Есдүгээр сарын 24-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Ли-юань АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэргий Меланиа Трамп нар Вашингтон дахь Азийн урлагийн үндэсний музейд зочилсон байна.
Хоёр орны төрийн тэргүүний гэргий нар Тогосны танхим зэрэг үзэсгэлэнгийн танхимуудтай танилцжээ. Сүүлийн жилүүдэд АНУ нь БНХАУ-ын түүхэн дурсгалт зүйлсийг олон удаа буцааж өгсөнд Пэн Ли-юань талархал илэрхийлж, БНХАУ, АНУ соёлын солилцоо болон соёлын өвийг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, хоёр орны ард түмний найрамдлыг улам гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж байна гэсэн байна.
Үзэсгэлэнтэй танилцсаны дараа Пэн Ли-юань, Меланиа Трамп нар АНУ-ын өсвөр насныхан болон залуусын хамтлагийн дуулсан Хятад дууны тоглолтыг үзэж сонирхон, тэдэнтэй халуун дотно яриа өрнүүлэв. Пэн Ли-юань хүүхэд залуучуудыг Хятад хэл, соёлыг үргэлжлүүлэн сурч судалж, БНХАУ, АНУ-ын хоорондох найрамдлын элч болохыг уриалжээ.
Азийн урлагийн үндэсний музей нь Азийн урлагийн бүтээлийг цуглуулах, судлах, олон нийтэд дэлгэн үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын нэр хүндтэй байгууллага аж.
Г.Бямба
Бямба - 09 сарын 26,
2026
Сэтгэгдэл0