Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд би дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Дайны түүх, цэргийн урлагийн түүх сонирхдог. Ялангуяа Зөвлөлтийн армийн түүхээс багагүй мэднэ. Тэр мэдлэгээрээ дүгнээд Орос ба Путин Украиныг дийлэх нь өнгөрлөө гэсэн дүгнэлтийг бүр 2022 оны хавар Киевийн дэргэдээс оросын спецназ хөөгдөхөд хийчихсэн. Харьков, Херсоноос оросын цэрэг шившигтэй хөөгдөн гарч байхад итгэл үнэмшлээ бүр ч сориод авсан, миний зөв! Одоо бол стратегийн ялагдал хүлээхэд Орос тун ойртсон!
Казахстаны бичигч Б.Двесовын нийтлэлүүдийг гурван ч цувралаар уншигчиддаа хүргэсэн. Харин одоо Америкийн Сан-Франциско хотоос Ганбатын Ганзоригийн бичсэнийг өөртэй нь тохироод facebook-ээс нь авч шээрлэхээр шийдлээ. Гарчигт өгүүлсэн сэдвийг маш ул суурьтай, зөв тайлбартай гаргаж тавьсныг бахархууштай. Хөөрхий, нөгөө манай “Орост хайртайчууд”-ыг гэгээрүүлчих санаатай маш энгийнээр тайлбарласан байна.
Монголд Путинийг сохроор дэмжиж, өөр улсын тусгаар тогтнолд халдсан түрэмгийллийг зөвтгөж, харин эх орноо хамгаалж буй Зеленскийг буруутгах хүмүүсийг хараад дараахи зүйлс бодогддог–гэж Ганбатын Ганзориг нийтлэлээ эхлүүлжээ. Цааш нь.
Монголчуудын дунд Оросыг онцгойлон дэмждэг хүмүүс цөөнгүй. Үүний цаана хэд хэдэн шалтгаан бий.
- Зарим нь Хятадаас болгоомжилж, Оросыг Монголын аюулгүй байдлын баталгаа гэж үздэг.
- Зарим нь Зөвлөлт Холбоот Улсын Монголын тусгаар тогтнол, хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлдэг.
- Бас Орост сурч боловсорсон, орос хэл, соёлтой өссөн учраас Оростой сэтгэл зүйн ойр холбоотой хүмүүс бий.
Эдгээрийн цаана түүхэн шалтгаан, амьдралын туршлага, үндэсний аюулгүй байдлын талаархи бодит айдас бий. Үүнийг ойлгож болно. Гэхдээ нэг улсыг түүхэн шалтгаанаар хүндэтгэх, тухайн улсын өнөөгийн төрийн бүх үйлдлийг сохроор дэмжих хоёр огт өөр зүйл юм.
Зөвлөлт Холбоот Улс Монголын тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн нь үнэн. Гэхдээ энэ нь өнөөгийн Оросын төрийн хийж буй бүх үйлдлийг зөвтгөх шалтгаан биш. Нэг улсын тусгаар тогтнолыг дэмжсэн түүхтэй гэдэг нь өөр улсын тусгаар тогтнолд халдах эрх өгдөггүй.
Украины дайн зөвхөн нэг улсын газар нутгийн асуудал биш. Энэ дайн энгийн иргэдийн амьдралыг сүйрүүлж, хоёр улсын сая сая залуусын хувь заяаг орвонгоор нь эргүүлж байна.
НҮБ-аас 2026.09.30-ны байдлаархи баталгаажуулсан тоогоор Украины 17 605 энгийн иргэн амь насаа алдаж, 55 846 хүн шархаджээ. Энэ бол баталгаажуулсан доод тоо бөгөөд бодит хохирол үүнээс өндөр байх магадлалтай.
АНУ-ын Стратеги, олон улсын судалгааны төвийн (CSIS) 2026 оны 7 дугаар сарын тооцоогоор Оросын талд 1.4 сая орчим цэргийн хохирол учирсны дотор 450 мянга хүртэлх хүн амиа алдсан байж болзошгүй байна. Украины талд 525-625 мянган цэргийн хохирол (амиа алдсан, шархадсан, сураггүй болсон) учирсан гэж тооцжээ.
Гэхдээ энд бидэнд хамаатай нэг маш гашуун баримт бий. 2023 онд Demographic Research сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар Буриад, Тува гаралтай цэргүүд Оросын армийн амь үрэгдэгсдийн дунд хүн амын эзлэх хувиасаа харьцангуй өндөр байжээ. Судлаачид үүнийг эдгээр бүс нутгийн эдийн засгийн сул хөгжил, нийгмийн тэгш бус байдалтай голлон холбон тайлбарласан. Өөрөөр хэлбэл бидэнтэй түүх, газарзүй, соёлын ойр холбоотой ард түмний залуус энэ дайны хүнд ачааг харьцангуй өндөр үүрч байна.
Гэхдээ энэ бол зөвхөн Орос, Украины дайны тухай асуудал биш. Бид өөрсдийнхөө түүхэнд ч ийм алдаа гаргаж байсан. 1937-1939 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр 30 000 орчим хүнийг улс төрийн хэргээр шийтгэсэн гэх тооцоо бий. Тэдний олон мянга нь цаазлагдаж, олон хүн шоронд хоригдож, амьдрал нь сүйрсэн.
Тэдний дунд олон мянган лам хуварга, сэхээтэн, төрийн зүтгэлтэн, энгийн иргэд байсан. Энэ хэлмэгдүүлэлт Зөвлөлтийн Сталины дэглэмийн шууд нөлөө, оролцоотойгоор Монголд хэрэгжсэн бөгөөд тухайн үеийн Монголын удирдагч Х.Чойбалсан голлон гардан удирдсан.
Гэтэл бид дараа нь яасан бэ?
• Улаанбаатарын ууган сургууль болох Нэгдүгээр сургуулийг Маршал Чойбалсангийн нэрэмжит болгосон.
• 1942 онд байгуулагдсан Монголын анхны их сургууль МУИС анхнаасаа Маршал Чойбалсангийн нэрэмжит Улсын Университет нэртэй байжээ.
• Одоо ч Чойбалсангийн нэрэмжит барилдаан, шагнал зохиогдсон хэвээр.
Мэдээж Чойбалсангийн үед боловсрол, дэд бүтэц, улсын байгуулалтад томоохон бүтээн байгуулалтууд өрнөсөн нь үнэн. Гэхдээ бүтээн байгуулалт хийсэн гэдэг шалтгаанаар олон мянган хүний амь нас, эрх чөлөөг золиослосон үйлдлийг зөвтгөж болох уу?
Хүн яагаад өөрийнх нь эрх чөлөөг булааж, элэг нэгтнүүдийг нь хэлмэгдүүлж, амьдралыг нь сүйрүүлсэн эрх мэдэлтнийг хамгаалж, өмөөрч, бүр шүтдэг юм бол? Миний бодлоор үүнд хэд хэдэн шалтгаан бий:
Дарангуйллыг жинхэнэ хүчирхэг байдалтай эндүүрдэг.
Түүхэн удирдагчдыг бодитоор судалдаггүй, зөвхөн магтан дуулсан хувилбараар нь мэддэг.
Багаасаа сонсож өссөн үзэл суртал, хэвшмэл ойлголтоо эргэлзэж шалгахыг хүсдэггүй.
Өөрийнх нь насаараа итгэж ирсэн зүйл буруу байж болохыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг.
Гэхдээ хамгийн аюултай нь нэг хүнийг, нэг намыг, нэг гүрнийг шүтэхдээ өөрийнхөө улс орны эрх ашиг, тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг хоёрдугаарт тавьдаг явдал юм. Улс орныг хүчирхэг болгодог зүйл нь ганц удирдагч биш. Харин иргэдийнх нь эрх чөлөө, хууль засаглал, хүчирхэг институц.
Улс орноо хайрлана гэдэг өөр нэг улсыг сохроор шүтэхийг хэлэхгүй. Дарангуйлагчийг дэмжихээс илүүтэй өөрийн улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалахыг хэлнэ.
Бид бусдын түүхээс сургамж авахгүй байж болно. Гэхдээ өөрсдийнхөө түүхээс ч сургамж авахгүй бол алдаагаа дахин давтана шүү дээ. Тэгвэл та юу гэж бодож байна? Бид яагаад өөрсдийг нь хохироосон эрх мэдэлтнийг хүртэл өмөөрч, шүтдэг юм бол?–Г.Ганзориг
Сан-Франциско хотоос нийтлэлч залуугийн постолсон нь ердөө энэ. Энд миний нэмэх зүйл байхгүй. Та уншаад хэсэгхэн бодож эргэж нэг дүгнэх биз. Төгсгөлд нь миний ганц мөр санаа. “Орост хайртай”-чууд, “Орос ялна”-чуудын гомдол тасарч өгдөггүй тун хэцүү байх шиг байна. Нэмчихье. Путин бол яавч Ленин, Сталин, Брежнев биш. Тэр бол зүгээр л цэргийн гэмт хэрэгтэн. Дайны хуулиар тийм л ял дээр буух этгээд. Украинд өдүүлсэн бүхнийг нь дэнсэлбэл...
Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Бямба - 11 сарын 21,
2026
Сэтгэгдэл15
хятадад очсон путлерийн бүтэлгүй айлчлалаас болж оросын хөрөнгийн зах зээлийн ханш нь тэр өдөртөө унажээ
Путиныг хэн ч Ленин Сталин гэж андуураагүй! Харин хошууВч Батсайхан гуай та харин нацист алиалагч Зелягаа агуу амьтан гэж тун холуур андуурсан хоцрогдол байна!
Маршаллыг Оросуудын шээс Бурятууд хэлмэгдүүлсэн гэж үзэн яддаг. Чойбалсанд өөр зам байгаагүйг Бурят архичид ойлгохыг хүсдэггүй. Тэр бүх ард түмний санал хураалтыг Ар Монголд явуулсан нь үнэн. Хожим 1949 онд Хятад энэ санал хураалтыг үндэслэж манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Үүний дараа л Орос манайд консулаа элчин болгон нээсэн түүхтэй.Өмнө нь Ялтын гэрээгээр Орос Бурятуудын баталдаг шиг манай тусгаар тогтнолыг биш статус квог Англи Америк хүлээн зөвшөөрсөн. Хожим 1961 онд Монголыг НҮБ-д элсэхэд Орос аман дээрээ дэмжиж, ачир дээрээ саад хийж байсан ч Энэтхэг, Япон барууныг ятган энэ оролдлогыг нь тас цохисон юм. Дээр нь зүүн Герман Унгар Польш Дорнод Европын орнуудыг оройлон НҮБ-д Монголыг элсүүлэхийн төлөө санал өгсөн.
Нэгдсэн үндэсний байгууллагыг Америк, Хятад, Орос гурав шинэчлэнэ гэж байна. Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнээс лав Англи, Франц хоёрыг хасах байх. Украйны хувьд газар нутгаасаа донбассыг алдах байх. Жижиг улсын хувьд НҮБ гэдэг гурван том улсын зөөлөн хүчний дарамт болох магадлал их байх.
Хуц
Вандангийн Алзахгүй гэж Ху нам ын улаан коммунист эрт үхэхгүй юугаа донгосоод амьтны ад бол оод бгаан бэ, чааваас.
Харин бүр гайхаад л байна. Энэ В.Алзахгүй үнэхээр засрахгүй улаан Путинч юмаа. Ядаж Японд дипломат алба хашиж байгаа охиноо ч боддоггүй юм байх даа. Хаашаа юм ?Оросын тагнуулч-суртал нэвтрүүлэгчийн охин Осакад Ерөнхий консул болчихож гэх юм уу? Япон болбаас Оросын түрэмгийллийг анхнаас нь тууштай эсэргүүцэж Украины талд тууштай зогсож байгаа нь Алзахгүй, түүхий охин хоёр падлийгүй юм уу??? Бүр ойлгохоо байлаа. ккк
Чи ч түүний насанд хүрч амьдрахгүй л дээ!!!
Новшоо чи ард түмнийг түүх мэдэхгүй мал гэж бодоо юу модон морин дээгүүр харайхаас өөр юм сураагүй п минь
Цэргийн сургуульд зөвхөн модон морин дээмвр харахыг сурдаг хэрэг үү ? Мэдмийгээ нээ
Оросын хамгийн ойрын холбоотон болоод байгаа Хятад улс одоо Путинээс зайгаа барьж эхлээд байгааг сая Шанхайд болсон Их 20-ийн уулзалт харууллаа.
Жүүдүүдийг өөд татаж,Азийнхныг тэр тусмаа Хятадуудыг ялгаварлаж доорд үздэг Оростой Хятад урт хугацааны нөхөр байхгүй.Цагтаа Зөвлөлтийн цөмийн зэвсгийн 30-40% Хятад руу чиглэсэн байсан. Монгол ч "Европ Оросын" Хятадтай дайсагнах бамбай улс байсан. "Дещёвые Китаёзы" Оросын төр,хэвлэл мэдээлэл, урлаг соёл тэднийг одоо ч яаж Узкоглазые, дещёвые Китайские подделки гэж доош чихдэгийг сайн мэднэ. Чукча тэнэг биш. Азиатчины обьезяны биш. Одоохондоо энэ хоёрыг Америк ойртуулж байгаа.
Гурван том ах Хятад уулзаад гурвуулаа хамтаар дэлхийг дэлхийг захирахаа тунхаглаллаа. Европыг гэрийн үүд хавьд суулгаллаа. Украиныг бүр гэрийн гадна суулгалаа. Батсайханд бүр гэрийн гадаа ч суух суудал олдсонгүй. Яана даа муу Батсайхан минь.
Өвөг дээдсээ доромжлуулж өвөө эмээгээ хядуулчихаад ах ах минь ахаа гэдэг улс энэ дэлхийдээр өөр байхгүй байхаа.Ийм хогийн байжээж ичихгүй бид Чингисийн үрс мүрс гэж шал худлаа цээжээ дэлдэж шүлсээ үсчүүлж солиорох нь ОЙ ГУТАМ БӨӨЛЖИС ЦУТГАМ байдагдаа.
Орост хайртайчууд олон биш байх гэж найдахаас оросын тагнуулууд нөгөө хятад веатнам бот ашиглаж олон болгож харагдуулдаг бх