БНХАУ-ын дарга Ши Жиньпин есдүгээр сарын 23-ны үдээс хойш тусгай онгоцоор Вашингтонд хүрэлцэн ирж, АНУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүллээ. Ши Жиньпин гэргий Пэн Лиюаний хамт Эндрюс нисэх хүчний баазад хүрэлцэн ирэхэд Дональд Трамп гэргий Мелания Трампын хамт угтан авчээ. Нисэх онгоцны буудалд угтах ёслол болж, цэргийн үлээвэр найрал хөгжим Хятад, Америкийн төрийн дууллыг эгшиглүүлэн, 21 удаа ёслолын буудлага хийжээ.
Ши Жиньпин бичгээр тараасан үгэндээ, Хятадын ард түмний нэрийн өмнөөс Америкийн ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлэв. Тэрээр Хятад, Америк бол олон улсад чухал нөлөө бүхий хоёр том гүрэн бөгөөд хоёр орны ард түмэн урт хугацааны найрсаг харилцаатай, хоёр талын ашиг сонирхол гүнзгий уялдсан учраас хоёр улс өрсөлдөгч бус, харин түнш байх ёстой гэж онцолжээ. Энэ оны тавдугаар сард ерөнхийлөгч Дональд Трамп Хятадад айлчлах үеэр хоёр тал Хятад, Америкийн бүтээлч стратегийн тогтвортой харилцааг цогцлоохоор тохиролцсон нь хоёр орны харилцааны цаашдын хөгжилд стратегийн чиглэл тогтоосон гэсэн байна.
Ши Жиньпин онцлохдоо, Хятад, Америк хоёр тал нэг чиглэлд хүчин чармайлт гаргаж, хамтын ажиллагааг гол болгосон, өрсөлдөөнийг зохистой хэмжээнд барьсан, санал зөрөлдөөнийг хяналтад байлгасан, энх тайвныг урт хугацаанд хадгалах тогтвортой харилцааг бүрдүүлж, шинэ эрин үед хоёр том гүрэн зөв зохистой харилцах арга замыг эрэлхийлэх ёстой. Хятад, Америк энх тайвнаар зэрэгцэн орших түүхэн зүй тогтол өөрчлөгдөөгүй, хоёр орны ард түмний найрсгаар харилцах сайн сайхан хүсэл өөрчлөгдөөгүй, Хятад, Америкийн талаарх олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүлээлт ч өөрчлөгдөөгүй гэв.
Ши Жиньпин, ерөнхийлөгч Дональд Трамптай Хятад, Америкийн харилцаа болон дэлхийн нөхцөл байдлын томоохон асуудлаар гүнзгий санал солилцож, Хятад, Америкийн бүтээлч стратегийн тогтвортой харилцааны агуулгыг улам баяжуулан, хоёр орны олон салбарын харилцаа, хамтын ажиллагааны орон зайг өргөжүүлж, хоёр орны ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлэн, дэлхийн энх тайван, хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.
Г.Бямба
Бямба - 09 сарын 26,
2026
Сэтгэгдэл4
Тэмбүү хужаагаас Өвөрмонголын 1.2 сая км газар нутгаа авах болно.
Коммунизм-имперализм гэдэг талцал хуучирч, Өрнө Дорно гэсэн хоёр соёлын ойлголцолын цаг ирж байна даа, манай улс төрчид өө!!!
Орос гэж ярьдаг манай ояа нарын бас нэг төрсөн ах нь
Dear Mongols: Russia and China are authoritarian states under fake democracy and communism. Geographically Europe is grave yard-history. Africa is zoo. Latin America and Caribbean are juggles with exotic animals. America is free world.America is core of the universe. Mongols,think free live free. Love freedom and free lifestyle love Revolution. Democracy and capitalism is Universal values. Sincerely Iron Leader the Great