Япон улсын Айчи-Нагоя хотод Азийн зуны спортын V пара наадам аравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд болж байна. Энэ удаагийн наадамд 18 спортын төрөлд 45 орны 4000 тамирчин оролцож байгаа бол манай улсаас 10 спортын төрөлд 44 тамирчин өрсөлдөж байна.
Одоогийн байдлаар Монгол Улсын баг тамирчид тус наадмаас гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар 45 орноос 12 дугаар байрт жагсаж буй.
Монголын тамирчид Азийн зуны спортын пара наадмаас нэг дор гурван алтан медаль хүртэж байгаагүй бөгөөд “Айчи-Нагоя-2026”-ын зөвхөн өнөөдрийн байдлаар үзүүлсэн амжилт нь түүхэнд бичигдэх гавьяа болох юм.
Мягмар - 10 сарын 27,
2026
Сэтгэгдэл1
Мэдээ сараачигч гуай ТА АНХААР. СПОРТ гэдэг чинь биеийн тамирын бүх төрлийг багтаасан ерөнхий нэр. Тиймээс '18 спортын төрөл' гэхгүй.'СПОРТЫН 18 ТӨРӨЛ' гэж бичнэ. Сэтгүүлч нэр зүүсэн эргүү мэдээлэгч ТА нар: ЭХ ХЭЛЭЭ СУДЛАЖ, ЭРДЭМ МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЦГЭЭ!!!