Оросын худалдааны хоригийн улмаас хохирол амсаж буй Арменийн эдийн засгийг дэмжихийн тулд тус улсаас нийлүүлж буй бараанд ногдуулдаг гаалийн татварыг түр хугацаанд цуцлахаар Европын Холбоо /ЕХ/ төлөвлөж байна.
Тус холбооны гишүүн улсууд Арменийн бараатай холбоотойгоор худалдааг либералчлах түр арга хэмжээ авахыг албан ёсоор дэмжсэнийг ЕХ-ы зөвлөл мэдэгджээ. Энэхүү арга хэмжээний дүнд Армениас ЕХ руу экспортолж буй барааны 80 орчим хувь худалдааны хязгаарлалтаас чөлөөлөгдөх юм.
Тодруулбал, хөдөө аж ахуйн зарим төрлийн бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг хоёр жилийн хугацаанд зогсооно. Харин Арменийн барааны импорт нь Европын үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлж эхлэх аваас холбооны зах зээлийг хамгаалах арга хэмжээг авах ажээ. Европын парламентаар дэмжигдсэн энэхүү журмыг ЕХ-ы зөвлөл хүлээн авснаар хууль эрхзүйн үйл явц үндсэндээ дуусаж байна. Уг журмыг ЕХ-ы албан ёсны товхимолд нийтэлсний дараах өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, хоёр жилийн хугацаанд үйлчилнэ.
Б.Адъяахүү
Бямба - 09 сарын 26,
2026
Сэтгэгдэл1
Cryptocurrency Funds Retrieval Company with No Upfront Fee - Hire DUNENECTARWEBEXPERT. Amazing, professional, and fast! Accurate and polite. Understanding and genuinely caring about horrible situations. Thanks, Dune Nectar Web Expert. Dune Nectar Web Expert is a great crypto recovery company to deal with. They have always gone above and beyond to help, ensuring lost/scammed Bitcoin is recovered. WHVTVPP: +1 (5,-,1,-,6,) 4,-,6,-,7,-,6,-,,7,,8,,3