УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ боловсролын салбарын төсвийг танасанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр “Нэг гараараа хүүхдийн эрхийг хамгаална гэж ярьдаг атлаа нөгөө гараараа сургуулиудын түрээсийн зардлыг хасаж байгааг гайхаж байна. 2027 онд төрөлжсөн ахлах сургуулиуд байгуулахаар төлөвлөсөн ч бүгд төсвөөс хасагдлаа. Хүүхэд бүрд тэгш боломж олгох зорилгоор таван бүсэд Кембрижийн хөтөлбөртэй, дотуур байр бүхий сургууль байгуулах, 100 сургуулийг эрүүл, аюулгүй, ногоон сургууль болгох, шинээр ашиглалтад орж буй сургуулиудыг сандал, ширээ болон шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангахад зориулж 75 тэрбум төгрөг төсөвт тусгасан байсан. Гэвч энэ бүхнийг хасчихлаа.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлж, хуримтлагдсан хөрөнгийг боловсрол, эрүүл мэнд, ипотекийн зээлийн санхүүжилтэд зарцуулах ёстой. Гэтэл боловсрол, эрүүл мэндийн салбарын төсвийг танаж байна.
УИХ-ын гишүүд Байнгын хороодын хуралдааны үеэр төсөвтэй холбоотой 800 орчим зарчмын зөрүүтэй санал гаргасан. Тэдгээрийн дийлэнх нь боловсролын салбарын төсвөөс хасах санал байсан. Би эдгээр гишүүнийг огт ойлгохгүй байна. Боловсролын салбарт он дамжин хэрэгжиж буй 170 орчим бүтээн байгуулалтын ажил бий. Үүнээс 60-70 объектын барилгын ажил гурваас дээш жил үргэлжилж байна. Эдгээрийг санхүүжүүлэхэд 170 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Энэ хөрөнгийг төсвийн тодотголд тусгасан байсан ч авч хэлэлцсэнгүй.
Яриад байгаа зүйл нь хүүхдийн төлөө мэт боловч хийж байгаа үйлдэл нь хүүхдийн эсрэг байна. Эсвэл Л.Энх-Амгаланг эсэргүүцээд байгаа юм уу? Л.Энх-Амгаланг хорлож болно. Харин Монголын үр хүүхдүүдийг хорлож болохгүй.
Мөн эцэг эхчүүдийн дунд урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулсан нь тогтоогдвол тухайн сургуульд хариуцлага тооцно. Та бүхэн сенсац сонирхоод Саранчулуун бид хоёрын хэрүүлийг л асуух гээд байгаа юм биш үү? Би одооноос нэг ч эмэгтэй гишүүнтэй хэрүүл маргаан хийхгүй, ам зөрөхгүй гэдгээ хэлье. Буруу байсан ч би амаа жимийнэ” гэв.
Н.Отгончимэг
Мягмар - 10 сарын 27,
2026
Сэтгэгдэл7
Нэг ч эмэгтэй гишүүнтэй \ хүнтэй биш \ ам зөрөхгүй гэжээ . Батцэцэг гишүүнтэй бол яахав ...
Боловсролын салбарыг дэмжээгүй гишүүд ичээрэй Ихэнх нь эмэгтэйчүүд гэж байгаа
Боловсролын салбарыг дэмжээгүй гишүүд ичээрэй Ихэнх нь эмэгтэйчүүд гэж байгаа
Төрөлжсөн ахлах сургууль, Кембрижийн хөтөлбөртэй сургууль зэрэг өгөөгийн бодит байдлаас давсан фантазиа болих хэрэгтэй, түүний оронд сургуулийн багтаамж, ширээ сандал, сурах бичгийн хангамжаа хэвийн болговол дээр дээ...
Hey! This is my 1st cpmment herre so I just wasnted to give a quick shhout out and say I really enjmoy reading your bloog posts. Cann you sggest anny other blogs/websites/forums that cover the same topics? Many thanks! xnxx my web blog; weeb site (<a href="https://tube.xxxxlulu.com">Carmel</a>)
Лалар царайлсан лалар.
Лалар царайлсан лалар.