Монголын ард түмэн эрх баригч Монгол Ардын Намаас улс төрийн хэрүүл тэмцэл, албан тушаалын халаа сэлгээ бус, амьдралд нь бодитоор мэдрэгдэх өөрчлөлт, шударга ёс, хариуцлагатай шийдвэрүүдийг хүсэж байна. Эдийн засгийн өсөлтийн үр шим өрх бүрийн амьдралд хүрэхгүй, төрд итгэх иргэдийн итгэл суларч, улс төрийн талцал нь төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлсөөр байна.
Эдгээр асуудлын цаана ганц нэг улстөрчийн алдаанаас гадна улс төрийн нам, төрийн үйл ажиллагаанд хуримтлагдсан тогтолцооны гажуудал оршиж байна.
Монгол Ардын Нам бол 105 жилийн түүхтэй, улс орны хөгжил дэвшлийн түүхэн үе шатуудад хариуцлага үүрч ирсэн улс төрийн ууган хүчин билээ. Гэвч намын үндсэн үзэл санаа, нийтийн эрх ашгийн төлөөх эрхэм зорилгоос ухарч, хувийн болон бүлэглэлийн ашиг сонирхлыг урьтал болгодог улс төрийн арга барил газар авч байгаад харамсаж байна. Тухайлбал, улс орон, ард түмнийхээ төлөө зүтгэх тангарагтай УИХ-ын зарим гишүүн өөрсдөд нь нэр дэвших боломж олгосон намын удирдлагуудынхаа улаан хамгаалагч, утсан хүүхэлдэй мэт болж, ичгүүр сонжуургүй улс төр хийж байгаа нь намын жирийн, шударга гишүүдийн бухимдлыг төрүүлж байна. Мөн намд нэг ч удаа зүтгэж байгаагүй, төрд нэг ч өдөр ажиллаж байгаагүй хүмүүс намын нэр хүнд, гишүүдийнхээ зүтгэл, дэмжлэгийн ачаар намын жагсаалтаар сонгогдсон атлаа үүнийгээ умартан, намын нэр хүнд болон жирийн гишүүдийн итгэлийг алдаж байгаа нь туйлын харамсалтай. Намынхаа нэр хүнд, жирийн гишүүдийнхээ дэмжлэгээр өндөр албан тушаал хашиж явсан зарим хүн албан тушаалаасаа буунгуутаа өс хонзон өвөрлөж, төрөлх нам руугаа дайрч, гутаан доромжилж буй нь гутамшигтай хэрэг юм.
“ХУЛГАЙТАЙ ЭВЛЭРЭХГҮЙ, ХУЛГАЙЧТАЙ НАЙМААЛЦАХГҮЙ”
Манай нам цаашид энэхүү зарчмыг тууштай баримтлах ёстой. Авлига, албан тушаалын гэмт хэргийг улс төрийн тохиролцооны хэрэгсэл болгон ашиглаж, хууль ёсны хяналт шалгалтаас зайлсхийх гэсэн аливаа оролдлогыг хүлээн зөвшөөрөх учиргүй. Иймээс ард түмний итгэлийг бодитоор сэргээж, намын шинэчлэлийг ажил хэрэг болгохын тулд дараах гурван шаардлагыг нэн даруй хэрэгжүүлэхийг уриалж байна.
НЭГ. ХУУЛИЙН ӨМНӨХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАЖ, ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫГ УРВУУЛАН АШИГЛАХЫГ ЗОГСООХ
УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийн ард нуугдах, намын эв нэгдэл, улс төрийн тохиролцоо гэх нэрийн дор хууль бус үйлдлийг хаацайлах, шударга ёсыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах аливаа оролдлогыг таслан зогсоох.
ХОЁР. АВЛИГАТАЙ ТЭМЦЭЖ, ХАРИУЦЛАГЫГ ШУДАРГА ТООЦОХ
Авлигын эсрэг “Тэг хүлцэл” (Zero Tolerance) зарчмыг тууштай хэрэгжүүлэх.
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, гэм буруу нь хууль ёсоор тогтоогдсон этгээдэд улс төрийн болон намын хариуцлага тооцох. Ийм этгээдийг намын удирдах албан тушаалд болон улс төрийн, төрийн албан тушаалд дахин томилохгүй байх зарчмыг хууль тогтоомжид нийцүүлэн чанд мөрдөх.
ГУРАВ. ТОМИЛГООГ ИЛ ТОД БОЛГОЖ, МЕРИТ ЗАРЧМЫГ САХИХ
Төрийн албан тушаалыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөр шийддэг, шахааны болон дарга дагасан томилгоог бүрэн зогсоох.
Албан тушаалын томилгоог мэргэшил, ур чадвар, ажлын туршлага, гүйцэтгэлд тулгуурлан, ил тод, нээлттэй явуулж, намын гишүүд болон олон нийтийн хяналтыг хангах. Мэргэшсэн төрийн албан хаагчдыг улс төрийн үзэмжээр халж, сольдог буруу тогтолцоог таслан зогсоох.
МАН-ЫН ЭРХЭМ ШУДАРГА ГИШҮҮД ЭЭ!
105 жилийн түүхтэй манай нам өнгөрсөн гавьяагаараа бус, өнөөдрийн алдаагаа засах чадвар, маргаашийн хөгжлийг бүтээх хариуцлагаараа ирээдүйгээ тодорхойлох ёстой.
Өнгөрснөөрөө бахархъя.
Алдаагаа хүлээн зөвшөөрье.
Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлье.
Намын гишүүд болон ард түмний хүсэн хүлээсэн шинэчлэлийг хойшлуулах эрх бидэнд байхгүй. Шинэчлэл бол уриа төдий зүйл бус, бодит үйл хэрэг, шударга ёс, хариуцлагаар хэмжигдэх ёстой.
Шударга ёсыг эрхэмлэж, хариуцлагыг дээдэлж, намын шинэчлэлийг бодит ажил болгохын төлөө хамтдаа нэгдэцгээе!
МАН-ЫН ШУДАРГА ГИШҮҮДИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН П.БАЯРХҮҮ
Мягмар - 10 сарын 27,
2026
Сэтгэгдэл8
За ашгүй дээ , Хадгаламж банкны дээрэмээс эхэлж бүр эх захаа алдсан шүү . Түүнээс өмнө Багабанди , Баяр нарын Эрдэнэт , мөн Н . Энхбаярын авлига - 500 , Ми . Энхболдын газрын наймаа гээд хэргүүд ч бий . За тэгээд 2010 - аад оноос Учрал \ Уран \ хүртэл найралсандаа - хавтгайран задгайрсан ...
ЗАНДАН ШИГ ДЭБИЛ АМЬТАН ХУЛГАЙЧУУДЫН ҮҮР УУРХАЙГ ШИНЭЧИЛЖ ЧАДАХГҮЙ ХАРИН МАН ЫГ ТАРААГААД ШИНЭЭР НАМ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
Балай хүүр шүү бүр үхэх нь ээ энэ.. Бүх асуудал энэ нөхөр сонгуульд унаснаас л эхэлсэн.. Ард түмэн сонгоогүй байхад бүгдийг намдаа чихэж болохгүй шдээ. Давраад сонгуульд ялсан намын удирдлагаа бүгдийг нь зайлуулаад EС болж үзсэн. Мандатгүй байж арай л даварсан дурак. Одоо бүр eөк болох гэж үзэх нь больж үз мангараа. Чамайг хэн ч сонгохгүй АН ын Эрдэнээс ч дор санал авна чи. Онигоотой орон гаран шүү нээрээ.
Энэ шудрага гишүүдийн холбооны дарга өөрөө Миеэ, Су Батболд хоёрын нийслэлийг идэлцсэн нохой. МАН-г Буриадуудад хувьчилсан Хүрэлсүхийн сахалтай нохой Занданшатарыг дэмжиж байгаа нь гайхах зүйл огт биш. Хэнтийн сүр Данзан Хүрэлсүхийн казиногийн хэрэг хэний үед гарч, хэн дарсаныг бодвол Миеэтэй салхилж хор хийж байсан өөр АН-н нэг удирдагч бас ард нь байгаа.
Гахай хоншоорт авлигалчин хулгайч Занг Дао Шао данжаад төрөл арилжина гэж байхгүй. Ууж идэх гэж хошногоны нүх нь загатнаад байхын аргагүй болгож байгаа юм байна..
Хулгайтай эвлэрэхгүй гэж хуцаж бас молиго үмхүүлэх санаатай.Тийм шударга болсон юм бол хулгайч нараа ил тод зарлаач гахай хоншоорт сда минь ,Чадахгүй байж улин хуцах хэрэггүй.ЗАЙЛ СДА.
Миеэ данжаад Хүрэлсүхийг Засгийн ордны ар талд хууль бусаар газар авч 6 давхар байшин барьж идсэн гэж мэдэгдэж байсан.Миеэ данжаад энэ гахай хоншоортын дэргэд шударга хүн байсан юм байна.
Заа ёстой сэрүүн зүүдэлэнэ гэгч болж байна. Шатар тоглодог гээд байсан.., УИХ-ын сонгуульд уначихаад тэрнийгээ зүүд гээд бодоод нүүгээд байна да. Насаараа БХР-оос сонгогдсон ! БХР одоо хөгжсөн үү??? Нил хог, утаа, архи, гэмт хэрэг, нинжа, авилга, аллага. Ийм л түүх үлдээсэн хүн сүг байна, Зан дао Шато дор.