Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд: "Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2026 оны А/132 дугаар захирамж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны А/860 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг болон шинжээчдийн баг Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг хамтран гүйцэтгэж байна.
Ажлын хэсэг Ханчандмань уулын хусан ойн бүс, Хөтөл нуурын нарсан төгөл, Ар сүмийн хоолойн нарсан төгөл, Нөмрөгийн гол, Дэгээ гол орчмын түймэрт өртсөн талбайд одоогоор ажиллаад байна.
Гэвч дархан цаазат газрын онгон болон онцгой хамгаалалтын бүсийн зүүн хэсэгт байрлах зарим ойн талбайд хүрэх замгүй, намаг, усархаг хотгор, олон салаа хоолой, гүн жалгаар тусгаарлагдсан тул автомашин, мотоцикль болон морин уналгаар нэвтрэх боломжгүй нөхцөл үүсээд байна.
Түүнчлэн шатсан талбайгаар зорчих үед тээврийн хэрэгслийн дугуй гэмтэж, хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд хүндрэл учирч байгаа юм.
Үүний улмаас Монгол Улсын хилийн зурвас орчим дахь түймэрт өртсөн ойн талбайн шаталтын хэмжээ, ойн гэмтлийн зэрэглэл, түймрийн бодит хамрах хүрээ, зэрлэг амьтдын тархалт, шилжилт хөдөлгөөн, амьдрах орчинд үзүүлсэн нөлөөлөл, хөрс, ургамлан нөмрөгийн шаталт, доройтлын зэргийг бүрэн тодорхойлоход хүндрэлтэй байна.
Иймд байгаль орчны хохирлыг бүрэн, бодитой тогтоох зорилгоор ажлын хэсэг болон шинжээчдийн багийг нисдэг тэргээр ажиллуулах хүсэлтийг өнөөдөр Улсын онцгой комисс болон Хил хамгаалах ерөнхий газарт гаргалаа.
Энэ дагуу нисдэг тэрэг ашиглах боломжийг УОК болон Хил хамгаалах ерөнхий газраас судалж байна.
Нисдэг тэрэг ашигласнаар газраар хүрэх боломжгүй бүсүүдэд агаарын тандалт, фото баримтжуулалт хийх, түймэрт өртсөн ойн талбайн хэмжээ, гэмтлийн зэрэглэлийг тогтоох, зэрлэг амьтдын амьдрах орчинд үзүүлсэн нөлөөллийг үнэлэх, хөрс, ургамлын доройтлыг судлах боломж бүрдэх юм.
Ингэснээр Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг илүү нарийвчлалтай тогтоож, нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөхөд шаардлагатай мэдээллийг бүрдүүлэх ач холбогдолтой юм" гэсэн байна.
Мягмар - 10 сарын 27,
2026
Сэтгэгдэл3
This article will assisst the internet people for buildinmg upp neww weblog or ecen a wwblog from start to end. xnxx my homepage :: wweb page (<a href="https://xvideosfull.cc/">Lynn</a>)
Шатсан ойд машинаар явж болно. Заримдаа мөнгө төгрөг хэмнэх тухай мартаад байх юм. Шатсан газар шатах зүйл үлдээгүй биз.
Nemregiin Darhan chaaztai gazart gal satah ni byy hel hyn ch oryylahgyi baigah yostoi,pranzad gehed darhan chaaztai gazaryydad hyniig byy hel synbyynii yyrnyydiig ch horiglodog syy!!!!yachihsan ylas oron bolood ene saihan baigaliin sabhagdasgyi darhan gazaraa sataachihbaa!!!!21 zyynd amidarch baigaa ene olon irged maani neg l ylas orondoo ikheehen halgaatai muu yor ni zegnesen ylas ornii dotoodod judag yosgyi ylasaa muulsan eh ornoo dord yzsen ,ylas ter zasag zahirgaand ajillaj baigaa ni ch tednii yugaar dytlaa gej hynees garahgyi myyhai yildelyyd yzyyleh amnii byzartai eh ornii yalgyyrtai byzar hymyyseer dyyrbee....peesbyyk zarim saityydad Mongol lalaryyd hezeed ch bydehgyi ydahgyi mehej senenee gej bichseng ynslaa....iim hynii yils ni haraldag asan daa...yostoi byy yzegd gemeer muuhai zaluuchuudtai bolj dee!!!manai ylsad gadnaas irsen irged harin syyrisan amidrah bodol ni ikhe zeb irged baidag bololtoi.....hyn neree sybyy edee gedegsen dee!!!terch byr alga bolood ydaj dee!!ene ylasii