижийн их сургуулийн профессор Дэвид Андрюс Снийт,
Япон Улсын иргэн, Осака их сургуулийн Хүмүүнлэгийн ухаан судлалын Азийн нэгдүгээр салбарын профессор Шиотани Шигэки,
Япон Улсын иргэн, Обирин их сургуулийн багш, профессор, Олон улсын хамтын ажиллагааны төвийн гишүүн Тоба Байкал,
АНУ-ын иргэн, Санта Барбара дахь Калифорнийн их сургуулийн тэргүүлэх доктор, профессор Весна Акимович Уоллес,
БНХАУ-ын иргэн, Нийгмийн шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Муунохойн Хөхөө,
БНХАУ-ын иргэн, Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн доктор, профессор Жахчидайн Буяндэлгэр,
ХБНГУ-ын иргэн, Боннын их сургуулийн Монгол, Төвөд судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Инес Штолпе,
БНХАУ-ын иргэн, Өвөр Монголын Багшийн их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн захирал, профессор Баатадын Цэнгэлт,
Израил Улсын иргэн, Хебрью их сургуулийн Ислам болон Зүүн дундад судлалын тэнхимийн профессор Михал Биран,
Япон Улсын иргэн, Токиогийн Гадаад судлалын их сургуулийн багш, доктор Кимүра Аяако,
ОХУ-ын иргэн, ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Евгений Павладьевич Рыбин,
БНХАУ-ын иргэн, Бээжингийн их сургуулийн Монгол судлалын төвийн захирал, профессор Ван Хао,
АНУ-ын иргэн, Хойд Жоржиагийн их сургуулийн доктор, профессор Тимоти Майкл Мэй,
Найрамдал медалиар:
Австри Улсын иргэн, ШУА-ийн Нийгмийн антропологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Мариа-Катарина Ланг,
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын иргэн, Миннесота, Метро стэйт их сургуулийн туслах багш, доктор Габриэль Бамана нарыг шагналаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, монгол судлалын ажилд нь амжилт хүсэн ерөөлөө.
Баасан - 08 сарын 14,
2026
Сэтгэгдэл4
Хү Сю Жан чи Жавхланг дууриаж навсагнахаа боль. Муу хар сармагчин чи эцэг өвгөдийн минь шүтээнийг бас булаах санаатай юу .Зайл чи.
chi muu hyyr hynii nynjiggyi nobs nyyreen haryylahgyi hyn bitgii doromjil,chamaig bodbol ylasaa abch yabaa erhem geleg mini chi hyzaj ylisanaaraa myygaa yznee....................helsen ygendee ezen bolooroi.................chamaig haa yabaa gazaraas chini heenee..............................
МАН Монголын 100 мянга гаруй иргэн тэр дундаа алтан ургийнхныг яргалан цаазалсан ялт хэрэгтээ одоо болтол уучлал гуйгаагүй байгаа.Тэгээд энэ муу шар мөрний хятад тариачин гаралтай хунхууз шонхор зүүж навсганах болох нь ээ.Амьд явахад их юм үзэх болох нь ..
Mongol sydlal ylam ergejij gadaadiin oyutan olsiroh heregtei,ter hegjil ni Manai ylasiin gadaad bodlogo hiigeed delhiin ner hynded manai Mongol ylasiin yndesnii hegjil gadaadad ner hynded dor hayaj hymyys medej abah heregtei...............manai sydlagdahyynaar gadniihan hymyyjdeg yum,yag eneederiinh sig Mongolchyyd baigaagyig ted meddeg yum aa...zaluu hyn ta Mongol sydlaliin ner hyndiig saitar medej ynsij sydlah ni chyhal suu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!