“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаарал татсан асуулт болоод байна. Уг сонгуулийн хуанлийн дагуух албан ёсны үйл ажиллагаа эхлээгүй болохоор УИХ-д суудалтай намуудаас аль нь ч нэр дэвшигчээ ил болгоогүй байгаа юм.
Гэхдээ МАН, АН, ХҮН нам, Үндэсний эвсэл, ИЗНН дор бүрнээ нэр дэвшигч дээрээ дотоод “яриа хөөрөө”-тэй байна. Ингээд дуншиж байтал өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “Алтандорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд “Ерөнхийлөгчид нэр дэвших санал ирвэл нэр татгалзахгүй, өрсөлдөнө” гээд мэдэгдчихлээ.
Гэхдээ тэрээр УИХ-д суудатай таван намын алиас нь нэр дэвшихээ хэлсэнгүй үлдээв. МАН-ын хувьд горилогч нь багталцахгүй болсон. Г.Занданшатараас эхлээд С.Бямбацогт, Б.Жавхлан, Я.Содбаатар гээд 70-аад оныхон нь бараг тэр чигтээ дэвших бололцоотой “эрийн цээ”-нд хүрсэн. АН ч ялгаагүй, нэр дэвших хүсэлтэй улстөрч олонтой. Лу.Гантөмөр, Б.Пүрэвдорж, С.Баярцогт, Х.Тэмүүжин зэрэг эв нь таарвал “Үгүй” гэхгүй улстөрчидтэй. Тэр бүү хэл, судалгаа болгоноор илт “ялаад” байдаг Н.Алтанхуяг гэдэг гишүүн тус намд бий.
Үндэсний эвсэл бол Н.Номтойбаярын халаас, ширээ хоёрын нэгээс нэр дэвшигчийнх нь нэр гарч ирнэ. ИЗНН болохоор Б.Батбаатар өөрөө “Нэр дэвшинэ” гэчихсэн. Үгүй бол АН-ын Я.Санжмятав, Д.Одхүү зэрэг хуучны кадрууд нэр дэвших боломжтой.
Тэгэхээр Т.Ганболд аль намаас нэр дэвших вэ. ХҮН намаас уу. Тэгэх магадлалтай юм байна. Учир нь Т.Ганболд 2008 онд МАН /МАХН/-д элссэн. Харин 2015 онд тус намаас гарч ХҮН намд элсэж байжээ. Улмаар 2016 онд ХҮН намын дарга болсон. Гэвч 2020 он гэхэд ХҮН намаасаа гарч Монголын Үндэсний Сэргэн Мандалт гэдэг нам байгуулах хүсэлтээ Дээд шүүхэд хүргүүлж байжээ. Гэхдээ тухайн намыг Дээд шүүх бүртгээгүй байна. Тиймээс Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байж мэдэхээр байна. Аль эсвэл, Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийг олны анхааралд оруулж, хөдөлгөх -улс төрийн чулуу- болж байж мададгүй гэнэ.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Баасан - 08 сарын 14,
2026
Сэтгэгдэл18
Боолууд энэ мэтээр төрийн өөд халтар хэдэн төгрөгтэй болчоод үзээд байвал энэ улс орон хөгжихгүй сөнөнө. Монголын гол алдаа нь намаар дамжиж гарч ирсэн хүрэлсүх мэтийн долоогчид төр түмний дээр гарч хийсэн бүтээнсэн ажилгүй идэж уудагт гол асуудал байгаа юм. Хэрээ мэдэхгүй хэнээтэй шаарнуудаас болж сөнөж байгаа.
солиор чи. чиний эзэн гэж бүү бод. Чамаас илүү нэгэн чамайг боол болгоно.
Лалар гичий
Угаасаа энэ хаанаас ч гарахгүй..
Угаасаа энэ хаанаас ч гарахгүй..
Гоё ярьсан луйвар хулгай, татвар төлдөг эсэх эргэлзээтэй намчин
Аргаа барсан хун алаараа тоглоно гэж
Аргаа барсан хун алаараа тоглоно гэж
Аргаа барсан хун алаараа тоглоно гэж
Аргаа барсан хун алаараа тоглоно гэж
T.Ganboldiig erenhiilegchiin syydald gargah heregtei!!!ene hyn sig zorimog siidemgii beznes tyn ch hobor,ajillaj baigaa yabziig ni ta nar haraarai!!!manai ylasiin sinechlelt eerchilelted neg iimerhyy sydraga ynench menge idehgyi bolomjiin hyn heregtei baina........ard tymeneeree ene hyniig demjeed egeerei!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!minii hybid hamgiin erelttei erhem bol ene Ganboldiig gej hyndetgej yabdag yum daa.................................
Кккк гэр бүлээ хайрлаагүй хүн биднийг өөд татахуу? Жоохоон сэтгэ бяцхан тархи минь ккк
АН-аас Элбэгдорж, Ням-Осор гэдэг буриад ах хоёр дэвшинэ гэсэн. МАН-ын фракц ОюунЭрдэнийг бэлтгэж байгаа, нөгөө тал нь өвдөг шороодоод хаширдаггүй Занданшатараа сойж байгаа гэсэн сураг байна. Хүн нам даргаа дэвшүүлэх байлгүЙ, арай буурьтай гэж. Бусад нам бол хэнийг ч гаргасан нэмэргүй, дэмий үрэлгэ болно гэж ярилцана.
Энэ даварсан хулгайчийг шоронд нь хийх хэрэгтэй. Юуны чинь ерөнхийлөгчид дэвших вэ??? Шантааж хийж мөнгө саах муу арга л сэдсэн байж таарна. Хүний адаг муу завхай новш л доо.
Ganbold heregtei zaluu daa,ta nar yaj ch byryytgah geed chadahgui ee!!tyynii olon hel eneeder Mongold heregtei bas tyynii beznes sanaag Mongolchyyd zendee l ynsij soyorhoo biz dee!!!neg iimerhyy hyn erenhiilegch baimaar daa...................eer manaid ene hynii daitai bolobson hychin baibal neriig ni duridaad egne yy?...................
Songyylias emne Elbegdorj,mengee martdag olon saya dolloroo martdag AN-iin erenhii nariin bichegiin darga gedeg biluu?...ene metees salah chag bolson suu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
ХҮН н залуучууд энэ мэт хулгайчуудаас хол байх хэрэгтэй шүү хонины арьс нөмөрсөн араатан лугаа федо
ene Ganboldiig erenhiilegcheer songono syy!!!ogt helgyi hynees engiin tybsind heden ygeen solichih baylag heltei iim hyn chyhal bna,zaluus aaaaaaaaaaaaaaaaaaaa