sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 онд томилогдсоноосоо хойш нэг ч удаа сэтгүүлчидтэй нээлттэй ярилцалгүй,  эвлүүлсэн, тавилттай, найруулгатай "Засаг Цаг" нэртэй мэдээллийн хөтөлбөрөө нэвтрүүлж ирсэн билээ.
Тиймээс ӨРӨГ.МН, ЗАРИГ.МН сайтын редакциуд нэгдэн Монгол Улсын Ерөнхий Сайдаас асуулт асуух ХҮСЭЛТИЙГ нээлттэй гаргасан билээ. Уг хүсэлтдээ тус сайтын редакциуд: "Ардчилсан улсад олон ургалч үзэл байдаг.
 
 
 
Ардчилсан улсын иргэд үзэл бодолтой байдаг. Иргэдээ үзэл бодолтой байлгахын тулд тархи угаалт биш үнэн мэдээллээр хангах ёстой. Тиймээс сэтгүүлч бид асууя. Чөлөөт хэвлэл, иргэний мэдэх эрхийг хангах ардчиллын тулгуураасаа ухрахгүй гэж найдаж байна." гэсэн байв. Монголын анхны мэдээллийн сайт Sonin.mn нь уг уриалгыг дэмжин, хүсэлт гаргаж буйгаа албан ёсоор илэрхийлж байна.
 
 
 
Жич: Иргэн та Ерөнхий сайдаас асуух асуултаа илгээж болно.Мэргэжил нэгт сэтгүүлчид, редакциуд нэгдэж, Ерөнхий сайдаас хамтдаа асуулт асуухыг урьж байна.
 
Асуулт хүлээн авах хаягууд: 
 
Өрөг.мн сайтын редакцийн утас 76002244 
Өрөг.мн сайтын e-мэйл хаяг Marketing@urug.mn
Өрөг.мн сайтын редакцийн байр: Хан-Уул дүүргийн 15-р хороо Тайжийн 12-р байрны 1 тоот WordMedia ХХК-ийн байр
 
Зариг.мн сайтын редакцийн утас 76009966
Зариг.мн сайтын е-мэйл хаяг info@zarig.mn
Зариг.мн сайтын редакцийн байр: Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 18А/1 409 тоот
 
Sonin.mn сайтын и-мэйл хаяг: info@sonin.mn
Sonin.mn сайтын редакцийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Амарын гудамж, "Лагшан төв" 405 тоот