Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талбайд өнөөдөр /2026.08.10/ ажиллаж байна. Үйлдвэрийг 2028 онд багтаан ашиглалтад оруулах, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах, төслийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор албаныханд үүрэг өглөө.
Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар эхний 100 хоногтоо 20 хувийн гүйцэтгэлтэй хоёр жил гацсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг гацаанаас гаргасан. Үр дүнд нь бүтээн байгуулалт 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тухайлбал, түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүн хадгалах нийт 276,430 метр.куб багтаамжтай агуулах савнууд барьж байна.
Үйлдвэрт нийт 263 км ил шугам хоолой, 26 км далд шугам хоолой байх бөгөөд эдгээрээс 190 км шугам хоолойн материалыг татан авч, гагнаж угсран суурилуулж байна. Үйлдвэрийн хамгийн чухалд тооцогдох эх байгууламжууд болох БНЭУ-д үйлдвэрлэсэн "Атмосферийн нэрлэгийн цамхаг"-ийг 2026 оны тавдугаар сард, "Вакуум нэрлэгийн цамхаг"-уудыг долоодугаар сард үйлдвэрийн талбайд амжилттай тээвэрлэн авчирч, угсралтын ажил явагдаж байна. Үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах 527 км газрын тос дамжуулах хоолой барьж байгуулах ажил 90 гаруй хувийн хэрэгжилттэй, дуусах гэж байна. Дорнод аймгийн Матад суман дахь газрын тосны 19 дүгээр талбайгаас Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь үйлдвэрийн талбай хүртэлх уг дамжуулах хоолой нь Монгол Улсын хувьд газрын тосыг хол замд тээвэрлэх анхны магистраль шугам хоолой болжээ.
Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, төсөл нэлээд их саад бэрхшээл туулсан. Хоёр тал төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх өндөр түвшний хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон нь бүтээн байгуулалтад чухал түлхэц болно гэж үзэж байна.
Дуусдаггүй олон яриа дуусаагүй үлдсэн байсан. Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт санхүүжилт, эрх зүйн асуудлаас шалтгаалан 2 жил орчим гацсан байсан. Манай Засгийн газар байгуулагдаад гацаа арилж, одоо энэ талбай дээр 4500 инженер техникийн ажилтан гурван ээлжээр, 24 цаг тасралтгүй ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн угсралт бүрэн эхэлсэн. Алдсан хоёр жилийн хугацаагаа нөхөж, бүтээн байгуулалтаа дуусгая хэмээв. "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хуримтлагдсан шийдэрлүүлэх асуудлуудаа Ерөнхий сайдад уламжлав.
Саад бэрхшээлийг шуурхай шийдвэрлэх хүрээнд Ерөнхий сайд онцгой хяналт тавьж, энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд асуудлыг шийдвэрлэхээ хэлэв. Холбогдох албаныханд дараах үүрэг өгөв.
Үүнд:
-Үйлдвэрийн санхүүгийн дарамтыг бууруулах, Аж үйлдвэрийн парк болгохыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Сангийн сайд З.Мэндсайхан, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай нарт,
-Түүхий тосны хайгуулыг эрчимжүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нарт,
-Барилгын материалын хангамжийг шийдвэрлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нарт,
-Зураг төслийн магадлалыг шуурхайлахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар нарт,
-Эрчим хүчний найдвартай хангамжийг бүрдүүлэхийг Эрчим хүчний сайд Б.Найдалаад,
-Нарийн мэргэшсэн инженер, боловсон хүчний бэлтгэл хангахыг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарт,
-Хотхон, дэд бүтцийн санхүүжилтийг шийдвэрлэхийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн нарт,
-Төслийн компаниудад олгох зээлийн нөхцөлийг шинэчлэхийг Сангийн сайд З. Мэндсайхан, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалайд,
-Дамжуулах хоолойн санхүүжилттэй холбоотой нүүрсний тээврийг тасалдуулахгүй байхыг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нарт тус, тус үүрэг болгов.
Газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан 1.7 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байна.
Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, 824 мян.тн дизель, АИ95 бензин 396 мян.тн, онгоцны түлш 80 мян.тн, зуухны түлш 17 мян.тн, шингэрүүлсэн шатдаг хий 27 мян.тн үйлдвэрлэх юм. Үйлдвэр ашиглалтад орсноор, Монгол Улс газрын тосны хэрэгцээний 55 орчим хувиа дотооддоо хангана.
Үйлдвэрийн гадна талбайн болон дотоод дэд бүтцийн ажил дууссан. 550 ажилтны орон сууцны бүтээн байгуулалтын эхний шат дууссан. 135 айлын орон сууц болон оффис-үйлчилгээний төв ашиглалтад оржээ. Харин 35МВт ДЦС, 5МВт “Ширээт” дэд станцын санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэснээр ажил эхэлсэн. Үйлдвэрийн төсөл бүрэн дууссанаар 850-900 ажлын байр шинээр бий болох юм.
Баасан - 08 сарын 14,
2026
Сэтгэгдэл12
Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан даргаасаа асуугаад ядаргаатай муусайн ялаануудыг зоригтой туухэн алсын хараатайгаар зохицуулчихна.
Алтанцэцэг гэгч цэвэр хужаа цусны авгай байна.Өмхий хужаа нарыг МАН ямар их өөд нь татна вэ?
Үүргийг би ч өгч чадна.
Өчнөөн жил сул цалин авсан, ичих булчирхайгүй нэг авгай байна.
Оросыг Украйндаа няхуулж бгаа энүүхэн зуурт нь амжуулаад аваа рай, таминь ээ ! Өрөөсөн гар нь суларвал л Монг олын багалзуурруу сарвайна шүү дээ. хө !!!
OE nar sanaatai 2-iin 2 jil gatsaasan ni unen bolood yavchihlaa. Turiin esreg Onts Notstoi Horlon Suitgeh Ajillagaa. Mun 2 jil sul tsalin avsan Darga Avgai zailaad zogsohgui Huuliaar Davhar Shalguulah estoi um bn. Bi tuuniig 2 odon medaliaar "shagnaad" yavuulah estoi gej anduurch baisan bn. Medseer baij 2 jil Shuurhai arga hemjee avalgui Chimeegui Evlerch baisan Huuk bas hariutslagaa huleej hugatsaa-naasaa umnu odoo ogtsor. "Gahai Iluu Erhtei" gedeg G.Orwell-iin buteeld duridsan Zarchim End Uilchleh esgui gedgiig haana haanaa anhaaraad Uragshlaya. Strategy-iin amin chuhal Ajil Ingej Nurj , chimeegui Zadgairch Zavharch Zavhairch baijee gej bodohod Itgemeergui tun hetsuu l bn shuu.
"Tanaid Hurungu Oruulj Eruusuu Bolohgui" gej 2 gadaad Naiz yaridag um. Umnu ni Gantshan Gashuun Suhaitiin GANTSHAN, TSORIIN GANTSHAN asuudaliig shiideh gej 56-60 udaa uulzalt hiij China-iin Taliin Tsag, Ajil, Hurungu 3-iig ni ih hemjeegeer Hohirooj baisan cena bas yarij baiv. Iim Tusgaar Uls Delhiid baihgui.
Нөгөөдүүл нь дарга ирсэн сургаар баахан худлаа бэлэн юм ярицан , бараг маргааш бинзентэй болно нэхсэн байх
ene yildber deeree hamag anhaaralaa handyylaj mas ikhe hyrdtai barij bosgoh ni chyhal baina....................Mongolchyyd eersdedee yildbertei bolbol haanaas ingej benzenii yadrald oroh be?.....bidend ireedyitei yildberiig heden jild tyystai barij egch baigaa tyns belen baina.harin daraagiin uildberiig ajilluuldag erhemyydiig saitar beldej bas gadnii meregjiltenee tataj abchirah bolon yildberee l hyrdtai eder seenegyi ajillaj baigaa gesen baih aa ene ikhe chyhal bolj dee!!ergeed MORION ynaad ajil byteehgyigees hois ,tiim ee?????ardyyd aaaaaaaaaaaaaaaa
Захиргаанд орсон. Үүний дараа тэд надад бүх удирдамжийг өгч, авшиг хүртсэний дараа шинэ гишүүдэд 2,000,000 долларын бэлэн мөнгөөр шагнагдах болно гэдгийг мэдэгдсэн. Лорд Феликсийн тусламжтайгаар. Би Иллюминатигийн бүрэн гишүүнээр бүрэн авшиг хүртсэн. Миний зөвлөгөө бол хэрэв та өмнө нь луйварчинг туршиж үзсэн бол. Энэ нь Лорд Феликсийг туршиж үзэхээс хамаарна. Энэ бол таны ирээдүйн амьдралдаа хүссэн хүн болох хамгийн сайн боломж юм. Түүнтэй WhatsApp +2348168034022 дугаараар холбогдоорой
Гацаанаас гарсан гэж юу яриад бн. Хэн яагаад гацаагаад бсан юм?
Учрал юу ч хийх чадавхигүй хүн байна. Худлаа л өөрийгөө дөвийлгөх юм. 20 хувийн гүйцэтгэлтэй байсан бүтээн байгуулалтын явц 3 сарын дотор 60 хувьтай болж өссөн юм бол. Ахиад 3 сарын дотор 100 хувьтай болчих юм бишүү. Худал пиар хийхээ болиорой. Ингэж худлаа пийрдаад баывал олон нийтээс Еоөнхий сайдад итгэх итгэл тун удахгүй шалпаа бууна даа. Ийм хурдтай явах юм бол яагаад 28 оныг хүлээх гээд байгаа пм бэ? Согууль уу? Аль эсвэл ард түмэнд юу ч хэлж хуурч болно гэж басамжилж байна уу