“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг АТГ-ынхан 2022 оны дөрөвдүгээр сарын 27-нд баривчилсан. Тэрбээр бусдаас 3000 ам.доллар авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэдэг. Харин тэрхүү үйлдлийн талаар Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд нэр бүхий иргэн мэдээлжээ.
Хууль хяналтын байгууллагынхан Э.Номинчулуунд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.8 дугаар зүйлийн Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, 22.10 дугаар зүйлийн Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиар шалгаж байгаа гэх мэдээлэл бий.
Учир нь түүнийг дээрх үйлдлээс гадна “Багануур” ХК-аас зарласан тендерт нэр бүхий компанийг шалгаруулж, ажил гүйцэтгэх явцад нь зургаан тэрбум төгрөгийн төсөвт өртгийг найман тэрбум болгож нэмж өгсөн. Ингэж илүү гарсан санхүүжилтийг тус компанийнхантай хамтарч завшсан. Түүнчлэн дээрх компанийн барьсан “А” хотхоны 500 сая төгрөгөөр үнэлэгдэх таван өрөө орон сууцыг бэлгэнд авсан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж. Э.Номинчулууныг шалгах явцад анхаарал бас нэг асуудал ил болжээ.
Тодруулбал, тэрбээр “...ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир “Багануур” ХК-д белаз шахсан” хэмээн мэдүүлсэн бололтой. Ийм мэдээлэл яригдаад эхэллээ. Хэрвээ уг мэдээлэл баттай бол Ө.Шижирийн шахсан белаз нь “Юнайтед Белаз Машинери” ХХК-ийнх байх магадлалтай. Учир нь уул уурхайн компаниудад белаз нийлүүлдэг компани Монголд ганцхан бий.
Тэр нь “Юнайтед Белаз Машинери” юм. Тус компани 2021 оны дөрөвдүгээр сарын 21-нд хэвлэлд нийтлүүлсэн мэдэгдэлдээ “... “Юнайтед Белаз Машинери” ХХК нь Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу 2012 онд үүсгэн байгуулагдсан. Хүнд даацын өөрөө буулгагч машины засвар, техникийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Компани үүсгэн байгуулагдсан шалтгаан нь тухайн үед Монгол Улсад белазын үйлдвэрийн машин механизмыг нийлүүлж байсан хэд хэдэн компанид сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээтэй холбоотой гомдол, асуудлууд үүсэж байсан тул “Белаз Холдинг” буюу толгой компанийн зүгээс тус асуудлуудыг шийдэх зорилгоор Монгол Улсад цорын ганц албан ёсны төлөөлөгч, дистрибьютор компани нээх нь зүйтэй гэж үзэж “Юнайтед Белаз Машинери” ХХК-д цорын ганц албан ёсны төлөөлөгчийн эрхийг олгосон” гэж байсан юм. Мөн тус компанийг Монголын улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй холбоотой гэдэг.
Б.Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Ajil hiij bolj bbal shahaj l baig l de.Zaaval turd bga hed shahaa hiih estoi uo.Jiriin irgen mungetei bolj bolohgui uo.Kovidiin ued hulgai hiisen Saran avgai odoo zugeer tarvalzaj bga bizde.Hen hulgai hiivel zuv .hen buruu boldog uom
Төрийн өмчийн компаниудын бараг бүх техник, сэлбэг материал нь шараа. Хуучирч муудсан сэлбэгийг акталж гаргаад будаж өнгөлөөд буцаагаад шахдаг, Эрдэнэтээс алагдсан техникийг Багануур, Шивээ Овоо шахах, Багануураас хуучирсан техникээ Шивээ Овоо шахах зэргээр л явдаг. Ер нь төр тэр чигтээ шахаачид
Ингээд л Женко гараад ирэх юм даа
Алуурчин элбэгдорж Алуурчин эрдэнэ 2-ын олон тэрбумаар шахсан элэваторыг эхлээд шалга. Алуурчин элбэгдорж түүний боол цагаан 2-ын Эрдэнэтийн овоолго нэртэй Эрдэнэтийн өрөм болсон уурхайг улсад эхлээд ав, дээрх 2 Алуурчин Эрдэнэтийн өрөөнөөс олон тэрбумын цусалсаар байна... Манан мафийн алуурчид хулгайчид луйварчид 5 толгой, оюу толгойгоос өдөржин шөнөжин цусалж байна
Шижирээ гээд бичсэн байхад элбэгээ гээд галзуу юм бичээд байх юм энэ доод тэнэг солиотой юмуу чи
ЖЕНКОГИЙН СУГАНЫ ҮС АВГАЙГАА ЗОДНО АВЛИГА АВНА БҮТЭХГҮЙ ЭЭ
Яалаа гэж зүгээр байхав дээ. Гэвч бид яаж ч чадахгүй
ХБАТТУЛГА ҮХЭЭСЭЙ МОНГОЛЫН ОРЛОГО ХААЖ ТӨМӨР ЗАМ ГАЦААСАН
ШИЖИРИЙН ХИЙСЭН ХЭРЭГ ОРООЦОЛДСОН АСУУДАЛ ДУУСАХГҮЙ ЭЭ
Энэ Баттулга өөрийн доор санжигнасан хэдэн юмнуудаар мөн ч их могой бариулах юм даа. Нөгөөдүүл нь ч Баттулгыг мөнхийн дарга юм шиг хэлснийг нь л хийж байх. Зарим нэг нь төрсөн эх орондоо хөл гишгэх эрхгүй гадаадад оргон зайлаад л явж байдаг. Жишээ нь зөвлөх нь гэж байсан Ганбат гэж залуу. Золбин царайлаад АНУ-руу зугатаасан
Женко-Лукашенко 2 ийн компани, бүр моторгүй Белаз нийлүүлээд , мотор ыг дахин авсан гэвэл яахав.
ЖОНХУУ чин бараг гадна, дотны улс төр, бизнес, шоронгийн хулгайч нартай нийлээд Монгол улсыг хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, цагдаа нартай бүр сүлжээгээр барьчихсан юм байна ш тээ. Энэнд хэдэн залуус гар хөл нь болоод ихэнх нь гадагшаа зугтаагаад эх орондоо ч ирж чадахгүй, нилээд нь хилийн хориг тавиулчихсан БАЛАРЧ байнаа. Энэ нөхрийг яаралтай байх газар луу нь аваачиж хурдан сүлжээг нь задалж учрыг нь олохгүй гадаад, дотоодын аюултай бүлэглэл нь УЛС-ыг байхгүй болгоно шүү.
Манай төрийнхөний нүүр царай,үйл ажиллагаа нь ийм л байдаг,болчихсон шүү дээ.Үнэхээр Оюун-эрдэнэ ийм л новшнуудтай үзэж тарж байна шүү дээ,түүнийг бүрэн дүүрэн дэмжиж байдаг,иргэд ч ам сайтай байгаа шүү.
нөгөө л хулгайч урвагч Баттулгын гар л явж байна ЭНн хүн Монголыг мөн их хорлолооо Ойлгооч үхэр үүдээ
Тамгын газрын дарга гэж их ашигтай алба гэж яригддаг байлаа.тэмдэг бүхэн...
Батгана суусан газар баастай Баттулгатай ойртсон бол балагтай торонд хийхгуй бол дийлдэхгуй
17 чингэлэг спиртийг ус болгогч шидтэн, 280 сая долларын төмөр замыг газар доогуур нууцаар баригч, Сайншанд аж үйлдвэрийн паркийн хоосон цаасан макет хийж 10 тэрбумыг хулгайлагч, Төгрөг нуурын нүүрсний ордыг Гонконгын хятадуудад 200 сая доллараар зарж хөлжигч, Ахмадын тэтгэвэр тэглэх нэрийдлээр, Улсын ордын мөнгөөр өөрийн дээрэмдэж авсан ХААН банкны чанаргүй зээлийг тэглэгч, Хөгжлийн банкны зээлийн 40 %-тай дүйцэх 625.3 тэрбумын зээлийг туслахынхаа нэр дээр авчихаад уснаас хуурай гарахын тулд танихгүй гэж жүжигч, 1000-ны шилдэг хулгайч, луйварчин, худалч жанхуугийн яруу алдар бадартугай. Ямар ард түмэн байна яг тийм л төр байна!!!