Малын гаралтай түүхий эдийн үйлдвэрүүдийг хотын төвийн барилгажсан хэсгээс гаргах, монголын малын гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингээж, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор ХУД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг хэрэгжүүлж буй. Тус төслийн цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын шавыг энэ сарын 21-нд тавьсан.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр “Эмээлт эко аж үйлдвэр”-ийн паркийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн төслийн гүйцэтгэгч "Хуа зи технологи" ХХК-ийн Дэд Ерөнхийлөгч Жан Жичэн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтаар дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн иж бүрэн зураг төслийг яаралтай магадлалд оруулж, ажлыг батлагдсан графикийн дагуу эхлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хүн хүч, техник, тоног төхөөрөмжийн нөөцийг нэмэгдүүлэх, төслийг төлөвлөсөн хугацаанд нь чанартай гүйцэтгэж, ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Бямба - 09 сарын 26,
2026
Сэтгэгдэл2
ochood live camera tawial ajliig n harrad bai. ugui bol 3-5 jileer dandaa hoishoo
live camera tawij ch hynaj chadahgui bol zailaaa namchaaan