Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Жу Хёны урилгаар энэ сарын 22-25-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Сайд Б.Батцэцэг БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Хёнтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, олон улс, бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм.
Ялангуяа Монгол Улс, БНСУ-ын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бататган бэхжүүлэх, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр талуудын хэлэлцэж тохирсон ажил, үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар ярилцана.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын төр, засгийн удирдлагад бараалхаж, Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Консулын хэлэлцээрт гарын үсэг зурах аж.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд БНСУ-д 10 жилийн дараа хэрэгжиж буй албан ёсны айлчлал юм гэж ГХЯ-наас мэдээллээ.
Бямба - 11 сарын 21,
2026
Сэтгэгдэл9
Хүүк нь байхгүй энэ амьтан одоо яана дах.
Энэ авгай одоо огцорох цаг болсон. Монгол ардын намаа хувааж, бүүр сүүлдээ монголын ард түмнийг хуваах гэж Хүрэлсүхийг шахаж байсан Батцэцэг хурдан огцорох цаг болжээ.
Нууц амрaг бавааны хүүхэн батццгииг нь зайлуул
Хүрэлсүгийг үдэж байгаа хүмүүсийг хараад хошного минь час улайв. Тэр монгол улсын гадаад бодлогыг бүрэн дампууруулсан. Учир нь монгол улсын мөнхийн хөрш ОХУ, Хятад улсуудад дайсагнасан улсуудад төрийн айлчлалууд хийж, монгол улсыг мөнхийн хөрш ОХУ, Хятад улсуудаас холдуулсан. Тэр дэлхйин хамгийн дампуу прагматик сургалттай их сургуулиудад монгол залуусыг илгээж, олон монгол залуусын амьдралаар тоглосон. Тэр авилгал, хулгайг Н.Энхбаяраас илүү өндөр түвшинд хүргэж, авилгал, хулгайг төрийн албан хаагчийн мөрдөх ёстой хэм хэмжээ болгосон. Тэр авилгалч, хулгайч МАН-ыг 1921 оны МАХН-ын замгамжлагч гэж монголын ард түмнийг хууран мэхэлсэн. Тэр монголын шударга, эх оронч олон улс төрчдыг хонгилоор чирж, хамгийн бузар нүгэл үйлдсэн. Тэрний монгол улсын үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшилд учруулсан гайг ер нь тоочоод баршгүй.
Энэ Батцэцэг хэзээ албан тушаалаа түдгэлзүүлж шалгуулах хүн бэ?
Гадаад хэргийн сайд Батцэцэг Миний амраг Уxнaaгийн Хүрэлсүхийн хулгай хийж идсэн, казино тоглосон нь надад хамаагүй, би ажлаа өгөхгүй гэсэн байна.
Хамгаалагч,хайртай ах нь явсан одоо хүүхэн яанадаа ха ха
Hyrelsyh erenhiilegch gadaad heregiin saidtai hamtran sain ajillasan Mongolchyyd ta nar yahaaraa bygdiig harlyylah gej dontoi bolson be?...////Batchecheg said ajilaa l hiisen suu!!!!!!
Хүн шоолон байж элсэж ордог тийм балай тусгай алба гэж хаа ч бдаггү юм шү