Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийж, "Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр, Ерөнхийлөгчийн институц рүү зарим нэг гэмт бүлэглэлийнхэн эрээ цээрээ алдсан довтолгоо хийж, Ерөнхийлөгчийн нэр хүнд, ард түмний нэр хүндийг гутаан доромжилсон үйл явдал болж байгааг та бүхэн мэдэж байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэсэн эрхэм хүндтэй албыг хашдаг. Ард түмнийхээ эв нэгдлийг илэрхийлдэг хүн гэдгийг та бүхэн мэднэ. Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдана гэдэг бол ард түмний нэр хүндэд халдаж байна гэсэн үг. Монгол Улсын гадаад харилцаанд халдаж байгаа хэрэг юм. Шударга ёс тогтохын төлөө эрхэм хүндтэй үүрэгт ажлаа хүлээлгэж өгч байна. Нэр төрөө сэргээлгэнэ." гэсэн билээ.
Уг хүсэлтийн дагуу үйл явц өрнөж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, 77.8 хувийн саналаар дэмжлээ. Өнөөдөр УИХ эцэслэн хэлэлцэж шийдвэрлэнэ. Үр дүн нь ч тодорхой болов уу?
Үүнтэй зэрэгцэн, Ухнаагийн Хүрэлсүхийн манлайллыг дэмжин, нэр бүхий албан тушаалтнууд ч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдээд байна. УИХ дотор ч нэр нь сэвтсэн, гэмт хэрэгт шалгагдаж буй, бүр дээд шүүхээс ял авсан этгээдүүд ч сууж байгаа. Иймээс нэгэнт эрс шинэчлэлт, өөрчлөлтийн төлөө зорьж УИХ-ыг тараавал яадаг юм бэ?
Ингэхдээ УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя.
Энэ бол зүгээр нэг хоосон яриа биш. Харин өнөөдөр Монголын төрд үүсээд буй итгэлцлийн хямралыг шийдвэрлэх, төрийн эрх мэдлийн эх сурвалж болсон ард түмэнд сонголт хийх боломжийг дахин олгох тухай асуудал юм.
Ерөнхийлөгч өөрийн нэр төрийг хамгаалж, үнэн мөнийг тогтоолгохын тулд албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргаж байгаа бол УИХ ч өөртөө адилхан шаардлага тавих учиртай. Төрийн тэргүүнд үйлчилж буй улс төрийн хариуцлагын зарчим хууль тогтоох дээд байгууллагад яагаад үйлчилж болохгүй гэж?
Монголын улс төрд олон жилийн турш нэг гажуудал хэвшсэн. Улс төрийн хариуцлага яригдах бүрд хэн нэгэн сайд, дарга, албан тушаалтан ажлаа өгдөг. Гэвч тэднийг төрүүлсэн улс төрийн тогтолцоо, эрх мэдлийн хуваарилалт, намын дотоод зохион байгуулалт, парламентын хариуцлагын асуудал тэр бүр хөндөгддөггүй. Нэг хүн явж, нөгөө хүн ирдэг ч асуудал хэвээр үлддэг.
Тэгвэл энэ удаа зөвхөн хувь хүмүүсийг солих бус, улс төрийн хариуцлагын шинэ жишиг тогтоох боломж бүрдэж байна.
УИХ бол ард түмний төлөөллийн дээд байгууллага. Тиймээс парламентын нэр хүнд, түүнд итгэх олон нийтийн итгэл бол Монголын ардчиллын хамгийн чухал тулгуурын нэг юм.
Гэтэл парламентын гишүүдтэй холбоотой эрүүгийн хэрэг, ашиг сонирхлын зөрчил, авлигын сэжиг, улс төрийн талцал, эрх мэдлийн төлөөх тэмцэл байнга яригдаж байгаа нь зөвхөн тухайн хүмүүсийн нэр хүндийн асуудал байхаа больжээ.
Мэдээж хэрэг, гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүн бүрийг гэм буруутай гэж үзэж болохгүй. Гэм бурууг зөвхөн шүүх тогтооно. Гэхдээ эрүүгийн хариуцлага, улс төрийн хариуцлага хоёр өөр ойлголт. Шүүхийн шийдвэр гараагүй гэдэг үндэслэлээр улс төрийн ёс зүй, олон нийтийн өмнө хүлээх хариуцлагын асуудлыг бүхэлд нь хойшлуулж болохгүй.
Парламентын гишүүн гэдэг зөвхөн хуулиар олгогдсон бүрэн эрх эдэлдэг хүн биш. Тэр бол сонгогчдын итгэлийг төлөөлж буй төрийн түшээ. Иймээс хууль зүйн хариуцлагаас гадна ёс зүйн болон улс төрийн өндөр шаардлагад захирагдах ёстой.
Нөгөө талаас, УИХ-ын бүх гишүүнийг нэг хэмжүүрээр дүгнэх нь шударга бус. Парламентад зарчимтай, хариуцлагатай, сонгогчдынхоо төлөө ажиллаж буй гишүүд бий. Гэхдээ асуудал нь хувь гишүүдийн сайн, мууд бус, парламент бүхэлдээ олон нийтийн итгэлийг хэр зэрэг хадгалж чадаж байна вэ гэдэгт оршино.
Ардчилсан төрийн хамгийн том хүч бол ард түмний итгэл. Тэр итгэл суларсан нөхцөлд парламент өөрийгөө хамгаалах бус, итгэлцлийг хэрхэн сэргээх тухай бодох ёстой.
Тиймээс УИХ-ыг тараах асуудлыг улс төрийн өс хонзон, аль нэг намын ашиг сонирхол, хэн нэгнийг эрх мэдэлд хүргэх арга хэрэгсэл болгож болохгүй. Харин төрийн институцүүдийн нэр хүндийг сэргээх, улс төрийн хариуцлагыг бодитой болгох, сонгогчдын итгэлийг шинээр авах ардчилсан гарц гэж авч үзэх хэрэгтэй.
Ерөнхийлөгч албан тушаалаасаа чөлөөлөгдөж, Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах нөхцөл бүрдвэл үүнтэй зэрэгцүүлэн УИХ-ын ээлжит бус сонгуулийг зохион байгуулах хувилбарыг яагаад хэлэлцэж болохгүй гэж?
Хоёр сонгуулийг нэг өдөр зохион байгуулах нь сонгуулийн зардлыг бууруулах, сонгогчдын оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн тодорхойгүй байдлыг богино хугацаанд шийдвэрлэх боломжтой хувилбар байж мэднэ.
Хамгийн гол нь хоёр сонгуулийг хамтад нь явуулснаар Монголын ард түмэн төрийн эрх барих хоёр чухал институцийн ирээдүйн талаар нэгэн зэрэг шийдвэр гаргах боломжтой болно.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчөө ч сонгоно, парламентаа ч шинээр бүрдүүлнэ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гаргасан шийдвэр Монголын улс төрд хариуцлагын тухай шинэ хэлэлцүүлэг эхлүүллээ. Энэ хэлэлцүүлэг зөвхөн Ерөнхийлөгчийн албан тушаалаар хязгаарлагдах ёсгүй.
Хэрэв төрийн тэргүүн өөрийн нэр төрийг сэргээлгэхийн тулд эрх мэдлээсээ татгалзаж болж байгаа бол бусад өндөр албан тушаалтнууд ч улс төрийн хариуцлагын талаар бодох учиртай. Хэрэв хувь хүн өөртөө өндөр шаардлага тавьж байгаа бол парламент ч институцийнхээ хувьд өөртөө өндөр шаардлага тавих ёстой.
УИХ-ын гишүүд өөрсдийн бүрэн эрхийг хадгалж үлдэх нь чухал уу, эсвэл парламентад итгэх ард түмний итгэлийг сэргээх нь чухал уу?
Энэ асуултад улс төрийн намууд, парламентын гишүүд хариулах цаг иржээ.
Эцсийн эцэст УИХ-ыг тараах эсэх асуудлын гол утга нь парламентын 126 гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгохдоо биш. Харин төрийн эрх мэдэл ард түмнээс эхтэй, төрийн албан тушаал бол хэн нэгний өмч биш, сонгогчдын итгэлээр олгогддог хариуцлага гэдгийг дахин баталгаажуулахад оршино.
Монголын төрд өнөөдөр зөвхөн шинэ хүмүүс хэрэгтэй биш. Шинэ хариуцлага, шинэ улс төрийн соёл, олон нийтийн итгэлд суурилсан шинэ эхлэл хэрэгтэй байна.
УИХ өөрөө тарах асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд хэлэлцэж, ард түмнээсээ дахин итгэл хүсэх улс төрийн зориг гаргаж яагаад болохгүй гэж?
УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя.
Хэн төр барихыг, хэнд итгэл үзүүлэхийг, Монголын улс төр цаашид ямар чиглэлээр явахыг ард түмэн өөрсдөө шийдэг.
Учир нь төрийн эрх мэдлийн жинхэнэ эзэн бол улс төрийн намууд ч биш, албан тушаалтнууд ч биш, Монголын ард түмэн юм.
Э.Солонго
Баасан - 11 сарын 20,
2026
Сэтгэгдэл27
Тэр нь дээр
Хулгайчдаар дүүрсэн их хурал тар
Дэмжиж бн, одоо дараагийн ээлж хоолондоо орох хэрэгтэй бн. Та нар овоо л идлээштээ, одоо бид нар хуулийг яаж гууль болгодогыг, улсын мөнгийг яаж идэж ууж үрж тарж, хулгайлдагыг үзүүлээд өгье!
МАН-ын бий болгосон жагсаалтаар дэвшдэг системийг хамгийн түрүүнд устгахгүй бол мөнгөө төлсөн авлигачин хулгайчууд шоронд орохгүйн тулд УИХ-д бөөнөөрөө орж сууж өөрсдийгөө дархлуулж хамгаалуулсаар болно. Нохой толгойлсон авлигалчин хулгайч Хүүрэнсүг үүнийг бас тооцоолж байгаа
1990-1992 онд Монголд хэрэгжиж байсан АИХ-УБХ гэсэн 2 шатлалтай парламент нэн тохиромжтой нь практикаар батлагдсан!! АНУ-д хүртэл Ерөнхийлөгчөө 2 шат дамжлагаар сонгодог! АИХ-ыг шууд ард түмнээс сонгоод АИХ нь байнгын ажиллагаатай хууль тогтоох УБХ-ыг сонгодог 2 шатлалтай сонгуулийн тогтолцоонд шилжихээс нааш манай төр өөдлөхгүй дээ!!!
МАН ыг зайлуулья
Учралыг импичмент хийж зайлуулья. МАН-ын бий болгосон жагсаалтаар дэвшдэг системийг хамгийн түрүүнд устгахгүй бол мөнгөө төлсөн авлигачин хулгайчууд шоронд орохгүйн тулд УИХ-д бөөнөөрөө орж сууж өөрсдийгөө дархлуулж хамгаалуулсаар болно. Нохой толгойлсон авлигалчин хулгайч Хүүрэнсүг үүнийг бас тооцоолж байгаа
Хүрэлсүх бол бурханы өмнө чивэлт амьтасын нэг мөн . Тэр улс төрд эргэж ирнэ гэнэ : ирээд сүрданзантаж юу л шалиа аж . Харин непалдлаас нэг удаа амиа хохойлох нэг муу нохой залиас юу л хэтрээ . . . Зул бөхөхийнхээ өмнө бадамладаг ажгу . . .
Учралыг импичмент хийж зайлуулья. МАН-ын бий болгосон жагсаалтаар дэвшдэг системийг хамгийн түрүүнд устгахгүй бол мөнгөө төлсөн авлигачин хулгайчууд шоронд орохгүйн тулд УИХ-д бөөнөөрөө орж сууж өөрсдийгөө дархлуулж хамгаалуулсаар болно. Кофи Аннан гэж мангуурдаг маанаг нүүрт хоосон толгойлсон авлигалчин хулгайч Хүүрэнсүг тийм сүрхий хулгайч уу?
Монгол улсыг хогжилтэй бар орон болгоно гэж байгуулагдсанаасаа хойш нээлтээсээ бусад уед ганц ч удаа бурэн ирцтэй хуралдаж байгаагуй Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин, тэр байтугай алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!
Кофи Аннан,Нацагдоржийн Дашдорж гэж мангарладаг ,өөрийгөө нууц амрагууд болох Батцэцэг болон Сүнээ нартаа секс бомб гэж харуулахын тулд төмөр өргөж данхагнадаг ийм шувуун тархитай мантуу нүүртэй маанаг хар сда өөрийгөө юу гээд бодчихсон хулгайч вэ? Номтойбаяр,Сумьяабазар нар хэдийгээр бас боловсролгүй ч гэсэн энэ дүнкү хулгайчын дэргэд хамаагүй дээр.Ядахдаа тоогоо бодож хаалтаа хааж чадна..
Солонгоо совинтой хүүхэн байж мэднэ : - Хүрэлсүхийн бадамлал Монголын Авлигачдын Нам \ МАН - д ЛАЙ болж - ГАЙ авж ирсэн байж мэднэ шүү ...
Дэмжиж байна Итгэлцлийн хямрал гэж г үнэн Парламентад бүхэлд нь итгэх аргагүй боллоо
Баярцогтыг дарга болгохгүй бол ална шүү гэж заналхийлж байсан Хүүрэнсүг нь авлигал хулгай нь илрэх нь гээд зугатчихлаа... Одоо АН Учралыг импичмент хийж ажлаас нь зайлуулах хэрэгтэй.
МАН-ын бий болгосон жагсаалтаар дэвшдэг системийг хамгийн түрүүнд устгахгүй бол мөнгөө төлсөн авлигачин хулгайчууд шоронд орохгүйн тулд УИХ-д бөөнөөрөө орж сууж өөрсдийгөө дархлуулж хамгаалуулсаар болно. Нохой толгойлсон авлигалчин хулгайч Хүүрэнсүг үүнийг бас тооцоолж байгаа..
Тарсан дээр дээ
Одоо ерөнхийлөгчийн сонгууль явуулаад хэрэггүй. Монгол улсад улс төрийн тогтолцооны эрс өөрчлөлт хийх хэрэгтэй. Өөрөөр хэлвэл 1-рт Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх, 2-рт Ерөнхийлөгчийг ард түмнээс бус УИХ-аас сонгодог болгох, 3-рт УИХ-ыг хоёр танхимтай болгох, 4-рт Одоогийн бүх намуудыг татан буулгаж, олон намын үйл ажиллагааг хориглох, 5-рт олон шашины үйл ажиллагааг хориглох, 6-рт мөнхийн хоёр хөрш ОХУ, Хятад улстай дайсагнасан улсуудтай стратегийн болон хамтын ажиллагааны аливаа гэрээ, хэлцэл байгуулахыг хориглох, 7-рт шүүх, прокурор, АТГ, цагдаагийн удирдлагыг ерөнхийлөгч биш, УИХ-аас сонгодог болгох, 8-рт УИХ-ын гишүүдийг нэр дэвшүүлэх эрхийг улс төрийн намуудаас салгах, 9-рт Ашигт малтмалын ордыг эрэн хайх, ашиглах гэрээг гадаадын компаниудтай биш, зөвхөн Монгол улсын Засгийн газар ба гадаад улсуудын Засгийн газруудын хооронд байгуулах. Зөвхөн ийм нөхцлүүдэд монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал удаан хугацаанд хангагдана.
Ерөнхийлөгч хэрэггүй.
Путинийг шүтдэг Хэнтийн сүр Данзан Буриадуудыг өөд татаж, Хужаа,Хасаг,Хүн биш гэж Монголчуудыг социализм шиг турхиран эв нэгдлийг илэрхийлдэг. МАН -г Энхбаяр Намбараев шиг хувьчилж хагалж байгаа нь хажууд нь юу ч биш.
Mongold tom uurchlult boloh ni dee.
ЭНЭ ИХ ЗӨВ ӨНЦӨГ ШҮҮ
Энэ буруу. Ерөнхийлөгчгүй үед хэрхэвч болохгүй. ЗГ-аас санаачлаад байгаа юм уу.
МАН г АН тай,бас сүүлд нэмэгдсэн ХҮН гэдэг жорлонтой хамт зайлуулъя. МАНАНХҮН г устгая.Эдгээр намуудад цэвэр ёс суртахуунтай, гэмт хэргийн үйлдэлгүй хүн нэгээхэн ч байхгүй.Харин миний монголын ард түмэн зөв сонголт хийнэ гэсэн итгэл найдвар бүүр ч байхгүй байна. Өнгөрсөн 36 жилийн хугацаанд эрх барьсан бүх улс төрийн хүчин бол монголын ард түмний бүтээл юм. Ард түмэн ямар байна төр засаг нь тийм л байдаг жамтай.
60 тэрбумын Сандуй. Хүрэлсүх намайг өрөөндөө дуудаад ах нь чиний 3 алдааг өршөөнө гэж Чингисийг дууриаж хэлсэн. Энэ мантуу сда арай өөрийгөө Чингис гэж андуураад байгаа пм биш биз.
Zuv tegii
Энэ сэтгүүлч дандаа ийм сонин юм бичдэг
yamar ch yalgaa garahgui