Цагдаагийн алба хаагчид иргэдийн биед халдаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Хүний эрхийг илтэд зөрчсөн дээрх үйлдэл нь нийгмийн бухимдлыг төрүүлж, өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн Ерөнхий сайдын өрөөнд хүртэл яригдлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ пүрэв гаригийн орой бичлэгтэй холбоотой асуудлыг түргэн шуурхай шалгаж, хуулийн хариуцлага хүлээлгэх үүргийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт өгсөн байна. Улмаар ЦЕГ-ын Дотоод хяналт, шалгалтын хэлтэс уг бичлэгийг шалгаж баасан гаригт олон нийтэд мэдээлсэн.
ЦЕГ-ын АБХ-н дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар “Олон нийтийн сүлжээнд иргэний эрх чөлөөнд халдаж байгаа үйлдлийн нэг минут таван секундын бичлэг цацагдсан. Уг бичлэгтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагын удирдлагаас хойшлуулшгүй арга хэмжээ авах үүрэг өгч, ажиллалаа. Бичлэгээр энэ үйлдэл тогтоогдож байгаа. Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 25-ны 03:01 цагт цагдаагийн байгууллагад ирсэн Улаанбаатар их дэлгүүрийн хойд талд байрлах баарнаас төлбөр тооцоо хийхгүй маргаан үүсгээд байна гэсэн дуудлагаар үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн эргүүлийн алба хаагчид очиж ажилласан. Ингэж ажиллахдаа цагдаагийн алба хаагчид тодорхой хэмжээний зөрчил үйлдэж иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон. Тухайн үед иргэд, цагдаагийн алба хаагчид хоорондоо ярилцаж дээд шатны байгууллага, удирдлагад мэдэгдэж бүртгэлд оруулахгүй нуун дарагдуулсан байсан нь нийтэд ил болсон. Шалгах ажиллагаа дотоод албаны хүрээнд хийгдээд, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэмт хэргийн зөрчилтэй байна гэж үзээд прокурорын байгууллагын хянан шалгах ажиллагааны харьяаллаар АТГ-т шилжүүлэх саналыг хүргүүлсэн.
Хуулийн хариуцлага хүлээх эцсийн шийдвэр шүүхийн шийдвэрээр гарах тул тэрийг хэлэх боломжгүй. Цагдаагийн албан хаагчдын гэм буруутай үйлдэл тогтоогдож, ажил үүргээс нь чөлөөлсөн” гэв.
Мөн энэ бичлэгтэй холбоотойгоор салбарын сайд Х.Нямбаатар өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийсэн. Тэрбээр”Цагдаагийн байгууллагад хүний эрхийг дээдэлж, хүнлэг энэрэнгүй байх явдлыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг үүрэг болгосоор ирсэн. Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна” гэжээ.
Тэгвэл ийнхүү энэхүү бичлэг нь олон нийтийн анхаарлыг татахын зэрэгцээ улс төрийн хүрээнд ч нэлээд хөдөлгөөнд оруулж буй бололтой. Баасан гаригт уг асуудлаар МАН-ын удирдлагууд хуралдсан гэх мэдээлэл бий. Мөн бичлэг нь анхнаасаа улс төрийн зорилготой хэн нэгний албан тушаалыг “онилсон” байх гэх яриа нь үнэний ортой байж болох юм. “Цагдаагийн бичлэг” ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг онилов уу, ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болдыг уу.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Шударга ёсыг шаардаж байна хэн нэгэнтэй холбох шаардлаггүй Сайхан мал юмаа.
Цагдаа нар ардчилсан Америкын цагдаа нар шиг ажилладаг байх ёстой!! Тэр хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй бн.
Биенд нь 1 метр ойртвол буудаж алах эрхийг нь Монголын цагдаа нарт өгчих. Цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцдэг маргалддаг оркуудыг бол зүгээр л алаад эхэлбэл аймхай Монголчууд номондоо орно.
oniloh geed pop nambaatar ooroo ooriigoo omoorod yahawde. ulstor gel shaana bh daa. cagdaaa daaa ; gomd. arai l zodjiin doo muuhai deerelhuu
Цагдаа нар хааяагүй л ийм байдаг шүү дээ. Энэ харин бичлэгтэй болоод л сүр болоод байна. Бичлэггүй камер үгүй газар зөндөө л зодуулж байдаг даа.
Duremee huulia zorchson tsagdaatau bol alaltsaach!
Цагдаа хүн зодсон нь яагаад авилгын хэрэг болдог байнаа. Авилга авах гээд зодоод байсан юм уу.
Юм ойлгодоггүй, бүдүүлэг, зэрлэг оркуудыг аргадан гуйж, толгойг нь илж, хэв журам сахиулах гэж очсон цагдааг хэрэгт татаж байх болж байна уу? Гал унтрахаа дөхөхлээр улам цогшдог гэдэг шиг улс орон доройтоод ирэхээрээ хуулийг завхруулж, түүнийг хэрэгжүүлэгчдийг нийгмээрээ бүүрэлхэн дээрлэхдэг болдог гэсэн. Ийнхүү мөхөлрүү хөтөлж, далдуур үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг нийгмийг аюулаас сэргийлдэг газар нь хянаж, бүртгэж л байгаа байх гэж найдъя. Төрийн төмөр нүүрийг хууль хяналт, цагдаа, шүүхийнхэн аль ч улсад
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга байсан Лүндэндорж хүн дайрч алчихаад яагаа ч үгүй орон шүү дээ.Юун суудалдаа үлдэх.
Тэгээд бааранд идэж, ууж цусалчихаад төлбөрөө төлөхгүй агсамнаж, бусдыг эрх чөлөөнд халдаж ,доромжилж, балмад танхай авирлан эд зүйл эвдэн сүйтгэх зөв үйлдэл үү.Ийм нийгмийн хог шаарнуудыг бид залхаан цээрлүүлэх ёстой. Бүүр устгах ёстой.Эрүүгийнхнийг хэдий болтол давруулж энхрийлэх юм. Тэдэнд хүч хэрэглэхгүйгээр яаж номхруулах юм.. Цагдаа нар харин ч эелдэг харьцаж байна. Тусгай хэрэгсэл ашиглах ёстой.Эрүүгийнхнийг эрүүгийн элементүүд л өөгшүүлж дэмжиж коммент оруулдаг. Амихандаа зүс нэгтэй новшнууд биесээ өмөөрч буй ухаантай юм.Эхлээд нийгэмд биеэ зөв аваад явчих.
АЛЬ Ч ҮЕД ИЙМ БАЙСАН БАЙГААЧ . МЭДЭГДСЭН НЬ ЭНЭ. ҮҮНЭЭЭС АЙМААР ЗҮЙЛ БАЙГАА НЬ ҮНЭН . БҮГД МЭДЭЖ БУЙ.