2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар БНХАУ-ын Шэньжэнь хотноо гурван талт уулзалт хийлээ.
ОХУ, АНУ-ын удирдагчид энэхүү түүхэн уулзалтыг зохион байгуулсан БНХАУ-ын талд талархал илэрхийлэв. Уулзалтын үеэр гурван улсын төрийн тэргүүн олон улсын өнөөгийн нөхцөл байдал, дэлхий дахинд тулгамдаж буй сорилтуудын талаар дэлгэрэнгүй санал солилцож, стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтын үр дүнд талууд дараах үндсэн асуудлуудыг тусгасан Энх тайвны тунхаглал гаргав.
I. НҮБ-ын шинэчлэл ба олон улсын аюулгүй байдал
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хувьд БНХАУ, ОХУ, АНУ нь НҮБ-ын шинэчлэлийг урагшлуулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.
Энэхүү шинэчлэл нь НҮБ-ын дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй сорилтуудад үр дүнтэй хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үндсэн үүргээ илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэх юм.
II. Эрчим хүчний тогтвортой нийлүүлэлт
Гурван улс дэлхийн улс орнуудын нийтлэг эрх ашиг, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор газрын тосны боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа илэрхийллээ.
Мөн дэлхийн зах зээл дэх эрчим хүчний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, эрчим хүчний бүтээгдэхүүний тасралтгүй урсгалыг хадгалах нь олон улсын эдийн засаг, аюулгүй байдалд чухал ач холбогдолтойг дахин нотлов.
III. Улс орнуудын бүрэн эрхт байдал, олон улсын эрх зүйн зарчим
Гурван улсын төрийн тэргүүн улс орнуудын зөвшөөрөлд үндэслэх зарчим, төрийн өндөр албан тушаалтнуудын олон улсын эрх зүйн хүрээнд эдлэх халдашгүй дархан эрхийг хүндэтгэн үзэхийн чухлыг онцоллоо.
Түүнчлэн Олон улсын эрүүгийн шүүх болон түүнтэй адилтгах бусад байгууллага эрх мэдэл, харьяаллын хүрээгээ хэтрүүлэх, урвуулан ашиглах ёсгүй гэсэн байр суурьт санал нэгдэв.
IV. Цөмийн зэвсгийн эрсдэлийг бууруулах, үл дэлгэрүүлэх
Цөмийн дайнд ялагч гэж байх боломжгүй бөгөөд ийм дайныг хэзээ ч эхлүүлж болохгүй гэсэн зарчмыг гурван улсын төрийн тэргүүн дахин нотоллоо.
Талууд цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэлийг бууруулах, цөмийн зэвсгийн тархалтаас урьдчилан сэргийлэх, стратегийн тогтвортой байдлыг хадгалах асуудлаар яриа хэлэлцээг үргэлжлүүлж, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.
Г.Бямба
Бямба - 11 сарын 21,
2026
Сэтгэгдэл9
Өнөөгийн дэлхий ертөнцөд энэ гураваас том улс гүрэн ч гэж хаа байхав , энэ гуравынхаас илүү дээд хэмжээнний уулзалт - тохиролцоо ч гэж юу байхав , эдгээрээс илүү далайцтай зарчимын тэргүүлэх асуудлууд ч гэж юу билээ . . .
Путлерийг цөмийн зэвсэг хэрэглэвэл хохь чинь шүү л гэсэн юм аа даа
Ираны эсрэг Америк цөмийн зэвсэг хэрэглэх бэлтгэл хийж байгаа. Израйлын өмнөөс Иранд цөмийн цохилт өгвөл Монголын ард түмний ирээдүй тун бүрхэг болно. Том улсын цөмийн зэвсэг гэдэг дэлхийн дэг журам тогтоох хэрэглэл мөн. Гэхдээ орос шиг тэвчээртэй цөмийн зэвсэгээ хэрэглэхгүй байхыг Америк, Израйл хоёроос шаардах ёстой. Орос агуу улс юм. Цөмийн зэвсэгтэй улсын тэвчээр нэг өдөр хязгаарт тулбал аюул болно.Орос ялагдахгүй.
Монголд "гүрэн" гэж манж үгийг хорих хэрэгтэй. Монгол хэлэнд улс хэмээх сайхан үг байхад манж үг хэрэглэх нь маш тохиромжгүй.
Хөрш улсаа алан хядаж газар нутагаас нь булаан дээрэмдэх дайн хийж байгаа орос улс ийм тунхаглал гаргах нь ИНЭЭДТЭЙ ХАРАМСАЛТАЙ юмдаа,,,,
Уугуул америкчуудыг сая саяаар нь хядаж боолчилж газрын булаан эзэлж африкчуудыг усан онгоцоор зөөн авчирч боолчилсон барууны шунахай фашистуудын зохиосон ардчилал хүний эрх гэж үлгэрт чам шиг цус ойртолттой мэдрэлүүд л итгэдэг.
ТРАМП, ПУТИН ХОЁР ХЯТАДАД ЦӨМИЙН ЦОХИЛТ ӨГӨХ ТОМ САНУУЛГА ӨГӨВ ҮҮ? Оросын Ерөнхийлөгч Путин Шэньжэнь хотод айлчлахдаа цөмийн зэвсгийн командлалын «Чегет» системийн чемоданаа авч явсан нь олон улсын анхаарлыг татлаа. Хамгийн сонирхолтой нь Оросын төрийн телевиз энэ төхөөрөмжийг зүгээр нэг дүрс аваад өнгөрөөгүй. Сэтгүүлч нь хүртэл цөмийн чемодан мөн эсэхийг зориуд асууж, цэргийн албан хаагчаар баталгаажуулсан байна. Анхаарах нэг зүйл бий. Путин Трамптай уулзах үеэр ийм үзүүлбэр гаргаагүй. Харин Хятадын нутаг дэвсгэрт ирээд цөмийн командлалын төхөөрөмжөө дэлхий нийтэд ил харууллаа. Энэ зүгээр нэг санамсаргүй үйлдэл мөн үү? Трамп, Путин хоёрын геополитикийн байр суурь, Хятадтай холбоотой стратегийн ашиг сонирхлыг харгалзан үзвэл энэ үйл явдлыг Бээжинд өгсөн томоохон сануулга, хүчний дохио гэж тайлбарлаж болох юм. АНУ, Орос хоёр өөр хоорондоо өрсөлддөг ч Хятадын асуудал дээр тэдний стратегийн ашиг сонирхол хаана огтлолцож байна вэ? Дэлхийн хүчний тэнцвэр өөрчлөгдөж байна.
Орос цөмийн том улс. Оросын Росатом компани Турк улсад 1000 мега ваттын чадалтай цөмийн реактор барьж саяхан ашиглалтанд орууллаа. Цөмийн зэвсэг хийх чадалтай улс олон боловч, цөмийн цахилгаан станц барих чадалтай улс Орос, Америкаас өөр бараг алга. Хиймэл оюун их хэрэглэх аваас цөмийн эрчим хүчний эрэлт эрс нэмэгдэнэ. Хятадын цөмийн хөтөлбөр цэнэгт хошуугаа нэмэх гэж байгааг боловч тэдэнд цөмийн шумбагчаа үйлдвэрлэх, цөмийн шумбагчаа нуух далай алга. Орос, Америк хоёрт хүчирхэг цөмийн шумбагчууд байхаас гадна нуух далайн нь элбэг байна.
Хүрэлсүгийг үдэж байгаа хүмүүсийг хараад хошного минь час улайв. Тэр монгол улсын гадаад бодлогыг бүрэн дампууруулсан. Учир нь монгол улсын мөнхийн хөрш ОХУ, Хятад улсуудад дайсагнасан улсуудад төрийн айлчлалууд хийж, монгол улсыг мөнхийн хөрш ОХУ, Хятад улсуудаас холдуулсан. Тэр дэлхйин хамгийн дампуу прагматик сургалттай их сургуулиудад монгол залуусыг илгээж, олон монгол залуусын амьдралаар тоглосон. Тэр авилгал, хулгайг Н.Энхбаяраас илүү өндөр түвшинд хүргэж, авилгал, хулгайг төрийн албан хаагчийн мөрдөх ёстой хэм хэмжээ болгосон. Тэр авилгалч, хулгайч МАН-ыг 1921 оны МАХН-ын замгамжлагч гэж монголын ард түмнийг хууран мэхэлсэн. Тэр монголын шударга, эх оронч олон улс төрчдыг хонгилоор чирж, хамгийн бузар нүгэл үйлдсэн. Тэрний монгол улсын үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшилд учруулсан гайг ер нь тоочоод баршгүй.