Baabar.mn-д “Ажиглагч”-ийн бичсэнээс нэг абзац эш татмаар санагдчихлаа. Ояа, орост хайртайчуудын тэчьяадаж байгааг хараад бүр гэдэн хөдөлчихлөө гэм.
Ажиглагч: –Хэрвээ Оросын Холбооны Улс өөрийн үйл хэргийг зөв гэж үзсэн хэвээр байгаа бол дайны талбарт ялах цаг болсон. Оросуудын төлөө, буриадуудын төлөө, бас Монголын төлөө. Хэрвээ хойт хөрш энэ дайнд ялагдаж доройтвол манай Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа алга болно гэж үздэг хүний нэг бол би гэжээ. Ажиглагч шиг Оросын дайны улаан хэнээтэн олон бий л дээ бий. Оросуудын төлөө, буриадуудын төлөө, бас Монголын төлөө украины ард түмэн үхэж далд ороосой гээд ажиглагч биччихсэн юм биш үү? Украин улс, украины ард түмэн тусгаар тогтнолынхоо төлөө эх орны дайн хийгээд Орос нь ялж өгөхгүй 4 жил хагас цус урсгаж байгааг Монголын тусгаар тогтнолын төлөө гээд бас хэлчихэж. Уг нь тусгаар тогтнолын баталгаа нь Монголын ард түмэн өөрөө, Монгол Улсын маань хөгжил дэвшил, ард түмний аж амьдралын дээшлэлт, энх тайванч гадаад бодлого юмсан. Гэтэл “ажиглагч” маань Украины дайны талбарт Монголын хувь заяа шийдэгдэнэ гэж бараг л муу амлачихжээ.Орк ояа нарын түгээмэл мэдрэмж, эсвэл эх оронч хийрхэл байнаа. Тэр хаа холын Украинд Орос нь Монголын тусгаар тогтнолыг Хятадаас хамгаалаад байлдаж байгаа гэх. Орос Украинд ялагдчихвал Хятад автоматаар орж ирээд манай улсыг эзлэнэ гэх хийрхэл үү, айдас уу? Тэгж яривал Украиныг эзлэн түрэмгийлээд устгаадах гэж Путины чихэнд шивнэсэн нь хэн юм бол оо? Си абугай биш байх. Тэр ФСБ бол гарцаагүй. Өөр хэн? Өмнөх нийтлэлд хуучны МХЗЭ-ийн ажилтан В.Алзахгүйг би уг нь зөв шүүмжилсэн юмсан. Төрсөн охиноо сүйтгэж хорлохоо боль оо гэж. Ийм хоёр комент sonin.mn-д явж байсан. “Бас нөг зөв өнцөг бичжээ. Энэ мэт аав хүү, ээж охидууд зөндөө. Яахав, аав нь Оросоос амьдралаа залгуулж, оросыг шүтэгч байлаа гээд охин нь шууд буруудах нь ч юу юм.
Гэхдээ, хувь хүний совэстоороо бол аав зүгээр л дуугүй сууж байхад л болчихмоор. Аягүй бол даралтны эм, хэрэгцээт витаминаа Японоос охиноороо авчруулж байгаа даа”; “Охин нь хэцүү байдалд ордог биз. Зөрүүд, тэнэг өвгөн гээд дотроо зэвүүцээд суудаг байлгүй дээ, ха ха” гэжээ.
Тэр нийтлэлийн дараа манай В.Алзахгүй мөчөөгөө өгөхгүй гэсэн шиг “Хойт хөрш 50 гаруй улс оронтой байлдаж байна. Ормузын хоолой бол дэлхийн хувь заяанд нөлөөтэй байршил. Далим л гарвал хараал урсгаж, бие биеэ барьж идэх шахах юм” гэхчлэн. Тэр 50 улсаа В.Алзахгүй минь нэг бүрчлэн нэрлэн, тэр “50”-ийн цэрэг Украины хаана хаана байлдаж байгааг газрын зургаар гаргаад ирмээр байна. Бас тэр “50” дотор чинь Азиас лав Япон толгой цохиж яваа. Араас нь Өмнөд Солонгос, бүр Энэтхэг ч тийшээ нийлсэн байх магадлалтай. Украины Тусгаар тогтнолыг дэмжиж тусламжийн гараа сунгасан болгоныг Москвагаас нацист, неонацист болгож устгана сөнөөнө гэж Кремлийн суртал нэвтрүүлэг 4 жилийн турш улиглан ухуулж байгаад манай В.Алзахгүй эдгэшгүй автжээ. Гэхдээ охиноо Япон дахь оросын тагнуулч туршуул, учир нь аав нь ийм оросын ил тролл байна, хоосонгүй гэдгийг нотлох мэт, охиныг нь Оросын ФСБ тусгай даалгавартай явуулжээ гэх сэтгэгдэл төрүүлэхээр энэ мэт постоо Та үргэлжлүүлсээр байгаа нь туйлын харамсалтай. Дайны гэмт хэрэгтэн гэж Японд үздэг нөгөө Путин нь Курилын арал дээр оччихсон цөмийн дайнаар Барууныг заналхийлээд, тийшээ очсоных нь төлөө Япон эсэргүүцлээ илэрхийлээд, Япон-Оросын харилцаа базаахгүй байх үеэр охин нь Осакад Ерөнхий консулаар ажилладаг, аав В.Алзахгүй нь шууд л путинжээд цаашаа алга болсон. Таны хачин хачин постуудыг би зургаар харуулъя. Бүр японы хэвлэлээс хүртэл татаж авсан байх юм. Крым Оросынх болсон гэдгийг тэр Япон чинь хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, анхнаас нь эсэргүүцсэн гэдгийг мэдсээр байж Та энэ постыг Токиогоос оруулсан уу? Тэгж ярих аваас Крым Оросынх гэж Путины боол Лукашенко ч зөвшөөрөөгүй 12 жилийг туулсан шүү, Алзахгүй найз аа!
Таны бичвэрүүдээс ганцыг нь би эшлэх үү? “Манай баруунтнууд АНУ, ИЗРАИЛЬ Ираныг газрын хөрстэй тэгшилж байгаа тухай баяр хөөр болж байна. Персийн булангийн орнуудын нефтийн импорт мөн ч олон орны эдийн засгийг авч явдаг юм даа” гэжээ. Манай баруунтнууд гэдэгчүүдийн нэг нь би байна л даа. Айх юм алга. Охин чинь тэр барууны томхон гүрэнд Ерөнхий консул хийж байгаа. Бодвол тэр улсын ёс жаяг, бодлого, үйл ажиллагааг хүндэтгээд мэдрээд очсон бүсгүй байх. Та Токиод охиныдоо их аз жаргалтай байгаа тухай маш олон зураг оруулсан байна. Алзахгүйн Дэлгэрмаа охиноороо их бахархдаг эцэг байна. Миний ойлголтоор бол дипломат хүнд хувийн үзэл бодол, байр суурь нь далд байх ёстой, хэрэв илэрхийлээд эхэлбэл тэр нь Монгол Улсын албан ёсны байр суурь гэж тооцогддог. Аав охин хоёр дээр ч ялгаагүй. Таны байр суурийг Таны охины байр суурь гэж ойлговол яана? Та Японд олонтаа зорчиж охиныдоо амьдарч байсан учраас, энэ өвлийн утаанаас зугтаад Осака хот руу гэргийтэйгээ охиноороо бахархаад явах учраас Та хоёрын байр суурийг ялгаж салгахад хэцүү.
Таны бахархал, Таны итгэл үнэмшил хоёр энэ цаг үед гал ус мэт зөрчилдөж, Та бол аль алиныг нь тавихгүй үзэж таарч байна. Танд сэтгүүлчийн авьяас чадвар байнаа байна. Гэхдээ тэр Орос чинь Украины эсрэг дэгдээсэн дайндаа сүйрэл рүүгээ явах тусам Та сэтгэл санааны хувьд тэвчиж чадахгүй, эсвэл Таныг тэжээдэг (магадгүй), эсвэл Таны араас шордон хатгадаг Оросын тусгай алба Таныг тэгэхээс тэгэх гэж дарамтлаад ийм пост бичүүлээд байдаг бол Та хоёр сонголтын нэгийг л хий. Охиноо эртхэн Японоос нь татаж аваад наад оросын троллын ажлаа санаа амар хий. Нэг бол одоохон амаа үд! Нөхрийн хувьд би бас зөвлөе. Оросын ялагдлын дараахи нүүдлээ Та сайн тооцоорой.
“Алзахгүйчүүд”-ийн нэрс фээст цувж гарч ирсээр л, яасан ч их юм: Tsogoo Tsogoo; Hen ch bish; Enkhtaivan Doyod; Өлзийсайхан Өлзий; Ganbold Jalbuu; Enkh Chin...гээд Олзвойн Ганхүү, Аюушийн Батсайхан, Цогтсайханы Буянцогтоо, Ч.Пүрэвсүрэн, Ганаа Good нарын араас. Миний нийтлэлийг фээст оруулмагц хэдэн зуугаараа ийм нэрс арзаганаад гараад ирэх юм. Оросын ялагдлын дараахи нүүдлээ тооц гээд бүгдэд нь чин сэтгэлээсээ зөвлөе, ах нь.
Тодын Отгонбаяр (Лондон зураач)
2023.08.17
Лхагва - 08 сарын 19,
2026
Сэтгэгдэл25
Харин Элбэгдорж АТГ т зочлохдоо юмыг яаж мэдэхэв Хүкийн ааш хөдлөөд 461р зочид буудалдаа аваачихыг үгүй гэх газаргүйг мэдэх тул амь даатгал хийж эмнэлэгт бөмбөг тавьсан гэх тоглоом тоглолоо шд. Барьцаа гэсэн үг ш дээ. Хүрэлсүхээр ахлуулсан ҮАБ ын зөвлөлөөр үнэндээ л хөлөөр нь дээс тоглолоо шд. Эби бол үнэндээ надаар тоглохын бол энд тэнд бөмбөг дэлбэлнэ шүү л гэсэн анхааруулгаа сая Монгол Улсын хууль хүчний бүх байгуулагад ойлгомжтой, тов тодорхой харууллаа шд. Юун Орос байхав дээ, ямар толгой нь эргэсэн Орос Монголд бөмбөг тавихав дээ.😂 Эцсийн эцэст Хүкээ чи барахгүй шүү, тархинд чинь түрээсгүй бөмбөг байрлуулна шүү гэдгээ л хэлэв
ЛОНДОН ЗУРААЧ маань ОРКуудын үнэн төрхийг алзахгүй хэмээх ОРКоор төлөөлүүлэн сайхан бичжээ,, ,,,энэ ОРКуудад украины ард түмэн ямар гэм нүгэл үйлдсэн болоод ингэж БАЛАЙРАН СОЛИОРЦГООДОГ юм болдоо,,,,,,ЭМЭЭ УУЦГАА,,,,ЭМЧ ЭМНЭЛЭГЭЭ БАРААДЦГАА,,,,,,ОРКуудаа,,,,,,,
Янханууд ийм л байдаг байгаа газраа гол зогоож амь зуухын тулд чөтгөртөй ч нөхцдөг
Хачин муухай царайтай юм, нэг л эвгүй
Энэ биеэ үнэлэгч барууны чөтгөрүүдтэй нөхцсөн байна.
Гол нь Алзахгүй гэж хүний охин Японд ажиллаж байгаад л хорсоод байх шигээ
Энэ зураач харин ч Алзахгүй гэдэг хүнийг охиноо эвгүй байдалд оруулчих вий дээ, Алзахгүй минь ,гэж найзын хувьд анхааруулаад байгаа юм шүү. Найз нь байсан юм болов уу гэж бодлоо. Харин ч сайхан сэтгэл гаргаж байгаа юм байна гэж ойлгогдлоо.
Энэ зураач харин ч Алзахгүй гэдэг хүнийг охиноо эвгүй байдалд оруулчих вий дээ, Алзахгүй минь ,гэж найзын хувьд анхааруулаад байгаа юм шүү. Найз нь байсан юм болов уу гэж бодлоо. Харин ч сайхан сэтгэл гаргаж байгаа юм байна гэж ойлгогдлоо. Нээрээн, Орос японы хооронд одоо яг дипломат дайн дэгдээд байгаа. Охиныг нь буц гэж магадгүй л байх шүү. Тэгвэл Монгол улсын нэр хүнднд ч муу юм болно байх шүү.
Тусгаар улс, даяар Монголын ариун голомт болсон эх орон минь өөрийгөө хамгаалах цомхон бөгөөд хүчирхэг, технологи суурьтай армитай болох хэрэгтэй. Чимээгүйхэн дроны үйлдвэртэй болчих хэрэгтэй, энэ нутаг шороонд бий болсон цуг амьдарч байсан Турк ээс бас тусламж авуул зүгээр шүү дроны эх орон болсон. Хүчирхэг болсон цагтаа буцаад нутаг усаа авах хэрэгтэй. Өвөр Монголоо авахад манайх шууд нүүрс, газрын ховор элемент, зэсийн нөөцөөр дэлхийд шууд нэгт орно шүү
хятадын нутагт шунаад байна уу Оюу толгой гэсэн ""алтан толгойгоо харийнханд алдчихсан"" крымийн хойгт ялтад СТАЛИН РУЗВЕЛЬТ ЧЕРЧЕЛЬ монгол гэж толгой албан ёсны статустай гэж батламжилсан оросгүйгээр монгол оршин тогтнох одоо цагт бүр боломжгүй
бх-н төсвийг гэдсээ даахаа больсон үеэ өнгөрөөсөн хурандаа офицерүүдийн хангамжинд яваад дуусдагг бдлыг эрс өөрчил. 1945 оноос хойш дайн мөргөлдөөн үзэх нь бүү хэл хулганын хамраас ч цус гаргаагүй. хүк гэдгийн цамналтаар баахан милитарци уухай хоосон орилсн гарууд 100 шахам жил ядуу төсөв хувхайлж ирлээ. байлдгчаасаа олон хурнда генералтай “геннис онигоо” мнгол, хоосон ширээн дээр нь 1 дрон ч харагдахгүй? турк орос хятдын бэлэглэж өгсөн хэдэн дроныг эвлүүлж чадахгүй дүрмт хувцс-ны формын голууд
Доржийн СҮХБААТАР, Тодын Отгонбаяр (Лондон зураач) нарын өвгөчүүл нэг талыг барьсан нийтлэл бичиж тархи угаалт хийж байгаадаа ичээсэй.
Taaruukhan zurh setgeltei huvia hicheesen orchin tsagiin chavgants ovoo nar.
Монгол хүнийг тэнэг гэж боддог мал бас нэг байна аа жоохон юм уншаач
Хялайсан хүүр вэ??? Англичууд нь овоо шавхруу өгдөг юм байлгүй дээ нохойн гөлөгт
Киевийг 3 хоногт эзэлнэ гэсэн үү?
киевийн хрещатик тас харанхуй л байна даа орос гэдгээ мэддэггүй хохол байвал орсын эсэргүүцээд чаддаг юм бол тэмцэж л байна биз Оройн дээд оросгүйгээр ёвроп байгуулах гэсэн утопи гитлерүүд ул мөргүй устана л биз Бутарсан орсуудаа цуглуулж гүрэн улсаа байгуулж нэгдсэн орсууд мандтугай
ӨӨРӨӨ Ч НЭХ САЙХАН АМЬТАН БИШ БАЙНА АА.ОРОСЫГ Л НЭХ ҮЗЭН ЯАДСАН ГЮЛКООЗ Л БАЙНА.
Энэ нөхөр чинь шар хаданд очихоор болсон байна даа
Хужаа зураачийг цаазал.
Oros bol hezee ch yalahgyi ni todorhoi!!!!yagaad gazariin, synal garsan be?...zasaglah ikhe gyrnii bodlogo aldagdsand orsino!!!teheer oros odoogoor asar ikhe sylarsan,zaluus ni zeregt ochij amia egehiig hen hyseh be?...yadahdaa pytin hynii gazariin hyyhedyydiig asar ikhe yneer abaad hichneen ch olon hynii yrsiin tolgoig hergab daa!!!ingeed bodohoor dain bol hereggyi zuil dee!!!Pyten bol nasandaa ch ireedyidee ch diileheergyi nygel hiij eeriigee l horloson hyn dee!!!!!!neg eder yhne,ter yedee oilgoj amjih yy?...............ene bol eh oronch yils bys?.......Orosiig bysadad myyhai haragdyylaj baigaa hereg.....
BUZAR OROS HULMASUUD BOL ADGIIN ARD TUMEN DEE. BUGDIIG DRONDOJ USTGAAD GAZAR DDER N TARIA TARIJ MALIIN BILCHEER BOLGOVOOS ZOHIMUI.
178.174.229.45 Танай бузар хужааг цусаар будвал зохино бузар гичий минь
Доржийн СҮХБААТАР, Тодын Отгонбаяр (Лондон зураач), Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч) нарын өвгөчүүл нэг талыг барьсан нийтлэл бичиж тархи угаалт хийж байгаадаа ичээсэй ард түмнийг нийтээрээ эргүүнүүд гэж бодох хэрэггүй шүү.
ҮХ